Япон, Солонгос болон Хятад хүмүүсийг хооронд нь хэрхэн ялгах вэ? Та энэхүү аргын тусламжтай тэднийг төвөггүйхэн ялгаж чаддаг болно

0

Бүдүүлэг сонсогдох байх л даа, гэхдээ европчуудын хувьд азиуд бүгд адилхан царайтай санагддаг. Бас өөрсдийгөө өмөөрөх үүднээс азиудад бүх европчууд адилхан царайтай харагддаг биз. Бид байнга л суралцаж байх ёстой, тиймээс зүгээр суухыг хүссэнгүй. Ингээд Япон, Солонгос болон Хятад хүмүүсийг хооронд нь яаж ялгах тухай багахан заавар бэлдсэн юм.

Мэндчилгээ

bigpicture.ru

Япон, Солонгос болон Хятад улсын ард иргэд хэчнээн адилхан харагдаж байсан ч гэсэн тэдний биеэ авч явах соёл нь харилцан адилгүй юм. Эдгээр гурван ази үндэстэн мэндлэхдээ гурвуулаа бөхийдөг, гэхдээ хоорондоо өөр өөр байдлаар.

Солонгосчууд болон Япончууд албан ёсны уулзалтын үеэр танилцахдаа ихэд хичээнгүйлэн, доош бөхийж мэндчилдэг. Хааш яаш бөхийсөн тохиолдолд тэд муу ёрд тооцохын сацуу тухайн хүнийг хүндэтгээгүйн шинж гэж үздэг байна. Харин Хятадууд уг нь бөхийн ёслох уламжлалтай ард түмэн, даанч он удаан жилийн коммунист засаглалын улмаас энэ уламжлалаа ор тас мартаж толгойгоо хөдөлгөх төдийхнөөр мэндчилдэг болжээ. Залуучууд нь гар барихыг илүүд эрхэмлэнэ.

 

Хувцаслах хэв маяг

Хүнийг хувцсаар нь угтана гэж ярьцгаадаг. Тиймээс Азийн ямар улсын иргэн бэ гэдгийг хувцсаар нь тодорхойлох бүрэн боломжтой. Загварлаг хувцас, хурц нүүрний будалт, үсний тод өнгө зэрэг нь Өмнөд Солонгосын иргэнийг илтгэнэ. Хятадууд болон Япончууд дүрэм ёсоор даруухан хувцаслахыг хичээдэг.

bigpicture.ru

Мэдээж Хятад, Японд моодны хувцас өмссөн залуучууд зөндөө бий. Зарим нь бүр өдөөн хaтгаад байна уу гэмээр элдэв загварын хувцастай явах нь энүүхэнд. Япончууд чанд, ажил хэрэгч, нэг өнгийн хувцас өмсөхийг чухалчилдаг. Энэ нь наран улсын ард иргэд нь ажилдаа үнэнч болохыг илтгэнэ, чөлөөт цагаараа ч ажлын дресс-кодноосоо тэр болгон салж чаддаггүй.

bigpicture.ru

Хятадуудын хувьд бол тэд европчуудын адил хувцаслах болжээ. Гэхдээ ганц хоёр онцлог бий – хятад эмэгтэйчүүд наснаас үл хамааран ягаан өнгөнд ихэд дуртай байдаг. Тэд өөрсдийн өмссөн этгээд өнгөтэй пальтоноосоо огт ичдэггүй, тэдний хувьд “зохицохгүй” байх гэдэг ойлголт тун ховор.

 

Нүүрний төрх

Ази хүмүүсийг нүүрний төрхөөр нь ялгахад маш хэцүү. Гэхдээ бидний зааврын хамгийн “дэвшилтэт” хэсэг энэ л дээ. Солонгосчууд нарийхан хөмсөгтэй байхыг хүснэ, гэхдээ моод өөрчлөгдөх тул үүнд нэг их найдаад хэрэггүй байх. Солонгос эмэгтэйчүүдийн арьс илүү гэгээтэй, энэ нь тэдний алдартай гоо сайхны бүтээгдэхүүнтэй холбоотой. Мөн тэд нүүрний будгаар үзэсгэлэнтэй харагдахын зэрэгцээ заримдаа гоо сайхны мэс засалд ч ордог.

bigpicture.ru

Солонгост гоо сайхны мэс засалд орж үзэсгэлэнтэй болоход хэн ч муу хэлэхгүй. Тийм ч учраас Өмнөд Солонгосын эмэгтэйчүүд өөгүй царайтай харагддаг: “хүүхэлдэйн киноны” нүүр, жижигхэн хамар, зангидсан тууз шиг уруул.

Япон эмэгтэйчүүд жижигхэн нүүртэй, хар үстэй (үсээ будахгүй байхыг эрхэмлэнэ) бөгөөд цасан цагаан арьстай. Цагаан шаргал үстэй, хар болтлоо борлосон япон бүсгүйчүүд – энэ бол гяру гэх дэд соёл юм. Солонгосчуудын дунд ч бас ийм охид бүсгүйчүүд цөөнгүй бий. Жирийн Япон эмэгтэй цасан цагаан арьстай байхыг л хичээдэг, үүний тулд үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, элдэв төрлийн арчилгаа байнга хийлгэхэд ч бэлэн.

bigpicture.ru

Хятадуудын хувьд арай өөр ард түмэн л дээ. БНХАУ – уужим газар нутагтай, маш олон үндэстнээс бүрдсэн, тэд бүгд өөр хоорондоо адилгүй. Хятадын хойд бүсэд амьдарч байгаа үндэстнүүд ихэвчлэн цайвар арьстай, өндөр биетэй. Харин өмнөд хэсгийн хятадууд эсрэгээрээ намхан, туранхай бас бор арьстай.

Та Солонгос, Хятад болон Япон хүмүүсийг хооронд нь хэрхэн ялгадаг вэ?

5
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *