Диваажинд ойртох зам буюу өндөр барилгын орой дээрх сүм

0

Диваажинд ойртох зам буюу өндөр барилгын орой дээрх сүмТэнгэр баганадсан өндөр барилгын орой дээр барьсан уран барилгын гайхамшигууд Хятадын сүүлийн үеийн барилга байгууламжийн чиг хандлага болоод байгаа аж. Хятадын Шенжень хотын Нанфань дүүрэг дэх 21 давхар тансаг зэрэглэлийн орон сууцны барилгын орой дээрх энэхүү нууцлаг сүм дор хаяж гурван жил орчмын өмнөөс ийнхүү сүндэрлэж байгаа ч эзэмшигч нь хэн болох нь одоо ч тодорхойгүй байгаа юм. Ногоон ургамлаар хүрээлэгдсэн энэхүү хувийн сүмийн байгууламж луу болон галт шувуугаар чимэглэгдсэн уламжлалт маягийн дээш эргэсэн дээвэр, алтлаг өнгийн будаг чимэгтэй. Хамгаалалтын камер, цоожтой хаалга зэрэг нь сүм рүү орохыг хориглосон хамгаалалт хэдий ч дээврээс унах үнс нурам зэргээс үзэхэд энд хүмүүс шашны зан үйл хийдэг нь эргэлзээгүй гэнэ. Барилгын бүтэц, бүрэн бүтэн байдалд аюул учруулж болзошгүй хэмээгдэж байгаа энэ байгууламжийг хууль бусаар барьсан байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа юм. Тус хотын оршин суугчид энэ байгууламжийн эзнийг нийтийн эзэмшлийн газарт хувийн сонирхлоор барилга барьсан нь хууль бус үйлдэл, Шенжений засгийн газар үүнийг таслан зогсоох хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Эрх баригчид энэ сүмийн эзэн хэн болохыг тогтоохоор ажиллаж байгаа ба Наншань дүүргийн Оршин суугчдын үл хөдлөх хөрөнгийн менежментийн хэлтсийн дарга Шионг /Xiong/ хэмээгч үүнийг бариулсан байж магадгүй гэсэн таамаг байгаа юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *