Шведийн цаначин Жон Олссоны шинэ Ауди

0

Шведийн цаначин Жон Олссоны шинэ АудиШведийн мэргэжлийн цаначин Жон Олссон /Jon Olsson/ Аудигийн 2014 оны шинэ загварын машин худалдан авсан болохоо өөрийн албан ёсны вэбсайт дээр мэдээлжээ. Германы автомашин үйлдвэрлэгчийн гэр бүлийн том машинаас арай том загвар болох А6 цувралын хамгийн шилдэг, хамгийн өндөр гүйцэтгэлтэй хувилбар Ауди Эр Эс 6 Авант /Audi RS6 Avant/ спорт загварт суурилсан машин нь Жоны гараашд байгаа өндөр гүйцэтгэл бүхий машинуудын дунд ч хамгийн сүүлийн үеийнх нь болж байгаа юм. Жон Олссон өөрийн хэв маягийн уламжлалаар саарал, хар, цагаан өнгөөр будуулснаас гадна 560 морины хүчтэй шинэхэн төмөр хөлөгтөө өөрийн төлөвлөсөн өөрчлөлтүүдийн жагсаалтыг хэрэгжүүлэхийн тулд Стертмен Моторспорт /Stertman Motorsport/-ын багийнхантай хамтран ажиллах гэнэ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *