Өдөр болгон хоёр удаа 20 минутаар давстай усанд суу, ямар ч мэс засал хэрэггүй болно

4

Шамбарам өвчний эмчилгээний тухай

Уг өвчин ёстой тааламжгүй үед гэнэтийн хүсээгүй зочин шиг л ирдэг. Шамбарам – хошного орчмын (гадна, дотно) венийн судсанд хэт их өгөх ачааллаас үүдэлтэй өвчин. Хэрвээ дотор талд даралт ирж байгаа бол дотоод шамбарам гэнэ, гадна талд даралт ирсэн бол гадаад шамбарам гэнэ.

Уг өвчнөөр шаналж байгаа өвчтөн тайван сууж чаддаггүй. Өнөөгийн хүмүүсийн амьдралын хэв маяг суугаа байгаа нь ч шамбарам өвчин тархацтай болж байгаагийн нэг том шалтгаан. Статистик тооноос харахад 50 болон түүнээс дээш насныхны дунд 50% орчим хувь нь уг өвчнөөр өвдөж үзсэн байна.

“Хааны өвчин” тусахад маш олон хүчин зүйл нөлөөлнө: жирэмслэлт, жорлонд удаан хугацаагаар суух, өтгөн хатах, өөхлөлт.

Шамбарамын шинж тэмдгийг арилгах, тэр ч бүү хэл нэг мөр эмчлэх энгийн шалгарсан аргууд байгааг танд дуулгахад таатай байна.

Хүчтэй өвдөж байгаа бол суугаа ваннд ороорой. Өвчин намдааж, тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ. Бүлээн усандаа глицеринтэй англи давс хийнэ. Энэ төрлийн уусмал өвчнийг богино хугацаанд эмчлэхэд тусална.

Мөн давс болон цэвэр глицеринийг усанд хийж уусгаад марлинд шингээнэ. Уусмалтай марлиа таагүй өвчин мэдрэгдэж байгаа газраа 15 минут тавина. Эмчилгээг өдөрт 3-4 удаа хийнэ.

Нэг хэсэгтээ биеэ барьсан хувцас өмсөхөөс татгалзаарай. Өөрийн хэмжээнд таарсан хувцас өмсөхийг зөвлөж байна. Хөвөн даавуун материалтай дотуур хувцас өмс, бэлэг эрхтэн орчмын эмзэг арьсыг цочроохгүй, үрэвслийг архагшуулахгүй байхад тусална. Хувцас нь чөлөөтэй бас эвтэйхэн байх ёстойг анхаарна уу.

Эмчилгээг хийхээсээ өмнө эмчтэй зөвлөх ёстой гэдгийг санах хэрэгтэй.

13
ГайхмаарГайхмаар
7
БурууБуруу
7
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
5
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Boldbaatar Mijiddorj

    Boldbaatar Mijiddorj

    2018/05/21 at 14:41

    Baasanjav Baska

  2. Narantsetseg Ishtseren

    Narantsetseg Ishtseren

    2018/05/21 at 14:51

    Ж.Энхтүвшин

  3. Б. Ариунтуяа

    Б. Ариунтуяа

    2018/05/21 at 16:13

    Ganbaatar Ariungerel Dolgorulzii Doogii

  4. Zaya Zaya

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *