Байгаль эх ид шидийн гэмээр сонирхолтой зүйлсээр биднийг алмайруулсан 15 тохиолдол. Эдгээрийг үзээд таны мэлмий баясах болно!

1

Байгаль эх хүмүүст төрөл бүрийн бүтээл, гоё сайхан зүйлсээр гэнэтийн бэлэг барихдаа дуртай байдаг. Модны голд нуугдсан үзэсгэлэнтэй хээнээс авахуулаад том шувууны тусламжтай өндөрт үнэгүй зорчих жижиг хэмжээтэй шувууд гэх мэтчилэн дэлхийг илүү ид шидийн газар болгодог олон зүйлс бий. Түүнчлэн эдгээр агшныг камерын дуранд буулгасан гэрэл зургууд биднийг алмайруулдаг бичигдээгүй хуультай.

Байгаль эх ямар онцгой болохыг харуулсан гэрэл зургуудыг та бүхэнд сонирхуулж байна.

1. “Арвас хошуутын арьс маш нимгэхэн, бүр нэвт гэрэлтдэг.”

© toukithetoucan / Tik Tok

 

2. “Урьд өмнө би альбино ургамалтай хэзээ ч таарч байгаагүй.”

© ChamomileTeaBags / Reddit

 

3. “Хуримын ёслол эхлэхээс 45 минутын өмнө болон үйл ажиллагаа ид дундаа үргэлжилж байх үед – Байгаль эх цаг агаарыг төгс зохицуулж өгсөн.”

© Shark-Farts / Reddit

 

4. “Би Патагониагаас ховор “улаан үнэг гартаам”-ыг оллоо. Эндээс харахад гэрэлд гялбасан Шинэ Мехикогийн газар нутаг шиг санагдаж байна.”

© themineralcollective / Instagram

 

5. Испани дахь Рио Тинтогийн гол хүчтэй xүчил болон их хэмжээний төмөр, хүнд металлаас болоод улаан, улбар шар өнгөөр урсдаг.

© Riotinto2006 / Wikimedia Commons, © CC0 1.0

 

6. “Лууны нүд” бол Норвегийн хадны өвөрмөц тогтоц юм.

© Depositphotos.com

 

7. “Өнөөдөр би нуурын эрэг дагуу алхаж байхдаа үүлсийн дундаас солонгорсон гялбааг олж харав.”

© RexKobra / Reddit

 

8. “Haplopelma lividum” буюу кобальт цэнхэр тарантула аалз нь Мьянмар болон Тайландын зарим нутгаар голчлон амьдардаг байна.

© Dávid Horváth / Wikimedia Commons, © CC BY 2.0

 

9. Гар утсаа элсэнд унагаагаад автал соронзтой хэсгүүдэд нь элсэн дотор байсан төмөрний үртэс наалдчихжээ.

© bopete1313 / Reddit

 

10. “Миний олсон энэ мод өөрөө өөр рүүгээ ургажээ.”

© FishayyMtg / Reddit

 

11. Хатгадаг бут (Dendrocnide moroides) xор xөнөөлгүй юм шиг харагдаж байгаа ч, зүгээр нэг хүрэхэд хэдэн сарын турш өвдөх өвчинг үүсгэдэг.

© Cgoodwin / Wikimedia Commons, © CC BY 3.0

 

12. “Venus flytraps” буюу ялааг өөртөө наалдуулдаг ургамлын иш үнэхээр урт учраас санамсаргүйгээр өөрийн урхийг үүсгэдэггүй.

© Victoria / Wikimedia Commons, © CC BY-SA 4.0

 

13. “Үр нь нахиалсан гүзээлзгэнэ”

© 9999monkeys / Reddit

 

14. Модны оймын их бие доторх хээ

© Naomi Schillinger / outofmyshed.co.uk, © naomi.outofmyshed / Instagram

 

15. “Улаан далавчит хар хөөндэй шувуу Загасч явлигийн үүрээ засахаар авч яваа мөчир дээр үнэгүй зорчиж явна.”

© jocelynandersonphotography / Instagram, © Jocelyn Anderson Photography / Facebook, © JocAPhotography / Twitter

Хамгийн сүүлд хэзээ байгаль эх танд өөрийнхөө гайхамшгуудын нэгээр гэнэтийн бэлэг барьсан бэ? Та шинэ зүйлийг нээж илрүүлэхээр гадагш гарах дуртай юу? Бидэнд өөрийнхөө харсан хамгийн гайхалтай зүйлийн талаарх сонирхолтой түүхээ бичиж өгөөрэй.

16
ХөөрхөнХөөрхөн
11
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *