
Заримдаа өмсөх дуртай хувцас ч төвөг учруулж мэднэ. Аль нэг газраараа томдож унжина, зарим нэг газраараа холгох зэрэг биед таагүй мэдрэмж ч төрүүлж болзошгүй. Тэглээ гээд хайрцагт хийж цааш хураах шаардлагагүй, эдгээр асуудлыг шийдэх энгийн аргууд маш олон бий. Бид блогер Ханна Уорлингийн ТикТок дээр байрлуулсан лайфхакуудаас танд танилцуулахаар бэлдсэн юм. Хувцас өмсөхөд тулгарах асуудлуудыг бүсгүй шийдэж өгчээ.
Бүс нь урт байвал

Адил өнгийн үсний боолт ашиглаарай. Бүсэн дээрээ тавиад дараа нь бүсээ боолтоор орооно.
Өмд бэлхүүсээрээ томдоод байвал

Өмд бэлхүүсээрээ томдож хэлхэгнээд байвал футболкоо ашиглан орчин үеийн зангидалт хийж өмдөө найдвартай тогтоож болно.
Хөxний даруулга болон мөр нь ил гарсан топ

Мөр нь ил гарсан хувцас өмсөхөд хөxний зангидтал мөр ил гарч гутаагаад байдаг. Ханна хөxний даруулгын нарийхан мөрийг толгойн дээгүүр явуулж асуудлыг шийдэх аргыг зааж өгчээ.
Хайчгүйгээр яаж топ хийх вэ?

Танд урт майк байгаа бол энэ санааг ашиглаад илүү зарлагагүйгээр топ хийж болох юм: майкаа доош нь харуулж өмсөнө, дараа нь майкны дээр хөxний даруулгаа зүүгээрэй. Одоо майкны доош харсан мөрийг аваад мөрөндөө хийж өмсөнө.
Леггинс хэтэрхий уртдаад байвал

Хэтэрхий уртадсан леггинс хөлний доогуур нугалраад байвал шилбэ орчим дээш татаад доод хэсэг рүү нь нугалж болно. Хэн ч, юу ч анзаарахгүй.
Хүйсээ гаргахгүйгээр цамцаа яаж зангидах вэ?

Цамцаа зангидмаар байвч хүйсээ гаргамааргүй байвал дараах аргыг туршаарай: цамцаа урдаа зангидаад үзүүрүүдийг нь жийнсэн өмд эсвэл богино өмдний тэлээний нүх рүү шургуулж тогтооно. Гурав дахь гэрэл зураг дээр үзүүлсэн шиг л болсон байх ёстой.
Даашинзыг богиносгох бол

Арай богинохон даашинз өмсмөөр санагдвал бэлхүүсээрээ нарийхан үдээс зангидаад даашинзаараа далдлаарай.
Жийнсэн өмдийг яаж цэвэрхэн нугалах вэ?

Жийнсэн өмдийг цэвэрхэн нугалахыг хүсэж байгаа бол блогер бүсгүй эхлээд дотор тийш нь нугалахыг санал болгож байна. Харин дараа нь үлдсэн хэсгийг гадагш нугална. Ингэвэл хамаагүй цэвэрхэн харагддаг ажээ.
Банзал нь томдоод байвал

Банзал нь бэлхүүс дээрээ тогтохгүй доош унжаад байвал үдээс зангидаад дараа нь банзлаа чихэж хийгээрэй.
Богино өмд бэлхүүсээрээ томдоод байвал

Богино өмд нь томдоод байвал Ханна хүзүүний алчуур ашиглахыг зөвлөж байна. Бүсний нүхээр явуулж алчуураа зангидна. Нэг талаасаа гоё чимэг болж өгчээ.








Behmoron Behmoron
2022/06/16 at 11:34
Tıım
Erden Ochir Dorjsvren
2022/06/16 at 12:45
..
Enkhjin Baasanjargal
2022/06/16 at 14:19
Үгүй