Та тэднийг ах, эгчтэй эсвэл дүүтэй гэдгийг мэдэх үү?

0

Тэдний тухай сэтгүүл дээр гараад байдаггүй бөгөөд хүмүүс тэднийг царайгаар нь танихгүй. Гэхдээ л тэднийг харахад бидний мэддэг хэн нэгэнтэй төстэй мэт санагдах болно. Тийм ээ энэ бол алдартнуудын ах дүүс …

Од ах дүүгээсээ багагүй мундаг ч бидний мэдэхгүй оддын ах дүүсийг танилцуулах гэж байна.

Брэд Питтийн дүү Дуг Питт

Дуглас Питт өөрийн том ах шигээ алдартай жүжигчин биш ч, Америкийн нөлөө бүхий бизнесмэнээс гадна буяны хэд хэдэн санг үндэслэн байгуулжээ.

Та тэднийг ах, эгчтэй эсвэл дүүтэй гэдгийг мэдэх үү? 1

Антония Кидман ба эгч Николь Кидман

Эгч Николийн адил үзэсгэлэнтэй Антония Кидман – Австралийн авьяаслаг сэтгүүлч, телевизийн хөтлөгч юм.

Та тэднийг ах, эгчтэй эсвэл дүүтэй гэдгийг мэдэх үү? 2

Ах Жеймс Хейвэн ба дүү Анжелина Жоли

Жеймс Хейвэн – жүжигчин Жон Войтын хүү, Анжелина Жолигийн ах. Жүжигчин Жоли ахдаа талархах ёстой хүний нэг, яагаад гэвэл түүнийг Кино урлагийн сургуульд суралцаж байхад оюутны богино хэмжээний кинонд ах нь тоглуулж зургийг нь авч байжээ.

Та тэднийг ах, эгчтэй эсвэл дүүтэй гэдгийг мэдэх үү? 3

Эмма Уотсоны дүү Алекс Уотсон

Эмма Уотсоны дүү Алекс – жүжигчний “эрэгтэй” хувилбар гэж хэлж болно. Дүү нь “Харри Поттер” цувралын кинонд туслах дүрд тоглосон. Кинонд тоглож нар алдрыг олоогүй ч загварын ертөнцөд одтой байгаа ажээ.

Та тэднийг ах, эгчтэй эсвэл дүүтэй гэдгийг мэдэх үү? 4

Скарлетт Йоханссоны ах Хантер Йоханссон

Холливудын од Скарлетт Йоханссонд ихрийн өрөөсөн ах бий – түүнийг Хантер гэдэг. Ихрүүд хэдхэн минутын зайтай төрсөн бөгөөд бага байхдаа кинонд хамт тоглоцгоож байжээ. Хантер кино урлагийг орхин улс төрд хүчин зүтгэх болж, одоо Барак Обамагийн багт ажиллаж байгаа юм.

Та тэднийг ах, эгчтэй эсвэл дүүтэй гэдгийг мэдэх үү? 6

Том Крузийн эгч Ли Энн Деветт

Ли Энн – Том Крузийн эгч, алдартай нийтлэлч бүсгүй. Хэсэг хугацаанд дүүгийнхээ олон нийттэй харилцах нарийн бичгийн даргын албыг хашиж байсан.

Та тэднийг ах, эгчтэй эсвэл дүүтэй гэдгийг мэдэх үү? 5

Пенелопа Крусын дүү Моника Крус

Пенелопа Крусын дүү Моника Крус эгчтэйгээ адил төрсөн нутагтаа, Исландад дэлхийд алдартай нэгэн. Моника жүжигчнээс гадна бүжигчин, хувцасны загварт хүчээ үзэж байна.

Та тэднийг ах, эгчтэй эсвэл дүүтэй гэдгийг мэдэх үү? 7

Жуд Лоугийн эгч Наташа Лоу

Наташа Лоу Британийн алдартай зураач бөгөөд график дизайнераар амжилт олоод байгаа ажээ.

Та тэднийг ах, эгчтэй эсвэл дүүтэй гэдгийг мэдэх үү? 8

Роберт Паттинсоны эгч нар Лиззи болон Виктория Паттинсон

Робертын эгч нарын нэг Лиззи – дуучин бөгөөд “X-Factor” шоунд оролцсоноос гадна “Twilight” киноны дууг дуулсан. Эгч Виктория нь бизнест амжилттай яваа нэгэн.

Та тэднийг ах, эгчтэй эсвэл дүүтэй гэдгийг мэдэх үү? 9

Эштон Катчерын ах Майкл Катчер

Майкл, Эштон хоёр ихрүүд юм. Майкл багадаа зүрхний хүнд мэс ажилбар хийлгэсэн тул зөөлөн намуун хүү байжээ. Одоо тэрээр өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд мөнгө цуглуулдаг буяны байгууллагад ажилладаг байна.

Та тэднийг ах, эгчтэй эсвэл дүүтэй гэдгийг мэдэх үү? 10

Женнифер Лопесийн эгч Линда Лопес

Эгч Линда Лопес АНУ-д Ly-Lo нэрээр алдартай авьяаслаг телевизийн сэтгүүлч. 2001 тэрээр “Эмми” шагнал гардан авч байжээ.

Та тэднийг ах, эгчтэй эсвэл дүүтэй гэдгийг мэдэх үү? 11

Колин Фертийн ах Жонатан Ферт

Жонатан Ферт театрт жүжиг тоглоно, радиод бичлэг хийлгэнэ, телевизийн уянгын кинонд тоглоно гээд жүжигчний нэр алдар олноо танигдсаар байна.

Та тэднийг ах, эгчтэй эсвэл дүүтэй гэдгийг мэдэх үү? 12

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/07/03 at 12:24

    Сэтгэгдэл *monika crus gj arai helehgui bhaldaa haha

  2. h

    2015/07/03 at 13:22

    hoorondoo yamar adilhan yum be

  3. FeesBuuk Fees

    FeesBuuk Fees

    2015/07/03 at 13:50

    Ashton :))

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *