
Оюун санааны ажил хийдэг хүмүүсийн 45% нь өөрсдийгөө дэлхийн хамгийн хүнд бөгөөд аюултай ажлыг хийдэг гэж хэлдэг ч энэ нь үнэн зүйл биш юм. Хэдийгээр бидэнд карьерын сонголтууд байдаг ч зарим тохиолдолд бид нөхцөл байдал, боломж, боловсролын түвшин, ур чадварын хязгаарлагдмал байдал зэргээс үүдэн хязгаарлагдмал сонголттой тулгардаг. Тиймээс бид ямар ч ажлыг дур сонирхол эсвэл амьдралаа залгуулах гэсэн хоёр шалтгаанаар хийдэг.
Доор дурдсан 10 ажил мэргэжил нь дэлхийн хамгийн аюултай ажил мэргэжлүүдэд тооцогдож байгаа юм. Эдгээр ажлууд нь жилд тохиох үхлийн тоо хэмжээнээс гадна тухайн ажлын мөн чанар, цаг хугацаа болоод ур чадвар шаардах байдал, амь нас, эрүүл мэндээрээ хохирох аюул гэх мэт олон хүчин зүйлсээр тодорхойлогдож байгаа аж.
10. Барилгын ажилчид
Хэдий өнөө үед барилгын хүнд хүчир ажлыг хүнд машин механизм гүйцэтгэх болсон боловч барилгын ажил нь хамгийн аюултай ажлуудын нэг.
9. Тэсрэх бөмбөг илрүүлэгч
Хэдхэн микро секундын алдаагаар амь насаа дэнчин тавьдаг хүмүүс бол газрын болон тэнгисийн тэсрэх бөмбөг илрүүлэгчид. Техникийн болон тактикын мэдлэг, шийдвэр гаргах шуурхай чанар бол энэ ажилд их чухал.
8. Гүн тэнгисийн загасчин
Зөвхөн тэнгисийн гүн ёроолд байдаг загасыг барих гэдэг үнэхээр эрсдэлтэй, аюултай ажил. Ямар ч завсарлагагүйгээр сунгасан цагаар, цаг агаарын болон орчны хүнд хэцүү нөхцөлд ажилладаг энэ хүмүүст үхлийн аюул тулгарах нь цөөнгүй.
7. Хог хаягдал цуглуулагч
Ойр орчимд байхад л таагүй мэдрэмж төрүүлдэг хог хаягдлыг түүж цуглуулах гэдэг тун амаргүй ажил. Өмхий үнэр, бохир нөхцөл гээд энэ ажлыг хийдэг хүмүүст амьсгалын замын асуудал, харшил, нүдний хараа муудах, яс болон үе мөчний өвчин зэрэг эрүүл мэндийн асуудлууд тулгардаг.
6. Дээвэрчин
Байшингийн дээвэр хийх нь дэлхийн хамгийн хэцүү ажлуудын нэг. Бэртэл гэмтэл тэр ч бүү хэл үхэл тэднийг хүлээж байдаг. Жил бүр 100 дээвэрчин үхэлтэй нүүр тулдаг бол хэдэн мянган дээвэрчин гэмтэл бэртэл авдаг.
5. Төмөр ба гангийн ажилчин
Газраас маш өндөрт, байнгын савлагаатай өргөгч цамхаг дээр ажилладаг төмөр ба гангийн ажилчид үнэхээр эрсдэлтэй ажил үүргийг хийж гүйцэтгэдэг.
4. Эрчимт цахилгааны кабелийн ажилчид
Тусгайлан бэлтгэгдсэн ур чадвар бүхий хүмүүс энэ ажлыг гүйцэтгэдэг ч аюул осол тэднээс хол байдаггүй. Цахилгаан шугам сүлжээний өндөр цамхгуудыг суурилуулахын тулд агаарт байнгын хөдөлгөөнтэй орших нисдэг тэрэгний тусламжтайгаар ажиллана гээд төсөөл дөө.
3. Уурхайн ажилчид
Газар доорх хүнд хэцүү нөхцөлд ажиллахад ур чадвараас гадна эрүүл мэнд чухал. Нуралт, хий алдагдал, усны урсгал гээд уурхайчдын амь нас, эрүүл мэндэд заналхийлдэг зүйлс олон.
2. Тэнгэр баганадсан барилгын цонх цэвэрлэгч
Тэнгэр баганадсан өндөр барилгуудын цонхны гадна талыг гялалзтал арчиж цэвэрлэдэг энэ хүмүүс амь насаараа дэнчин тавигчид юм.
1. Модчин
Аварга том моддыг хурцаас хурц хөрөөгөөр тас татан унагадаг модчингуудын ажил мэргэжил хамгийн аюултай ажилд тооцогддог юм байна.
Бонус – Дэлхийн хамгийн хэцүү ажил
Дэлхийн хамгийн аюултай ажил мэргэжлүүдийг мэддэг болсон бол одоо дэлхийн хамгийн хүнд хэцүү ажил юу болохыг мэдэх хэрэгтэй. Дараах бичлэгийг үзсэний дараа энэ ажлыг та дэлхийн хамгийн хэцүү ажил гэдэгтэй гарцаагүй санал нийлэх бизээ.








Tuvshinbaatar Ganzorig
2014/12/15 at 13:09
Nace
Tuvshinbaatar Ganzorig
2014/12/15 at 13:09
Nace
Tuvshinbaatar Ganzorig
2014/12/15 at 13:09
Nace
Tuvshinbaatar Ganzorig
2014/12/15 at 13:09
Nace
Tuvshinbaatar Ganzorig
2014/12/15 at 13:09
Nace
Tuvshinbaatar Ganzorig
2014/12/15 at 13:09
Nace
Tuvshinbaatar Ganzorig
2014/12/15 at 13:09
Nace
Tuvshinbaatar Ganzorig
2014/12/15 at 13:09
Nace
Chimeg Chimgee
2014/12/15 at 22:09
Aimar
Chimeg Chimgee
2014/12/15 at 22:09
Aimar
Chimeg Chimgee
2014/12/15 at 22:09
Aimar
Chimeg Chimgee
2014/12/15 at 22:09
Aimar
Chimeg Chimgee
2014/12/15 at 22:09
Aimar
Chimeg Chimgee
2014/12/15 at 22:09
Aimar
Chimeg Chimgee
2014/12/15 at 22:09
Aimar
Зочин
2014/12/15 at 23:05
Сэтгэгдэл *nice geech teneg pizda mini
Зочин
2014/12/16 at 01:55
undur huchdliin shugamiin ajilchid geh baihda
[email protected]
2014/12/23 at 19:08
эх сурвалж нь юу вэ? хаанаас авсан мэдээлэл вэ?