Гадныхны хувьд тун сонирхолтой санагдах Монголын тухай 19 баримт. Дэлхий нийт биднийг ийм нүдээр хардаг ажээ

2

Дэлхий Монголын тухай нэг их зүйл мэдэхгүй – зах хязгааргүй тал нутаг, зочломтгой ард түмэн, тэгээд юутай ч зүйрлэшгүй нүүдлийн амьдрал. Энэ улсад тал нутаг, үнээ, адуу малнаас өөр юу ч байхгүй гэж бодож явдаг хүмүүст хэлэхэд том андуурч байна гэдгийг сануулах хэрэгтэй.

Монгол биднийг олон зүйлээрээ алмайруулна, жишээ хэлэхэд л: Жорж Лукас Монголын соёлын тухай юу ч мэддэггүй байсан бол “Star Wars” кино тэс өөр харагдах байсан биз ээ. Хүн аялах дуртай, энэ утгаараа онгoн зэрлэг байгалиа хадгалж үлдсэн энэ улсын хажуугаар хэн ч зүгээр өнгөрч чадахгүй байх хэмээн энэхүү нийтлэлээ бэлдлээ.

“Star Wars” киноны Амидала хатан хааны өмсгөлийг Монголын хатан хаан Гэнэнпил-ийн гоёлоос санаа авчээ

© Star Wars: Episode I – The Phantom Menace / Lucasfilm, © Luther Anderson / Wikimedia Commons

“Star Wars” кино Монголтой холбоотой цорын ганц холбоос үүгээр дуусахгүй. Эвокчууд – баавгайтай төстэй гэмээр харь гарагийнхан кинонд зориулж тусгайлан зохиосон хэлээр ярьдаг. Уг хэлийг монгол хэлнээс буюу ойрдуудын хэлнээс угшилтай гэж үздэг. Мөн киноны шүтэн бишрэгчдийн дунд зарим нэг онол ч явдаг: элсэн цөлийн Сарлакк өт болон Йодагийн хэл нь монгол угшилтай.

 

Хөвсгөл нуурыг “Байгаль нуурын дүү” хэмээдэг

© lamoix / Creative Commons

Гарал үүсэл, гидрологийн бүтэц, усны эрдэс бодисын орцоороо Байгаль нууртай тун төстэй. Хөвсгөл нуур нь Монголын аялал жуулчлалын төв болоод байгаа юм. Дулаан цагт нууранд усан онгоц явах бөгөөд Буриад орж болдог гэдэг. Харин өвлийн улиралд жил болгон мөсний баяр зохион байгуулагддаг – чаргаар гулгаж, бүжиг бүжиглэнэ, мөн мөс мөргөлдүүлж нааддаг ажээ.

 

Далай тэнгист гарцгүй ч гэлээ Монгол Улсад усан флот гэж бий

© Steve Burt / Creative Commons

1990-ээд оны үед Монгол улс дэлхийд хамгийн цөөн гишүүнтэй флоттой байлаа – 1 усан онгоц, багийн 7 гишүүн. Энэ усан онгоц өнөөдөр ч Хөвсгөл нууранд эргүүл хийж байна. Монголын эзэнт гүрний үед дэлхий дээр хамгийн их цэpэг эрстэй флот байжээ.

 

Монголын тал нутагт МЭӨ 1 мянганы эхний хагаст хамаарах чулуун хөшөө таарна

© Aloxe / Wikimedia Commons

Ямар зорилготой, ямар үүсэл гаралтай нь одоо ч тодорхой бус. Чулуун хөшөөн дээр ихэвчлэн буга дүрсэлсэн байх тул “буган” хөшөө гэж нэрлэжээ. Эрт дээр үед эдгээр чулууг тaхил өргөх ёслолд ашиглаж байсан гэх таамаг илүү үнэний ортой юм.

 

Нэг чиглэлд хэд хэдэн зам зэрэгцэн явна

© Depositphotos.com

Монголд орон нутгийн ихэнх зам асфальт биш. Хөдөө замд явж байхад нэг чиглэлд хэд хэдэн шороон зам гарсан байгаатай таарна. Нэг жуулчин үүнийг “бидний амьдралын зүйрлэл” гэж тодорхойлжээ.

 

Замын ачааллыг бууруулахын тулд Улаанбаатарт машины дугаарын хязгаарлалт үйлчилдэг, долоо хоногийн тодорхой өдрүүдэд зөвшөөрөгдсөн дугаартай машин л хөдөлгөөнд оролцоно

© MaykovNikita / Depositphotos.com

Монголын нийслэл хот Улаанбаатар ийм их олон тооны машин явахаар тооцоологдоогүй. Тийм учраас замын хөдөлгөөний түгжрэл маш том асуудал болжээ.

Хотын замын ачааллыг бууруулах зорилгоор ийм системийг нэвтрүүлсэн: машины дугаар 5-аар төгссөн бол баасан гарагт хөдөлгөөнд оролцох хориотой, хэрвээ 7-оор төгссөн бол – мягмар гараг зэрэг цааш үргэлжилнэ. Уг зохицуулалтыг зөрчсөн жолоочид торгууль ногдуулдаг байна.

 

Монголд намар, хавар гэж бараг байхгүй

© Depositphotos.com, © Depositphotos.com

Өвөл нь ойролцоогоор 5 сар үргэлжилнэ, харин зун нь – 2-2,5 сар буюу долоодугаар сараас есдүгээр сар хүртэл. Агаарын хэмийн дээд болон доод ялгаа нь бараг цельсийн 80 хэм.

 

Өвөл нь үнэхээр ширүүн болох тул нүүдэлчдийн малын тодорхой хувь нь хорогдоно

© Julia Agin / Shutterstock

Хахир хүйтэн өвлийг нэрлэх тусгай нэршил ч бий – “зуд”.

 

Монголд 10 төрлийн бичиг үсэг бий

© Gantuya eng / Wikimedia Commons

Хамгийн түгээмэл одоо хэрэглэж байгаа бичиг үсэг нь кирилл, гэхдээ өөрийн гэсэн зарим нэг үсгийг нэмж баяжуулан хэрэглэжээ. Кириллээс гадна монголчууд латин, төвд хэл дээрх ном судар ашиглах зорилгоор “соёмбо” гэх нэртэй эртний бичиг үсэг хэрэглэж байна. Мөн түүхэн үед ашиглаж байсан дөрвөлжин бичиг үсэг ч бий.

 

Монголын нэг хүнд 20 гаруй мал оногдоно

© Taylor Weidman / The Vanishing Cultures Project / Wikimedia Commons

Монголын хүн амын бараг тал хувь нь хот, суурин газруудад амьдардаг ч гэсэн малын тоо толгой нэмэгдэхэд огт нөлөөлсөнгүй. Энэ улс 67 сая гаруй малтай гэсэн тооцоо гарчээ. Энэ тоог нийт хүн амдаа хуваавал нэг хүнд 20 гаруй мал ноогдох юм.

 

Монголын айл болгонд махаа хадгалах тусдаа хөлдөөгч байдаг

© jrubinic / Creative Commons

Учир юунд байна вэ гэвэл, монголчууд хүнсэндээ их хэмжээний мах хэрэглэдэг, бөөнд нь авбал хямд тусна. Тийм учраас ихээр нь хөлдөөж хадгалдаг байна.

 

Монголчууд сүүтэй цай уух дуртай. Гэхдээ банштай цайнд бүр ч их дуртай

© Pxfuel

Банштай цайг саяхан ЮНЕСКО-гийн байгалийн цэвэр гаралтай жорын жагсаалтад бүртгэж авчээ. Эртний нүүдэлчин соёлтой ард түмэн уг цайг аливаа өвчнөөс анагаах чадалтай гэж үздэг байна.

 

Сумо – тус улсад спортын алдартай төрөлд орно. Одоогийн байдлаар сумогийн дэвжээг монголчууд эзэгнэж байна

© Jeffrey Pauletto / Wikimedia Commons

2002 оноос 2016 оны хооронд зохион байгуулагдсан мэргэжлийн сумогийн 88 удаагийн тэмцээний 81-д нь монголын тамирчид ялалт байгуулжээ. Үүгээр зогсохгүй, 21 дүгээр зуунд цагийг эзэлсэн ёкозуна нь мөн л монгол – Хакухо Шоо. 2009 онд япончуудын дунд сумогийн хамгийн алдартай бөхийг нэрлэнэ үү гэсэн санал асуулга явуулахад 75% нь монгол бөхийг дурджээ.

Монгол бөх японы үндэсний спортоос япончуудыг шахахад хүргэснийг хэд хэдэн шалтгаанаар тайлбарлаж болно. Нэгдүгээрт, ихэнх монгол хөвгүүд багаасаа мал маллаж өсдөг, гурван нас хүрэв үү үгүй юу морь унаж сурч байгаа нь авхаалж самбаа, хүч суулгаж өгдөг. Хоёрдугаарт, хүүхдүүд багаасаа үндэсний бөхөөр барилдаж өсдөг, мөн эцэг эхдээ тусалж биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг байна. Гуравдугаарт, монголчуудын үндсэн хүнс нь мах, сүү – булчингийн масс нэмэхэд нөлөөлдөг ажээ.

 

Сумогийн бөх байсан Долгорсүрэнгийн Дагвадорж – улсдаа хамгийн баян бизнес эрхлэгчдийн нэг

© Wikimedia Commons

Долгорсүрэнгийн Дагвадорж – сумогийн хамгийн шилдэг бөх, улсдаа ард түмний баатар. Спортод гаргасан амжилтынхаа ачаар хангалттай мөнгөтэй болсон. Энэ үзүүлэлтээрээ улсдаа хамгийн баян бизнес эрхлэгч хэмээгдэнэ.

 

Монголд ганцхан л хуримын ордон байдаг ба үүрийн 3 цагаас оройн 11 цаг хүртэл гэрлэлт бүртгэнэ

© Claudio Soldi / Shutterstock

Дашням, балжиннямтай өдрүүдийг аливаа үйл хийхэд тустай гэж үздэг, ялангуяа гэр бүл болоход хамгийн сайхан өдөр гэх ажээ. Тийм учраас монгол хосууд чухам эдгээр өдрүүдэд гэрлэлтээ батлуулахыг хичээдэг. Билгийн тооллоор намрын 17 дахь өдөр Улаанбаатарт байрлах хуримын ордон жирийн өдрүүдээс 8 дахин их гэрлэлт баталдаг ажээ. Өөрөөр хэлбэл бүтэн өдөржингөө ажиллахад хүрдэг байна.

 

Суурин амьдралтай зарим нэг монголчууд тал нутагт гэр барьж зуслан байдлаар агаарт гардаг

© Depositphotos.com

Гэрийг зах дээрээс өөрийн сонголтдоо тааруулаад худалдаж авч болно. Жирийн нэг гэр үнийн хувьд өндөр биш. Барьж байсан гэр бүр ч хямд тусна. Өнөөдөр монгол гэртэй төстэй зүйлийг AliExpress-ээс худалдаж авч болно. Гэрийг хаана ч барьж болдгоороо амар. Гэр барихын тулд газрын тусгай зөвшөөрөл авах ч шаардлага монголчуудад байхгүй. Тийм учраас, гэр барьж зундаа агаар салхинд гарна эсвэл гадаадын жуулчид буулгаж үйлчилдэг ажээ

Хэрвээ та Монголд айлчилж байх үеэр гэрт орвол хана, багана налж зогсож огт болохгүй шүү. Муугийн ёр гэхээс гадна гэрийн бат бөх байдалд нөлөөлж болзошгүй. Гэрийн босгон дээр гишгэвэл гэрийн эзний хүзүүн дээр гишгэсэнтэй адил гэж үзнэ.

 

Малгай – монголчуудын хувьд маш чухал зүйл. Хөндлөнгийн хүн малгайд хүрэхийг хориглодог

© salihersari / Shutterstock

Бусдын малгайд хүрч эсвэл малгайг нь өмсөж үзэж болохгүй. Өөрийнхөө өмсөж яваа малгайг газар тавьж болохгүй. Мөн тасалгаанд малгайтай байхыг үл хүндэтгэсэн хэрэг гэж үзнэ, ялангуяа сүм хийд, гэрт ороод малгайгаа заавал авах ёстой.

 

Караоке – монголчуудын цагийг зугаатай өнгөрөөх арга

© eschipul / Creative Commons

Монголчууд – дуу хөгжимд дуртай ард түмэн, энэ утгаараа ч караокэд дуулах дуртай. Дуу дуулж болдог кафе зөвхөн улсын нийслэл Улаанбаатарт төдийгүй хөдөө орон нутагт ч бий. Говийн элсэн цөлд хүртэл караоке ажиллах ажээ.

 

Морин хуур – монгол үндэстний хөгжмийн зэмсэг, аялгууг нь морины янцгаах чимээтэй зүйрлүүлнэ

© Eric Pouhier / Wikimedia Commons

Хөгжмийн зэмсгийг морины толгой сийлж хийсэн байхаас гадна чавхдасыг нь морины сүүлээр хийдэг. Нэг чавхдаст азарганы сүүлний 130 хялгас, нөгөөд нь гүүний 105 хялгас ордог ажээ. Хоёр чавхдас нь арга бэлгийг бэлгэддэг байна.

113
ХөөрхөнХөөрхөн
22
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
8
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
5
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Otgon Otgoo

    Otgon Otgoo

    2022/04/06 at 18:21

    Монгол цай сайхан харагдаж бна шүү

  2. Хөвсгөл Байгалийн ах л даа. Дүү бол наашаа урсах байсан биз.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *