Та налуу байрлуулсан гулгамтгай модон багана өөд гүйж чадах уу?

0

Та налуу байрлуулсан гулгамтгай модон багана өөд гүйж чадах уу?Жил бүрийн 8-р сарын сүүлийн Ням гаригийн үдийн хойно Мальта арал дээр гостра /gostra/ хэмээх уламжлалт тэмцээнд оролцохоор олон арван зоригт эрчүүд цуглардаг. Уг тэмцээнд зориулан оройд нь гурван ширхэг туг хатгасан 10 орчим метр урттай модон шонг байдлаар байрлуулан тусгай гулгамтгай тосоор тосолсон байдаг ба хөл нүцгэн эрчүүд гулгамтгай шон өөд гүйн гарч, гурван тугны аль нэгийг шүүрч авах учиртай байдаг аж. Мальта, Гозо арлуудын орчмын янз бүрийн газруудад зуны урин дулаан цагийн турш зохиогддог энэхүү гостра хэмээх тэмцээн нь тэртээ дундад зууны үеэс эхтэй. Модны дээд талын хэсэг газрыг тусгайлан тосолж бэлтгээд ус руу чиглүүлэн байрлуулснаар туганд хүрэхээр гүйсэн эрчүүд гулгасан тохиолдолд шууд ус руу унадаг байна. Гостра шонгийн орой дахь гурван туг нь шашны утга агуулгыг хадгалдаг ажээ. Мэдээж хэрэг энэ нь аюулгүй байдал талаасаа тийм ч баттай биш бөгөөд гулгаж унахдаа модоо мөргөх, цохих гэх мэтээр бэртэл гэмтэл авсан хүмүүс нэг бус байдаг байна.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *