АНУ-ын хамгийн өндөр цалинтай ажлууд

0

Өнөөгийн эдийн засгийн нөхцөлд өөрт тохирсон бөгөөд өндөр цалинтай ажил олох явдал маш хэцүү болсон. 2012 оны 5-р сард АНУ-ын хөдөлмөрийн статистикын товчооны мэдээлснээр дундаж ажлын жилийн цалин 45,790 доллар байсан. Мөн өндөр цалинтай ажлууд нь хууль, анагаах гэх мэт чиглэлээр өндөр боловсролтой байхыг шаардаж байна гэжээ. Гэхдээ үүнд гутрах хэрэггүй аж. АНУ-д мэдлэг чадвар, туршлага шаардахгүй хэрнээ 6 оронтой тоогоор цалинжих боломжтой цөөн хэдэн ажлын байрнууд байдаг юм байна. Эдгээр ажлууд юу болохыг мэдсэн тохиолдолд энэ ажлын байрнуудыг л олох хэрэгтэй болох ажээ.

1. Хувийн худалдан авагч

АНУ дахь хамгийн гайхмаар өндөр цалинтай ажлууд 1Forbes сэтгүүлийн зүгээс мэдээлснээр хоол хүнс, хувцас хунар цуглуулах ажилд цаг зарцуулахыг хүсэхгүй байгаа үйлчлүүлэгчийн өмнөөс дэлгүүр хэсэж, худалдан авалт хийдэг хувийн худалдан авагч нь 100,000 долларын цалин авдаг гэнэ.

АНУ дахь хамгийн гайхмаар өндөр цалинтай ажлууд 2

2. Шүүхийн бичээч

АНУ дахь хамгийн гайхмаар өндөр цалинтай ажлууд 3Өндөр цалинтай шүүгч, хууль нарын ард бас нэгэн өндөр цалинтай хүн байдаг нь шүүхийн бичээч нар юм. Тэд шүүхийн танхимд болж байгаа бүхий л үйл явдлыг бичээд л бараг шүүгч нартай адил цалин авдаг аж. Тэд чамбай, хурдан шуурхай байсныхаа хөлсөнд 100,000 доллар авдаг. Мэдээж энэ ажлыг хийхэд шаргуу дадлага сургууль хэрэгтэй ч мөнгө гэдэг үнэ цэнэтэй зүйл шүү дээ.

АНУ дахь хамгийн гайхмаар өндөр цалинтай ажлууд 4

3. Цонх угаагч

АНУ дахь хамгийн гайхмаар өндөр цалинтай ажлууд 5Та аймхай бас зуны халуун наранд удаан ажиллаж чаддаггүй бол энэ ажлыг сонирхоод ч хэрэггүй. Гэхдээ оффисын барилгууд, том худалдааны төвүүдийн аварга том цонхнуудыг угаадаг хүмүүс жилдээ 125,000 доллар олдог.

АНУ дахь хамгийн гайхмаар өндөр цалинтай ажлууд 6

4. Ачааны машины жолооч

АНУ дахь хамгийн гайхмаар өндөр цалинтай ажлууд 7Ачааны машины жолооч нар олон цагаар том гэгчийн ачааны машин жолоодож, ачаа барааг хүргэх ёстой газарт нь хүргэснийхээ хөлсөнд чамгүй сайн цалин авдаг юм байна.

АНУ дахь хамгийн гайхмаар өндөр цалинтай ажлууд 8

5. Дарсаар үйлчилдэг ахлах зөөгч

АНУ дахь хамгийн гайхмаар өндөр цалинтай ажлууд 9Тансаг зоогийн газарт хоол идэж байгаа хүмүүст идэж байгаа хоолтой нь төгс зохицох дарсыг санал болгодог дэгжин хувцастай зөөгч нар жилдээ 160,000 долларын цалин авдаг. Гэхдээ үүний тулд та дарсны талаар өргөн мэдлэг болон сертификатуудтай байх ёстой.

АНУ дахь хамгийн гайхмаар өндөр цалинтай ажлууд 10

7
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. L

    2014/11/28 at 15:03

    Дарсаар үйлчилдэг ахлах зөөгчийг SOMMELIER гэдэг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *