Хөшгөө ямар нэгэн шинэлэг зүйлээр солихыг хүссэн хүмүүст зориулсан 8 бүтээлч сонголт

0

Бид өдөр ирэх тутам гэр орноо илүү тав тухтай болгохыг хүсдэг, үүний тулд багагүй хүч хөдөлмөр, мөнгө зарцуулна: гал тогооны шинэ тавилга худалдаж авах, ханаа будах, тавиураа чимэх жижиг сажиг бэлэг дурсгалын эд зүйл худалдаж авахаас эхлүүлээд юу эс байх вэ? Энэ бүгдийн ачаар гэр орон үнэхээр шинэ уур амьсгалтай болж чаддаг нь үнэн. Жишээ нь, ханын цаас нааснаас будсан нь дээр гэж үзнэ, бүхэл бүтэн ор тавихын оронд шалан дээр дан матрасс хаях нь хамаагүй тухтай санагдана.

Энэ удаад бид бараг бүх айлд байдаг нэгэн бүрдэл хэсгийг анхааралдаа авч үзсэн юм – энэ бол хөшиг. Байдаг л нэг стандарт хөшигнөөс өөр ямар хувилбар байж болохыг бид сонирхож судаллаа. Судалгаагаа интернетээс уйгагүй хийснээ хэлэх хэрэгтэй бөгөөд бид үнэхээр сонирхолтой хэд хэдэн хувилбаруудыг олж чадсан шүү. Харин бонуст нь – цонхыг ямар ч ашиглалтгүйгээр үлдээхгүйн тулд юу хийх ёстойг танд танилцуулах болно.

© Depositphotos.com

Бидний ихэнх нь цонхондоо хөшиг авчраад л өлгөчихдөг, харин зарим нэгэнд нь ямар нэгэн шалтгааны улмаас хөшиг өлгөх боломж байдаггүй. Жишээ нь, тоосны харшилтай хүн байж болно, том зузаан хөшиг зүй ёсоор тоос хуримтлуулдаг зүйл. Хөшиг нь гэрийн тохижилттой тохирохгүй байж болно, гэрт муур амьдардаг бол энэ амьтны хөшгөнд зүүгдэж зугаацах дуртайг яана. Ердийн хөшгийг орлож болох өөр бусад хувилбар байгаа нь ямар сайшаалтай хэрэг вэ?

 

1. Хээтэй цонх

© Geno EJ Sajko Photography / Shutterstock

Мэдээж цонх болгонд хээ гаргаж чадахгүй л дээ. Гэхдээ ийм боломж байгаа бол яагаад ашиглаж болохгүй гэж? Наран тал руу хардаг цонхтой гэрт үнэхээр тохиромжтой хувилбар. Хээтэй цонх гэр орныг тав тухтай болгодог, хөшиг өлгөхгүй болохоор илүү том орон зайтай харагдуулдаг байна.

 

2. Ургамал

© CHENTUAN Store / AliExpress

Өөрийгөө тасалгааны ургамлаар хүрээлүүлэх дуртай хүнд яг тохирно. Гэхдээ цонхон дээр тарихад тодорхой төрлийн цэцэг буюу гэрэл, халуунд тэсвэртэй ургадаг цэцэг байвал зохино. Заримдаа тэсвэртэй цэцэг ч цонхноос шууд тусах нарны гэрлийг дааж чаддаггүй, тиймээс сүүдэртэй талын цонхон дээрээ цэцэг ургуулаарай.

 

3. Гэрлэн чимэглэл

© YIcolor Official Store / AliExpress

Гэрлэн чимэглэлийг зөвхөн Шинэ жилээр л асаадаг гэж хэн хэлсэн юм бэ? Дуртай үедээ асааж болно: гэрлэн чимэглэл таны цонхыг болон нүдийг бүтэн жилийн турш баясгаж яагаад болохгүй гэж. Өнгө, хурц, урт бас тоо ширхгийг өөрийн хүслээр сонго.

 

4. Зураг

© ДжулияLIFE / Youtube

Өөрийнхөө гараар бүтээл туурвих хүсэлтэй хүмүүст хамгийн сайхан тохирох хувилбар. Наалт нь амархан хуулардаг, дахиад наахад ч асуудалгүй, шилээ бохирдуулахгүй, гэмтээхгүй, экологид ээлтэй бас энгийн хэрэглээтэй. Тэгээд ч хийхэд төвөгшөөгөөд байх зүйлгүй: танд тюль, цардуул бас ус байхад л хангалттай.

 

5. Матт шил эсвэл хуулга

© Alexander Smushkov / Shutterstock, © Freelife Store / AliExpress

Цонх нь шууд хажуугийн байшин руу хардаг айлд хамгийн зөв шийдэл. Мөн угаалгын өрөөнд ч тохирдог. Матт цонхоор байгалийн гэрэл хангалттай орж ирнэ, тиймээс тасалгаанд гэрэл дутагдахгүй. Нэгэнт гадны нүднээс далдалж чадаж байгаа болохоор хөшиг өлгөх ч шаардлага байхгүй. Үнэндээ цонхоор орчин тойрноо харах боломж л хаагдах юм. Хэрвээ цонхны шилээ маттаар солих бодолгүй бол хуванцар наалт нааж болно.

 

6. Гоёлын наалт

© DKtie Store / AliExpress

Хөшиг өлгөхгүйгээр цонхоо хаах хямд арга. Цонхонд наах наалт ямар ч хээтэй, зурагтай, хэлбэртэй, хэмжээтэй, өнгөтэй байж болно – жижигхэн цонхыг халхлах жижигхэн, даруухнаас эхлээд хурц, том хэмжээтэй ч бий. Хүүхдийн өрөөний цонхонд – хүүхэлдэйн киноны баатартай, унтлагын өрөөнд зориулсан нь – зөөлөн хээтэй байх жишээтэй. Хэрвээ уйдаад эхэлбэл хуулгыг солиод л боллоо.

 

7. Макраме хөшиг

© Maksym Prykhodnyuk / Shutterstock

Цонхны энэ төрлийн хөшиг моодноос хэзээ ч гараагүй байх, багахан өөрчлөгдөж л байсан болов уу. Хэрвээ танай гэрийн тохижилт ийм хөшигтэй зохицож байгаа бол туршиж үзэхийг зөвлөж байна. Одоо цагт цөөн айл л ийм гоёмсог хөшигтэй гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бэлэн хөшиг худалдаж авч болно, эсвэл өөрөө урлах ч боломжтой – гар урлал өөрөө сонирхолтой зүйл шүү дээ.

 

8. Муурын хэвтэр

© PetNewLife Store / AliExpress

Муур аль болох дээшээ гарч наранд биеэ ээн хэвтэх дуртайг бид бүгд сайн мэднэ. Энэ хоёр зүйлийг нэгтгээд хайртай амьтандаа сайхан хэвтэр бэлдээд өгөхөд яагаад болохгүй гэж? Хэд хэдийг бэлдээд өгөхөд ч буруудахгүй байх. Хэрвээ та нэгээр тоологдохгүй мууртай бол илүүг хийхээс өөр аргагүй, яагаад гэвэл муурын хэвтэр цөөднө гэж ер байдаггүй юм. Энэ тохиолдолд ямар ч хөшигний шаардлагагүй. Ийм чимэглэлтэй байхад таны цонх давтагдашгүй бусдаас онцгой харагдана шүү.

 

Бонус: цонхны өргөн тавцан

© Depositphotos.com

Цонхны хажууд аяга халуун цай уунгаа ном уншин хэвтэх дуртай нэгэн бол энэ хувилбар яг танд зориулагджээ. Заримдаа цонхыг ямар ч хөшиггүйгээр томоор нь ил орхиход гоё харагддаг. Хэрвээ тавцан нь сууж болохоор, тэр ч бүү хэл хэвтэж болохоор өргөн, том бол бүр ч янзтай. Таны цонх өөрөө том, мөн цонх нь хувийн цэцэрлэгт хүрээлэн рүү харсан бол энэ шийдлийг туршиж үзэхэд ер буруудахгүй.

Таны гэрт жирийн нэг хөшиг өлгөөтэй байна уу эсвэл ямар нэгэн өөр хувилбарыг сонгосон уу?

12
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *