Та Annie Leibovitz ч бай, селфи сонирхогч ч бай биднийг нэг л зүйл нэгтгэж байна, энэ бол бидний халаасанд бэлэн явж байдаг хүчтэй зургийн аппарат юм. Бидний iPhone таны авсан зургийг төгс болгож чадах хэдэн мянган үйлдэлтэй, бид учрыг нь олох л хэрэгтэй юм.
Цөөхөн хэдэн секундад авсан зургаа төгс болгох 15 аргыг танд зааж өгье.
1. AE/AF түгжээн дээр тавьж фокусаа тохируулах
Автоматаар фокус тааруулна гэдэг бол чимхлүүр ажил. Хэрвээ таны фокус тохирохгүй ийш тийшээ үсчээд байвал дэлгэц дээр AE/AF гэсэн шар бичиг гарч иртэл дарж байгаад, фокус тааруулах газар дээрээ дараарай.
2. Камерынхаа хаалтыг мэдэр
Touch дэлгэцийн камерны хаалтыг (shutter) мэдэрч дарахад төвөгтэй байдаг. Иймд, зураг авахдаа дэлгэц дээр дараад хэсэг хөдлөхгүй хүлээх хэрэгтэй. Дэлгэцийг дарангуут зураг авагддаггүй, харин таныг хуруугаа дэлгэцээс авсны дараа л зураг дарагдаж байгаа гэдгийг мартаж болохгүй юм шүү.
3. Зургаа хөндлөнгөөр нь буулгаарай
Алсыг зорьж буй нисэх онгоцны зургийг авахад алс холын гүн зураг гардаг билээ. Үүнтэй адил зургаа хөндлөнгөөр авахад таны авахыг зорьж буй зураг гарах нь дамжиггүй.
4. Өөрийгөө нээ
Экспонометрийг хэрхэн ажиллуулахаа сайн мэдэхгүй байна уу. Дэлгэц дээрээ хоёр дарахад нарны шар зураг гарна, түүнийг дээш доош болгож гэрлээ тохируулаарай. Шөнийн зураг авахад энэ үйлдлийг ашиглахад маш тохиромжтой.
5. Zoom битгий ашиглаарай
Хэзээ ч битгий ашигла. Эцсийн үр дүн нь барзайх тул zoom бүү ашиглаарай, яагаад гэвэл та жинхэнэ оптик zoom-ээр зураг аваагүй шүү дээ. Харин авах гэж буй обьект руугаа ойртоход л хангалттай.
6. iPhone утсаа бүрэн ашиглах aппликейшн татаарай
iPhone утсыг бүрэн утгаар нь ашиглах хэмжээний олон аппликейшн байгаа. Үүний дотроос утсаа зүгээр л зургийн аппаратнаас илүүгээр ашиглах аппликейшн ч байна, тухайлбал ProShot, VSCO Cam зэрэг нь флаш гэрлийн хэмжээ, цагааны баланс, 50х zoom зэрэг олон үйлдэлтэй аппликейшнууд байгааг санаад авахад илүүдэхгүй.
7. Аминд тулсан үед л флаш гэрэл ашиглаарай
iPhone 6-ийн камерны флаш гэрэл маш хүчтэй, энэ нь зураг авахад тийм ч сайн биш юм. Найз нар чинь аймшгийн хий үзэгдэл шиг гарахыг хүсэхгүй нь лав. Иймд, сайн гэрэлтүүлэгтэй орчинд зураг авах, эсвэл зураг авалт флаш гэрлийг тохируулсан аппликейшн суулгах үлдлээ.
8. Зураг дарахдаа дуу ихэсгэж багасгах товчлуурыг ашиглаарай
LCD дэлгэцийн нэг дутагдалтай тал нь тус дэлгэцэнд хүрэх тутам үүний мэдрэмтгий чанар нь багасдагт байгаа юм. Та утасныхаа хажуу бөөрөнд байгаа дуу ихэсгэж багасгах товчлуурыг зураг дарахдаа ашиглаж болно.
9. Авсан зургаа янзлах нь
Photoshop Touch, Snapseed зэрэг аппликейшнууд нь авсан зургийг чинь төгс болгоход тохирсон буюу өнгө будгийн ялгарал зэргийг янзалж өгнө.
10. Доороос ав
Бид толгойн төвшинд зургаа аваад сурсан улсууд, уг нь хүйсний харалдаа доороос дээш зураг авахад илүү динамик харагдаж, зургийг нь авч буй зүйлийн хэмжээ ч томрох болно. Иймээс таарсан хэмжээндээ доороос зураг авах нь илүү гоё болно шүү.
11. Хөдөлгөөнт зураг авахдаа Burst-ыг идэвхжүүлээрэй
Хөдөлгөөнт зураг авахдаа Burst-ыг идэвхжүүлснээр та зураг авах товчлуурыг дарахад хэд хэдэн зураг дараалан авагдана, ингэснээр та чухал агшнаас хоцрохгүй үлдэнэ.
12. Instagram-ын зураг авч байгаа бол дөрвөлжин хэмжээгээр аваарай
Энгийн байгаарай. Instagram-ын зураг хийхдээ дахиж цагаан хүрээ татах хэрэггүй, зүгээр л дөрвөлжинд тааруулж зургаа авбал хамаагүй дээр.
13. HDR тохиргоогоор тоглож үзээрэй
Willy Wonka-гийн дүр зургийг харуулам сэтгэгдэл төрүүлж магадгүй юм, гэхдээ өнгийн өндөр нягтаршил таныг гайхашруулах буюу тухайн зурагнаас та өнгөний сайхныг олж харна.
14. Жижиг гэлтгүй бүгдийн зургийг аваарай
Фото зураг сонирхогч хүн бүрийн сонирхдог зүйл бол зургийн чанарыг дээшлүүлэх төрөл бүрийн линзүүд бөгөөд ийм линзнүүд хэдэн төрлөөрөө байна. Жишээ нь, Moment таны гар утсыг хоромхон зуур тоон фото камер болгон хувиргах чадалтай юм.
15. Торондоо байгаарай
Олон зурагчин өөрийн авах зурагныхаа обьектыг гурав хуваасны хэмжээтэйгээр төвөөс өөр газар байрлуулж авдаг, ингэснээр харааны байршлыг өөрчилж объектод илүү ач холбогдол өгөх тохиолдол байдаг байна. iPhone-д торлож хуваах үйлдэл байдаг бөгөөд авч байгаа зураг нэг төвшинд байгааг мэдрэхээс гадна кадраа адил 3 хэсэгт хуваахад ач тустай. Settings>Photos & Camera цэс рүү орж тохируулна.
Deegii Gansral
2015/06/04 at 06:18
İphone hog hvn amitan alaad bgaa samsung zvger….
Зочин
2015/06/04 at 22:03
iiphone 5 id-g ni yaj gargadag bol?gargaj medeh hvn bval tus bolooch
Lkhagvadorj Batmunkh
2015/06/05 at 00:07
Zoloo Zoluhai