2015 оны 7-р сард нээлтээ хийх шинэ кинонууд

0

Үзэх киногоо урьдчилан төлөвлөмөөр байна уу? Том дэлгэцээр ямар кино үзэх нь дээр вэ, алийг нь гэртээ үзэх вэ, аль киног нь үзэлгүй зүгээр л орхих вэ? Удахгүй дэлгэцнээ гарч бүхний сонирхолыг татна хэмээн амлаж буй кинонуудын товч танилцуулгыг танд хүргэж байна.

1. Terminator: Genisys, 2015

2015 оны 7-р сард нээлтээ хийх шинэ кинонууд 2

Терминатороос өөр мөхөшгүй зүйл гэж байна уу? Роботуудын тухай баахан сериал, хүн төрөлхтөний ирээдүй компьютерын дайралтад өртөхөөс хамгаалж роботууд ирээдүйгээс ирэх ажээ. 2009 онд Halcyon компани “Терминатор: Аврагч ирэх нь” хэмээх нэртэй 4 дүгээр ангийг гаргаснаас хойш албан ёсоор дампуурлаа зарласныг нь хүмүүс цуврал киног тэтгэвэртээ гарсан гэдэгт итгэлтэй байлаа. Гэтэл үгүй юм аа – бөхийсөн тугийг шинээр өргөхөөр шийдэн Skydance Production студи, “Тор” киноны найруулагч Алан Тейлор нар хамтран дараагийн ангийг 170 сая доллараар босгожээ. Үнэндээ, Terminator: Genisys нь яг л 1984 оны Терминатор кино шиг эхэлдэг боловч тун удалгүй цаг хугацааны зурвас бодит байдлаар өөрчлөгдөх юм. Бодит байдалд “сайн” талын Терминатор Т-800 Сара Коннорын балчир насны үед шилжин очиж түүнийг яг л супер цэрэг шиг өсгөнө. Сараг Терминатораас хамгаалахаар өнгөрсөн хугацаанд ирсэн Кайл Ризийг аймхай айж балмагдсан зөөгч бүсгүй бус баатарлаг дайчин эмэгтэй хөгшин асран хамгаалагчийн хамт угтан авдаг байна. Энэ үеэр ирээдүйгээс нанотехнологи ашиглаж бүтээсэн өмнөх хувилбараасаа хамаагүй “мундаг” шинэ Жон Коннорын хувилбарыг машинууд илгээдэг. Киноны гол дүрүүдэд Арнольд Шварценеггер (Терминатор-«асран хамгаалагч»), Жей Кортни (Кайл Риз), Жейсон Кларк (Жон Коннор), Эмилия Кларк (Сара Коннор) тогложээ. Шинээр гарч буй киног хүчтэй, урьдынхаас онцгой гэж хүмүүс үзэж байгаа юм.

2. Ant-Man, 2015

2015 оны 7-р сард нээлтээ хийх шинэ кинонууд 3

Шоргоолжны хэмжээтэй супер хүн гэж төсөөлөөд үз дээ. Marvel-ийн энэ мэт санаанд оромгүй санаанууд нь үнэхээр кассаар нь мөнгө хураасаар байна. “Төмөр хүн” киноны адил “Хүн-шоргоолж”-ийн гол баатар Скотт Лэнг төрөлхийн супер чадал байхгүй, чадалтай ч болдоггүй. Түүний супер чанар нь тусгай өмсгөлд буюу өмсгөлийг өмссөн хүнийг шоргоолзын дайтай жижиг болгохоос гадна супер хүчтэй болгодог бөгөөд хүрэхгүй, багтахгүй газар гэж үгүй болно. Эрдэмтэн Хэнк Пим энэхүү шинэ технологийг зохион бүтээж байх үедээ компанийн удирдлагыг алдаж, түүний бүтээсэн “Хүн-шоргоолж”-ны өмсгөлийг түрэмгийлэх супер зэвсэг болгон ашиглах гэж буйг олж мэднэ. Үүнтэй тэмцэхийн тулд хөгшин эрдэмтэн засан хүмүүжихээр хичээж буй жижиг гарын дээрэмчин Скотт Лэнгээс тусламж хүснэ. Ингээд л үйл явдал цаашаа өрнөж өгнө дөө. Гол дүрүүдэд Майкл Дуглас, Пол Радд, Эванжелин Лилли болон Кори Столл нар тогложээ.

3. Minions, 2015

2015 оны 7-р сард нээлтээ хийх шинэ кинонууд 4

“Despicable Me” хүүхэлдэйн киноны гол баатар муу санаат Грю сайн хүн болж хувирснаас хойш сонирхол татахаа больсон. Грю ч тэр, өргөмөл охидууд ч байхгүй тийм хүүхэлдэйн киног бүтээхээр Illumination кино студи ажилдаа орсныг сонсоод баярлаж байсан нь саяхан. Шинэ киноны баатрууд бол “минионууд” нууцлаг, өхөөрдөм шар этгээдүүд, Грюгийн бүхий л ажлыг гүйцэтгэхээс гадна киноны хөгжилтэй хэсгийг чимэж өгч байсан нөхдүүд юм. “Минионууд” киноны үйл явдал “Despicable Me” киноны үйл явдлаас 40 жилийн өмнөх үйл явдал гарна. Киноны гол дүр болох муу санаат Скарлетт Оверкилл минионуудын ирээдүйн эзэн Грюгээс ч илүү хорон муу санаатай нэгэн ажээ. Киноны сурталчилгааг үзэхэд гэр бүлээрээ үзэхэд илүү тохирсон сонирхолтой кино болов уу гэсэн сэтгэгдэл төрсөн юм.

4. Pixels, 2015

2015 оны 7-р сард нээлтээ хийх шинэ кинонууд 5

1980-аад оны үеэд НАСА дэлхий ертөнцийг илэрхийлэх дүрс зураг, бичлэгийг капсулд хийн сансар огторгуй руу илгээж тэндэхийн оршин суугчид бидний сунгасан гарыг найрсгаар хүлээн авна гэж найдсан. Харамсалтай нь, харь гаригийнхан бидний санааг зөвөөр ойлгосонгүй. Алдартай видео тоглоомын зургийг хараад дэлхийн хүмүүс дайн зарлаж байна хэмээн ойлгож Pacman, Donkey Kong-ийг зэвсэг болгон Дэлхий рүү довтолно. 30 жил гаруйн өмнө эдгээр тоглоомыг гарамгай тоглодог байсан аваргууд Дэлхийг аврах ажилдаа орно. Харь гаргийнхан дайрсан тухай инээдмийн зөгнөлт кино гэдгийг нь та ойлгосон байх. Дүрүүдэд Адам Сэндлер, Кевин Жеймс болон Жош Гэдээс гадна одой од Питер Динклейж нар тогложээ. Кино зураглаачаар “Гэртээ ганцаараа”-гийн зураглаач Крис Коламбус ажилласан байна. Хуучны видео тоглоомд дуртай бол энэ киног үзсэн нь дээр шүү.

5. Self/less, 2015

2015 оны 7-р сард нээлтээ хийх шинэ кинонууд 6

Эдгэшгүй өвчтэй эрээ цээргүй нэгэн баян хөгшин өөрийн сэтгэлийг нэгэн эрүүл чийрэг залуугийн биед шилжүүлэхээр болно. Урьд өмнө нь хэн нэгний бие махбодь байсан гэдгийг саятан мэдэхгүй бол яах вэ? Өмнөх эзний ой санамжтай саятны ой санамж холилдоод байвал яах вэ? Ийм тохиолдолд зарчмын том асуудал үүсэх юм (хэн биеийг удирдаж хянах вэ?). Түүний бизнесийн нуууцыг мэдэхийг хүсч буй этгээдүүдээс зугтаах явцдаа асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй болдог тухай өгүүлэх уг киног Энэтхэг гаралтай кино найруулагч Тарсем Сингх найруулжээ. Гол дүрүүдэд Райан Рейнольдс болон Бен Кингсли нар тогложээ.

6. Unfriended, 2014

2015 оны 7-р сард нээлтээ хийх шинэ кинонууд 7

Киноны үйл явдал ахлах ангийн сурагч охины лаптопны дэлгэц дээр өрнөх буюу түүний найз охины ичгүүргүй зургийг интернэтээр хэн нэг нь дэлгэж цацснаас болж найз нь амиа хорлож байгаагаар эхэлнэ. Киноны гол дүр Skype, Facebook-ээр найзуудтайгаа “чалчин” цагийг өнгөрөөдөг, гэтэл хэн нэг нь найзынх нь ичгүүргүй зургийг хэн дэлгэснийг мэдэхээр маш их чармайх болно. Тэр хэн нэг нь хариуг олж мэдэхийн тулд хүний санаанд оромгүй зүйлийг хийж эхэлнэ – гаж аллага, сэтгэл зүйн тоглоом тоглох ажээ. Барууны шүүмжлэгчдийн хараанд энэхүү техно-аймшгийн кино өртөөд байгаа юм байна.

7. Magic Mike XXL, 2015

2015 оны 7-р сард нээлтээ хийх шинэ кинонууд 8

2012 онд гарсан “Супер Майкл” кино нь тайчигч эрийн тайзны ард өрнөх амьдралыг харуулсан эмгэнэлт-инээдмийн кино байсан. Эмгэнэлтэй кино ч гэсэн булчинлаг эрчүүдийн бүжиглэхийг харах хүсэлтэй олон хүмүүс үзсэн юм. Дараагийн ангийг хийхдээ энэ байдлыг харгалзан үзэж илүү их бүжиглүүлж, эмгэнэлт байдлыг багасгажээ. Содерберг оператор болон монтажийн ажлыг гүйцэтгэн өөрийн туслах Грегори Жейкобсод найруулагчийн үүргийг даатгажээ. Шинэ кинонд тайчигч эрчүүд аялан тоглолтоор явах бөгөөд энэ нь тэдний сүүлчийн түншлэл болохыг мэдсэн эрчүүд цагийг зугаатай өнгөрүүлэхээр шийдэн “солиотнууд” болж байгааг өгүүлэх ажээ.

8. Far from the Madding Crowd, 2015

2015 оны 7-р сард нээлтээ хийх шинэ кинонууд 9

Гоё ганган хувцастай, үнэтэй бүтсэн кинонд дурлагсдад зориулсан кино юм. Кино зохиолыг 1874 онд хэвлэгдэн гарсан Томас Гардийн романаар сэдэвлэн бичсэн бөгөөд киноны гол баатар бүсгүйн эргэн тойрон болох үйл явдлыг гаргана. Бүсгүйд гурван залуу зэрэг дурлан гэрлэх санал тавих бөгөөд нэг нь жирийн фермер, нөгөө нь баян газрын эзэн, харин гурав дах залуу нь цэрэг залуу юм. Киноны дүрүүдэд Кэри Маллиган, Маттиас Шонартс, Майкл Шин болон Том Старриж нар тогложээ. Уг зохиолыг дөрөв дөх удаагаа дэлгэцийн уран бүтээлээр дамжуулан олон түмэнд хүргэж байгаагийн энэхүү хувилбарыг шүүмжлэгчид нааштайгаар хүлээж аваад байна.

9. En duva satt pa en gren och funderade pa tillvaron, 2014

2015 оны 7-р сард нээлтээ хийх шинэ кинонууд 10

Шведийн найруулагч Рой Андерсон киноны танилцуулга хийх гэж хичээхгүй л болов уу. Яагаад гэвэл өндөр үнээр бүтсэн сонирхолтой кинонд дурлагсдын сонирхолыг энэ кино татахгүй нь лавтай. Эсрэгээрээ стандарт бус артхаусыг сонирходог хэсэг нь Швед найруулагчийн уран бүтээлгүйгээр байж ядан, орчин үеийн Баруун Европын этгээд амьдралыг харуулсан “хар” инээдмийн кино тухлан үзэх бизээ. Түүний гурвалсан кино нь “Хоёр давхараас дуулах дуу”-гаар эхэлж удаах нь “Чи, амьд шүү”, гутгаар нь “Тагтаа”-гаар дуусч байгаа юм. Киноны гол өгүүлэмж нь үхэл болон хүний харьцаа буюу бие махбод нь үхэхээс өмнө оюун санаа нь үхсэн байдгийг харуулжээ.

10. Paper Towns, 2015

2015 оны 7-р сард нээлтээ хийх шинэ кинонууд 11

Америкийн газрын зурагт итгэж үл болно. Лав 100 хувь биш. Хүний хийсэн ажлыг хуулбарлан газрын зураг хэвлэдэг этгээдүүдийг барихын тулд газрын зураг дээр хуурамч хот буюу “цаасан хот”-ыг тэмдэглэдэг байжээ. Залуучуудын тухай гарах энэхүү кинонд “цаасан хот” гэдэг нэр томьёо нь шууд болон шууд бус утгаараа илэрдэг аж. Киноны гол баатрууд болох ахлах ангийн сурагчид Квентин болон Марго нар хар багаасаа үерхэж, амьдралын эрхээр салан одоцгоосон байна. Нэгэн удаа, Марго өөрийгөө хичээлийн үеэр шоглож байсан хүүхдээс өшөө авах нарийн төлөвлөгөө гарган төгсөлтийн баярын өмнөхөн Квентинээс туслахыг хүсдэг. Залуучууд ч төлөвлөгөөний дагуу өшөөгөө авч, харин дараа нь Марго ор сураггүй алга болно. Түүний эрэлд Квентин гарч, эрлийн үеэр өөрийнхөө тухай болон бусдын тухай ихийг олж мэддэг байна. Романыг Жон Грин бичиж, кино найруулагчаар Жейк Шрайер ажиллажээ. Гол дүрүүдэд нат Вулф болон топ-модель Кара Делевинь тогложээ.

11. How to Make Love Like an Englishman, 2014

HTML_1031_RF_6327.NEF

Пирс Броснаны Жеймс Бонд байх үе аль хэдийн өнгөрсөн боловч ухаантай, загварлаг Британи эрийн дүрд тоглохыг урьсаар л байна. Том Воны кинонд Броснан Кембрижийн нэгэн профессорын дүрийг бүтээх бөгөөд “буурал нь сахландаа, бодрол нь цээжиндээ” гэдэг зарчмаар амьдардаг нэгэн. Гэтэл нэгэн асприрантур бүсгүй профессороос жирэмсэлж, бүсгүйн үеэл эгч киноны үйл явдалд нэмэгдэн орж ирнэ. Үйл явдал өрнөхийн хэрээр профессор өөрийн охин байхаар бүсгүйтэй янаг амрагийн холбоотой байж болохгүй гэдгийг ойлгоно. Ийм насны эр хүнд гэнэтийн санаа байгаа биз.

12. Hellion, 2015

2015 оны 7-р сард нээлтээ хийх шинэ кинонууд 12

Киноны гол дүрийн 13 настай Жейкоб мотоспорт сонирходог нэгэн бөгөөд өөрийгөө танхай этгээд шиг авч явдаг нэгэн. Түүний муу нөлөөнд дүү нь автахаас сэргийлж асрамжийн газар луу дүүг нь аваад явна. Гэр бүлээ хамгаалж үлдэхийн тулд Жейкоб эцгийн хамт анх удаа хамтран арга хэмжээ авч эхэлнэ. Эцгийн дүрийг Аарон Пол бүтээсэн нь шүүмжлэгчдийн сайшаалыг хүртээд байгаа юм. Үнэндээ Жейкобын дүрийг бүтээсэн Жош Виггинс илүүтэйгээр үнэлжээ.

13. Moonwalkers, 2015

2015 оны 7-р сард нээлтээ хийх шинэ кинонууд 13

Америкчууд Саран дээр буугаагүй гэсэн яриа байдгийг та мэдэх үү, мөн саран дээрх зургийг Стэнли Кубрик засгийн газрын захиалгаар гүйцэтгэснийг сонссон уу? Франц-Британийн эрлийз Антуан Бардо-Жакийн зохиол сарны тухай ам дамжсан яриан дээр сэдэвлэн зохиогдсон. Киноны үйл явдалд, ТТГ-ын агент сарны жинхэнэ түүх бүтэлгүй болбол “Саран дээрх бичлэг”-ийг хийх алдарт найруулагчийг олохоор Лондонд ирнэ. Мэдээж, хэн ч Оросуудын өмнө нүүр улалзуулахыг хүсэхгүй биз дээ. Өөрийн санхүүгийн асуудлыг нааштайгаар шийдэхээр хичээж буй өөрийгөө аугаа мастер хэмээн итгүүлсэн залуу найруулагчийг агент сонгон авдаг юм. Ингээд л, мастерын бус хэмжээнд өөрийн багаа бүрдүүлж зураг авах ажлаа эхлүүлнэ. Мэхлэгч-найруулагчийн дүрд Руперт Гринтш ТТГ-ын агентад Рон Перлман тогложээ.

14. The Vatican Tapes, 2015

kinopoisk.ru

“Адреналин”, “Геймер” киноны бүтээгч нар болох Марк Невелдайн, Брайн Тейлор саяхан хагацашгүй түншүүд мэт байсансан. Саяхан тэдний уран бүтээлийн түншлэлийн харилцаа дуусгавар болж, Невелдайн хамтрагчгүйгээр ганцаар ажиллах болжээ. Түүний шинэ уран бүтээл “чөтгөр шулмасыг үлдэн хөөх” сэдэвтэй, киноны гол дүрийн эмэгтэй өсвөр насных биш, залуу насанд хүрсэн бүсгүй байх юм. Киноны трейлерээс харахад, кино бодит мэт санагдана. Чөтгөрүүдийн золиос болсон азгүй эмэгтэйн дүрийг Оливия Тейлер Дадли, Анжелины сүнсийг аврахыг хичээх санваартны дүрд Майкл Пенья тогложээ.

15. Tokyo Fiancee, 2014

2015 оны 7-р сард нээлтээ хийх шинэ кинонууд 15

Бельгийн зохиолч Амели Нотомб намтар зохиол бичдэгээрээ алдаршсан, тэрээр “Айдас ба догдлол” зохиолоороо Японы өв соёлын шүтэн бишрэгч болохыг бичиж, Баруун Европын өдий болтол ойлгоогүй Япон ертөнцийг Токиод амьдарч байх үедээ нээхийг хүсч байсан тухай өгүүлжээ. “Токиогийн сүйт бүсгүй” зохиол нь “Айдас ба догдол” зохиолын үргэлжлэл хэдий ч зохиомол түүх юм. Франц соёлд дурласан сэтгэл татам япон залуу Амели хоёрын хайр дурлалыг өгүүлсэн уянгын, тачаангуй, эмгэнэлт түүхийг өгүүлсэн киног Стефан Либерски найруулж, Полин Этьенни, тайт Иноуэ нар гол дүрийг бүтээжээ.

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. И.Ф Оргил

    И.Ф Оргил

    2015/07/03 at 10:47

    LIKE!

  2. Зочин

    2015/07/03 at 11:28

    Сэтгэгдэл *paper towns-g mash ih huleejiin

  3. Зочин

    2015/07/03 at 12:19

    like

  4. Зочин

    2015/07/03 at 16:40

    Minions!!! Mi oolkonuud!

  5. Зочин

    2015/07/03 at 20:52

    Paper Towns :3

  6. Зочин

    2016/01/18 at 20:54

    клкклкккклккккккккккклккккккл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *