Томоохон арга хэмжээнд очихдоо дресс-кодыг зөрчиж, этгээд хачин хувцаслалтаараа хэдэн сая үзэгчдийн анхааралд өртсөн 17 алдартнууд

0

Шагнал гардуулах ёслол, киноны нээлт зэрэг арга хэмжээн дээр очихдоо баримтлах дресс-код маш чанд гэхдээ энгийн: эрчүүд нь смокинг, харин эмэгтэйчүүд нь үдэшлэгийн эсвэл коктейлийн даашинз. Гэхдээ алдартнууд этгээд хачин хувцаслалтаараа хэдэн сая үзэгчдийн анхааралд өртөхийг хүсдэг. Энэ ч утгаараа биед эвтэйхэн байх гэдэг ойлголт нэн тэргүүнд тавигдана.

Бид энэ сэдвийг сонирхож үзсэн бөгөөд алдартнууд тогтсон дүрэм журмыг зөрчиж хэдэн сая хүний анхааралд өртсөн тохиолдлуудыг олсон юм.

Хлоя Жао

© ABACA / Abaca / East News

Nomadland” киногоороо 2021 оны Оскарын шагналыг “Шилдэг найруулагч” төрлөөр хүртсэн. Тэрээр шагнал гардуулах ёслол дээр Hermès-ийн даашинз-тай бас …  пүүзтэй ирсэн юм. Black tie дресс-кодын дагуу туфль эсвэл өндөр өсгийтэй гутал өмсөх ёстой. Энэ бол санаатайгаар дүрмийг зөрчсөн хэрэг: үдшийг өндөр өсгийттэй өнгөрөөх – бас хэцүү хэрэг л дээ.

 

Билли Айлиш

© Anthony Behar / Sipa USA / East News

2020 онд Оскарын шагнал гардуулах ёслол дээр Chanel-ийн өмдтэй костюмтай ирсэн. Билли чөлөөт хувцсанд дуртай гэдгээ нэг биш удаа илэрхийлж байсан бөгөөд түүний энэ удаагийн сонголтыг хүмүүс нэг их гайхалгүй өнгөрчээ.

 

Вуди Харрельсон

© AP / East News

Вуид Харрельсон “The Hunger Games: Mockingjay – Part 2” киноны нээлт дээр гуталгүй тэгээд унтлагын хувцастай иржээ. Уг гоёл саарал өнгийг давамгайлсан болохыг мөн анхаараарай.

 

Кендалл Женнер

© Berzane Nasser / ABACA / East News

Кендалл Женнер 2017 оны Каннын кино наадмын ёслол дээр жийнсэн богино өмдтэй ирж байсан юм. Гэхдээ тэрээр Alexandre Vauthier-ийн ганган топ болон чимэглэлээр өөрийгөө гоёсон нь түүнийг зөвтгөж байгаа юм.

 

Кейт Миддлтон

© James Whatling / MEGA / East News

Total black дресс-код бол зөвхөн хар өнгийн хувцас өмсөх л дүрэм, гэхдээ Кейт Миддлтон BAFTA-2018-ийн арга хэмжээн дээр ирэхдээ энэ дүрмийг зөрчжээ. Түүний өмссөн Jenny Packham-ийн даашинз нь бараан өнгөтэй төдий л харагдана.

 

Жулия Робертс

© AP / East News, © AFP / East News

2016 онд Жулия Робертс Каннын кино их наадмын ёслолд хөл нь харагдахгүй урт хар, намирсан даашинзтай ирсэн юм. Жүжигчин бүсгүй шатаар алхах үед л бүгд түүнийг туфлигүй, хөл нvцгэн байгааг анзаарчээ. Кино наадмын дресс-код ёсоор бол өсгийгүй гутал ч өмсөхийг xориглодог юм шүү дээ.

 

Жоди Фостер

© ASSOCIATED PRESS / East News

1992 оны Оскарын шагналтан (“The Silence of the Lambs” киногоороо “Шилдэг эмэгтэй жүжигчин” төрлөөр) үдэшлэгийн даашинзнаас татгалзжээ. Жоди Фостер даруухан гоёлоороо олны сэтгэлд үлдсэн юм – Armani-гийн өмдтэй костюм, тэгээд торгон бээлий өмссөн байсан юм.

 

Билли Портер

© threebillyporter / Instagram

Жүжигчин Билли Портер эрэгтэй ч тэр, эмэгтэй ч тэр дресс-кодыг хослуулсан: үдэшлэгийн даашинз дээр эрэгтэй смокингийн энгэрийг ашиглажээ. “Өндөр өсгийгтэй туфль надад итгэл төрүүлж байсан” хэмээн жүжигчин сэтгэгдлээсээ хуваалцсан байдаг.

 

Кристен Стюарт

© AP / East News

Каннын их наадмын ёслолын үеэр Кристен Стюарт жирийн л нэг хувцастай ирсэн – топ, урт банзал. Дараа нь судлаад үзэхэд Chanel-ийн даашинз болж таарсан юм.

 

Тимоти Шаламе

© JEAN-BAPTISTE LACROIX / AFP / East News

“Оскар”-ын шагнал гардуулах ёслол дээр биеийн тамирын хувцастай ирэх, тэр бүү хэл цахилгаантай шүү? Алдартай Тимоти Шаламегийн хувьд энэ бол асуудал биш бололтой, тэгээд ч энэ хувцас нь Prada-гийнх юм гэнэ лээ.

 

Шэрон Стоун

© Oscars / YouTube

1996 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслол дээр жүжигчин Gap-ийн хүзүүтэй, богино ханцуйтай цамцтай ирсэн юм. Түүний өмссөн хувцас нь ердөө 21 ам.долларын үнэтэй гэдэг нь тодорхой болсноос хойш олон түмэн их гайхаж байж билээ.

 

Эзра Миллер

© GEOFFROY VAN DER HASSELT / AFP / East News

Moncler Pierpaolo Piccioli-ийн ийм хачин гоёлыг “Fantastic Beasts: The Crimes of Grindelwald” киноны нээлтэд сонгон өмсжээ.

 

Дайан Китон

© Courtesy Everett Collection / East News, © ASSOCIATED PRESS / East News

Дайан Китон шагнал гардуулах ёслол дээр нэг биш удаа даашинзтай биш харин костюмтай ирж байсан юм. Анх 1978 онд “Annie Hall” киногоороо Оскар авахдаа костюмтай, харин 1993 онд костюм дээрээ урт пальто өмсөж загвараа өөрчилжээ.

 

Серена Уильямс

© Anthony Behar / Sipa USA / East News

Алдартай теннисчин бүсгүй 2019 оны Met Gala-гийн арга хэмжээн дээр Atelier Versace-ийн тодоос тод шар өнгөтэй даашинзтай ирсэн юм. Үүний зэрэгцээ гутлын дресс-кодыг ч зөрчсөн – даашинзтайгаа адилхан өнгийн пүүз өмсжээ.

 

Lil Nas X

© VALERIE MACON / AFP / East News

2020 оны “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслол дээр 20 настай рэпер Lil Nas X Versace-гийн тод ягаан өнгийн костюм болон ковбой малгайтай ирсэн байна. Түүний өмссөн нүд сохолмоор өнгийн хувцсыг эс тооцвол ковбой малгайн сонголт нь өөрийн гэсэн шалтгаантай ажээ: тэр жил дуучин ковбойн дүрээр дуулсан дуугаараа “Шилдэг бичлэг”–ийн төрлөөр шагнал хүртсэн юм.

 

Трей Паркер болон Мэтт Стоун

© Steve Granitz / WireImage

South Park” хүүхэлдэйн кино бүтээгчид 2000 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслол дээр үдэшлэгийн даашинзтай ирцгээжээ. Трейн өмссөн ногоон даашинз нь тэр жил Женнифер Лопес-ын “Грэмми”-гийн ёслол дээр өмсөж ирсэн Versace-гийн даашинзыг санагдуулахаар. Харин Мэттийн өмссөн даашинз нь жилийн өмнө Гвинет Пэлтроу-гийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол дээр өмсөж ирсэн даашинзтай адил байв.

Дресс-код зөрчинө гэдэг нь таны хэрэг бүдүүлэг хэрэг үү?

136
Ха ХаХа Ха
19
ГоёГоё
13
ТэнэглэлТэнэглэл
7
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *