Эрүүл мэндийн янз бүрийн асуудлыг шийдвэрлэх ач тустай 10 төрлийн хөлийн ванн

2

Хэсэг хугацаанд л эрүүл мэндэд ач тус үзүүлэх эмчилгээ хийлгүүлэхийн тулд заавал мэргэжлийн спад очих шаардлагагүй. Хөлийн ванныг өөрөө бэлтгэхэд зардал бага орохоос гадна орцууд нь ахуйн нөхцөлд хэрэглэгддэг (5-аас ихгүй орц шаардлагатай). Эдгээр эмчилгээний аргууд цусны эргэлтийг сэргээж, хэд хэдэн өвчнийг эмчлэхэд туслах бөгөөд таны оюун санаа болон бие махбодид гайхалтай сайн нөлөө үзүүлнэ.

Бонус мэдээллийн хувьд, та өөрийн гараар хөлийн ванн бэлтгэх боломжтой бөгөөд орцуудыг дураараа өөрчилж болохоос гадна илүү олон ач тусыг хүртэнэ, мөн химийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж, арьсаа цочролд оруулахаас сэргийлнэ.

Бид та бүхэнд ид шидийн гэмээр үйлчилгээтэй, эрүүл мэндэд олон эерэг байдлаар нөлөөлдөг хөлийн 10 ванныг хэрхэн бэлтгэж, хэрэглэх талаар хүргэж байна.

Хөл хавагналтын эсрэг ванн

Усны өөр өөр температурууд хөлийн цусны эргэлтийг сайжруулахад гайхалтай нөлөөлдөг. Гэхдээ ус хэтэрхий халуун байж болохгүй гэдгийг санаарай.

Нэг хувин бүлээн ус болон нэг хувин хүйтэн усыг өөр өөр төмпөнд хийнэ. Эхлээд хөлөө бүлээн усанд 10 минутын турш дүрнэ, дараа нь хүйтэн усанд 10-12 минут дүрэх хэрэгтэй. Сүүлд нь хөлөө дахин бүлээн усанд 5 минут дүрнэ.

© shutterstock.com © shutterstock.com

 

Хөлийн эвгүй үнэрийн эсрэг тансаг үнэртэй, исгэлэн ванн

Энэ ванн зөвхөн хөлийн эвгүй үнэрийг арилгах, хөлрөлтийг зогсоохоос гадна хөлийн өвчнийг арилгах, тайвшруулах үйлчилгээтэй.

Нэг ширхэг нимбэг, нэг ширхэг лайм болон нэг ширхэг жүржийг (бүгдийг хэрчсэн) бүлээн устай төмпөнд хийнэ. Дараа нь 4 дусал гааны тос, 4 дусал цайны модны тос болон 3 хоолны халбага хүнсний сод хийнэ. Хөлөө энэ ваннд 30 минут дүрнэ.

© depositphotos.com © depositphotos.com © depositphotos.com

 

Стрессийн эсрэг эквалитын ванн

Энэ ваннд хөлөө дүрснээр илүү сайн амарч, мөн тайвшрах болно.

Ванныг бэлтгэхийн тулд төмпөнд бүлээн ус дүүргэж, дээр нь эпсом давс болон 10-12 дусал эквалитын тос хийнэ. Хөлөө 20-30 минут дүрнэ.

© depositphotos.com © depositphotos.com © depositphotos.com

 

Олон цагийн ажлын ядаргааны эсрэг ургамлын ванн

Энэхүү гэрийн нөхцөлд ашиглах боломжтой эмчилгээ биеийн функцыг зөв ажиллахад тусална, тэр тусмаа олон цагийг ажил дээрээ ачаалалтай өнгөрөөх эсвэл компьютерын урд удаан хугацаагаар суусны дараах ядралтад сайнаар нөлөөлнө. Түүнчлэн хоргүйжүүлэх үйлчилгээтэй учир арьсыг эрүүл болгоно. Тансаг үнэртэй ургамлууд таны ааш занг тогтворжуулах болон амраах ач тустай.

Уг хөлийн ванныг бэлтгэхдээ бүлээн усан дээр 2 хоолны халбага эпсом давс эсвэл далайн давс, 1 цайны халбага хүнсний сод, 1 цайны халбага байгалийн гаралтай оливын тос, мөн хүссэн ургамлыг нэмж хийнэ – яншуй, розмарин эсвэл цагаан гаа. Та ургамлыг цагаан марльд боож усан дотор хийвэл, төмпөн бохирдохгүй гэдгийг санаарай.

© depositphotos.com © depositphotos.com

 

Булчин чилж өвдөхийн эсрэг лавандагийн ванн

Лаванда бол байгалийн гаралтай өвчин намдаагч. Энэ ванн үе мөчний өвчнийг намдааж, булчинг амраах бөгөөд гоёмсог үнэр нь таны оюун санаанд тайвшралыг өгнө.

Ванныг бэлтгэхдээ бүлээн усан дээр ½ аяга эпсом давс, 2 хоолны халбага хүнсний сод болон 6 дусал лавандагийн тос нэмж хийнэ. Хөлөө 15-30 минут дүрнэ.

© depositphotos.com © depositphotos.com

 

Хумс шарлалтын эсрэг нимбэгийн шүүстэй ванн

Энэ ванн хумсанд үүссэн шар толбыг арилгана, мөн хэрэв та хүсвэл хэрчим нимбэгээр хумсныхаа шарласан хэсгийг үрж болно.

Ванныг бэлтгэхдээ 1 хоолны халбага шинэхэн нимбэгийн шүүсийг усанд хийж, хөлөө дүрнэ.

© shutterstock.com © depositphotos.com

 

Үрэвслийн эсрэг эпсом давстай ванн

Эпсом давс өвчин болон үрэвслийг бууруулахад эерэг нөлөө үзүүлдэг бөгөөд түүгээр ч зогсохгүй энэ ванн тайвшрал өгөх болон анхаарал төвлөрөлтөд гайхалтай ач тустай.

2-3 хоолны халбага давсыг бүлээн устай төмпөнд хийнэ. Хөлөө уг ваннд 10-15 минут дүрснээр давс арьсыг хатаана. Иймд та үүний дараа хөлдөө чийгшүүлэгч тос түрхэх хэрэгтэйг анхаарна уу.

© depositphotos.com © depositphotos.com

 

Хуурай арьсны эсрэг хүнсний содтой ванн

Хүнсний содтой бүлээн ус гайхалтай шийдэл болно, хэрэв та хөлийнхөө үхэжсэн арьсыг гуужуулахыг хүсэж байгаа бол. Энэ эмчилгээ хүн бүрд ижил байдлаар нөлөөлөхгүй, хүнсний сод цочрол өгч болох бөгөөд зөвхөн хуурай арьсанд хэрэглэвэл тохиромжтой. Эмзэг эсвэл харшилтай арьстай хүмүүс энэ ваннд хөлөө дүрж болохгүй.

Ванныг бэлтгэхийн тулд 2-3 хоолны халбага хүнсний содыг бүлээн усаар дүүргэсэн төмпөнд хийж, хөлөө 10-20 минут дүрнэ. Дараа нь хөлдөө чийгшүүлэгч тос түрхэнэ.

© depositphotos.com © depositphotos.com

 

Олон талын ач тустай цагаан цууны ванн

Алимны цагаан цуу богино хугацаанд хөл болон шагайн хаванг буулгаж, хуурай арьс, хагарсан өсгийг тайвшруулах бөгөөд цэврүүг эмчилнэ. Энэ ванн мөн хөлийн эвгүй үнэрийг арилгана. Алимны цуунд мөөгөнцрийн эсрэг бодис агуулагддаг тул хөлийн хумс мөөгөнцөртөх үед хэрэглэж болно.

Энэ ванныг бэлтгэхдээ хүйтэн ус ашиглана, ингэвэл таны арьс хуурайшихгүй. 1:2 хэмжээтэй алимны цагаан цуу болон усыг хольж хөлөө 10-15 минут дүрнэ. Та эфирийн тоснуудаас ашиглаж алимны цагаан цууны ванныг илүү хүчтэй үнэртэй болгох боломжтой.

© depositphotos.com © depositphotos.com © depositphotos.com © depositphotos.com

 

Хөшилтийн эсрэг өргөст хэмхийн ванн

Энэхүү гэрийн нөхцөлд ашиглах боломжтой эмчилгээ хөл хавагнах болон хөших үед гайхалтай нөлөөлнө. Өргөст хэмх хөлийг сэргээж өгнө.

Нэг ширхэг өргөс хэмхийг хэрчинэ. Та мөн хэрчсэн өргөст хэмхийг хөлдөө тавьж, сулавтар боож болно (20-30 минут байлгаад авна) эсвэл өргөст хэмхийн шүүсийг шахаж авч, усаар дүүргэсэн төмпөнд хийгээд хөлөө дүрэх боломжтой – адилхан үр дүн гарна.

© depositphotos.com © depositphotos.com

Дээрх хөлийн ваннууд бүгдээрээ ямар ч нөхцөлд ач тустай боловч, эмний оронд ижилхэн үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг биш болохыг анхаарна уу. Түүнчлэн уушгины асуудал, харшил, чихрийн шижин, зүрхний өвчин, цусны бага даралт болон бусад нөхцлүүдэд мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө авсны дараа хэрэглээрэй.

Та урьд өмнө хөлөө эмчилгээний ваннд дүрж байсан бол ямар үр дүн мэдэрсэн бэ? Таны хамгийн дуртай хөлийн ванн юу вэ? Бидэнтэй мэдлэг туршлагаасаа хуваалцаарай.  

3
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Erdenetsetseg Baljidmaa

    Erdenetsetseg Baljidmaa

    2019/09/18 at 20:19

    10төрлийн хөл байхгүй,,..
    10төрлийн уусмалтай ванн гэвэл илүү ойлгомжтой

  2. Urnaa Nyamaa

    Urnaa Nyamaa

    2019/09/18 at 21:04

    Эпсомын давс хаанаас олж болох вэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *