
Германы Вольфсбург хот нь Volkswagen машины цамхгаараа алдартай бөгөөд маш олон хүн ирж сонирхдог. Volkswagen Группын гаргасан машинуудын үзүүлэнг үзэх, үйлчлүүлэгч нар шинэ машин авч болох үйлчилгээний цэгтэй, үйлдвэр үзэх, төрөл бүрийн замыг туулах, өргөн дэлгэцээр кино ч үзэх боломжтой юм. Автостабын нэг гайхуулах зүйл бол машины ихэр цамхаган зогсоол юм. Энэхүү шилэн зогсоол нь автоматаар машиныг үйлдвэрээс хэрэглэгчийн төв рүү хэрэглэгчийн гар дээр хүргэх хүртэл ажиллах юм.
Цамхаг 60 метрийн өндөртэй, 400 машины багтаамжтай бөгөөд хоёр цамхагаас Автостаб руу машин хүргэгдэнэ. Цамхаг нь Volkswagen машины үйлдвэртэй 700 метрийн газар доорх хоолойгоор холбогдсон. Бүрэн угсарч дууссан машиныг үйлдвэрийн автомат конвейрээр шууд цамхагийн доод хэсэг рүү тээвэрлэнэ. Эндээсээ механик удирдлагаар машиныг зохих шугамын дагуу зогсоолд нь минутанд 2 метрийн хурдтайгаар тээвэрлэнэ. Хэрэглэгчийн Автостабаас сонгосон машиныг хэрэглэгчийн гар дээр хүргэх бөгөөд явсан км-ийн заалт “0”-ээрээ л байх болно.
Үзэгчид эргэн тойрныг шилэн лифтний цаанаас үзэж сонирхох боломжтой, буюу 20 давхарт үзвэрийн тусгай талбайтай, Volkswagen хотхоны эргэн тойрныг алган дээр тавьсан мэт харж болно.








Ж. Лхагвасүрэн
2015/06/03 at 16:56
Залуу хосуудад дуулгах таатай мэдээ байна. “Хурим экспо” үзэсгэлэн яармаг 2015.06.06-07 хооронд CROCUS event hall-д болох гэж байна. Хуримын бүх мэдээллийг нэг цэгээс авч цаг зав, мөнгө санхүүгээ хэмнээрэй. Хуримын бүх төрлийн үйлчилгээний байгууллагууд нэг дор цуглаж үйлчилгээгээ танилцуулах болно.
https://www.facebook.com/events/571838306290967/