Үсээ урт ургуулмаар байна уу? Тэгвэл гарынхаа хумснуудыг өдөр бүр 10 минутын турш хооронд нь үрээрэй!

0

Үсээ урт ургуулахын тулд гэртээ хийж болох олон янзын аргууд бий. Тэгвэл намирсан урт үстэй болоход туслах хамгийн сонирхолтой арга бол гарынхаа хумснуудыг хооронд нь өдөрт 5-10 минут үрэх юм. Энэхүү рефлексологийн эмчилгээг Балаям йог гэдгээр нь хүмүүс сайн мэдэх бөгөөд үс унах болон хагтай холбоотой олон төрлийн асуудлыг шийдэхэд тусалдаг байна.

Гарынхаа хумснуудыг хооронд нь үрээд л үсээ урт ургуулж болно гэхээр танд мэдээж хачин санагдаж байгаа байх. Тэгвэл бид энэ талаар судалж, олж мэдсэн мэдээллээ та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо.

Үсний ургалтыг идэвхжүүлэх магадлалтай

Хятадын цэгэн иллэгийн үзэж буйгаар гарын хуруунуудын үзүүр дэх мэдрэлийн төгсгөлүүд хуйхтай холбогддог байна. Хумснуудаа хооронд нь үрэх үед үүсэх үрэлт хуйхан дахь мэдрэлүүдэд нөлөөлнө. Ингэснээр цусны эргэлтийг нэмэгдүүлж, үсний ургалтыг идэвхжүүлнэ.

 

Үс уналтаас сэргийлэх магадлалтай

Анагаахын мэргэжилтнүүд хэрэв хумснуудаа хооронд нь тогтмол үрэх юм бол, 3-6 сарын дотор үс уналт удаашрах магадлалтай гэж үзжээ. Мөн хуйхны цусны эргэлт сайжирснаар хагтах болон үс эрт бууралтах зэрэг бусад асуудлуудад туслах ач тустай.

© Depositphotos.com

 

Үсний уутанцрыг нөхөн сэргээх боломжтой

Та идэвхтэйгээр хумснуудаа үрэхэд тархинд үxэжсэн болон гэмтсэн үсний уутанцрыг сэргээх дохиог өгнө. Энэ нь бусад амьдралын эерэг өөрчлөлтүүдтэй нийлж, үсийг 6-9 сарын дотор дахин ургуулахад тусална.

© Depositphotos.com

 

Хэзээ үүнээс татгалзах вэ?

Хумснуудаа хооронд нь үрэх нь онцгой тоног төхөөрөмж шаарддаггүй йогийн үр дүнтэй арга юм. Гэсэн хэдий боловч, Балаямыг чихрийн шижин, зүрхний өвчтэй хүмүүс ашиглахад тохиромжгүй. Мөн цусны даралтыг ихэсгэдэг учраас жирэмсэн эхчүүдэд тохирохгүй.

© Derick McKinney / Unsplash, © Shutterstock.com

 

Үсээ ургуулахын тулд хэрхэн хумсаа хооронд нь үрэх вэ?

  • Нударгаа хагас зангидна.
  • Таны гарын эрхий хуруунууд гадагшаа чиглэсэн байна.
  • Хумснуудаа хооронд нь хүргэж, хүчтэй үрж эхэлнэ.
  • 5-10 минутын турш хумснуудаа үргэлжлүүлэн үрсээр байна.

Та урьд өмнө Балаям йогийн талаар сонсож байсан уу? Та үсийг байгалийн гаралтай аргаар дахин ургуулах өөр бусад аргуудыг мэдэх үү?

26
ГоёГоё
7
Ха ХаХа Ха
5
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *