Индонез бүсгүйчүүдийн залуу сайхан төрхөө удаан хадгалахад нь тусалдаг 7 нууц

0

Улс үндэстэн бүрд өөр өөрийн гэсэн өвөрмөц гоо сайхны арчилгааны арга барил, нууцууд байдаг билээ. Манай сайт уншигч танд олон зууны туршид уламжлагдан ирсэн Индонезийн уламжлалт гоо сайхны аргуудаас хүргэж байна.

1. Будааны гурил хэрэглэдэг

© Depositphotos.com, © Depositphotos.com, © Shutterstock.com

Будааны гурилыг устай хольж нүүрэндээ маск болгон хэрэглэхээс гадна тэд энэхүү нунтгаар биеэ үрж гуужуулагч болгон хэрэглэдэг ажээ. Будааны гурилыг цагаан гаа, куркума үндэс, самар, шанцай, зандан модны зуурмагтай хольж арьсыг зөөлрүүлж, цэвэрлэх гуужуулагч гарган авах боломжтой.

 

2. Хэвлий орчмын арьсанд нугалаас суухаас урьдчилан сэргийлдэг

© Shutterstock.com

Бали арлын оршин суугчид үрчлээс болон биед үүсдэг арьсны нугалаасыг гарсных нь дараа биш гарахаас нь урьдчилан сэргийлэх нь хамгийн зөв арга гэж үздэг ажээ. Тэд өдөр тутамдаа Бали гэдэсний маскыг хэрэглэдэг бөгөөд энэхүү маск нь кенкур хэмээх нэгэн төрлийн цагаан гаа төст ургамлын үндэс болон будааны гурилаас бүрддэг байна.

Энэхүү маскыг ялангуяа шинэхэн төрсөн эхчүүд хэвлий орчимдоо иллэг хийх замаар тогтмол хэрэглэдэг аж.

 

3. Папаяа болон түүний үрийг хэрэглэх

© Depositphotos.com, © Depositphotos.com

Индонези бүсгүйчүүд папаяа жимсний нухашийг сүүтэй хольж эсвэл дангаар нь нүүрний арьсандаа түрхэх замаар арьсны толигор сайхан байдалдаа анхаардаг ажээ. Түүнчлэн тэд папаяа жимсний үрийг нунтаглаж үсээ гэмтэхээс сэргийлэх, үс цэвэрлэх зорилгоор үсэндээ түрхэж хэрэглэдэг байна. Үсний маск тавихдаа тэд 1 цаг байлгаад цэвэр усаар зaйлж үсээ цэвэрлэдэг аж.

 

4. Ямааны сүүнд орох

© Depositphotos.com

Ява арлын гүнж нарын залуу сайхан төрх, зөөлөн арьсаа хадгалах эртний уламжлалт нэгэн арга бол ямааны сүүнд орох явдал ажээ. Тэд ямааны сүүнд ойролцоогоор хагас цаг орчим ордог бөгөөд орж дууссаны дараа усаар бие угааж цэвэрлэдэг байна.

 

5. Крем эмчилгээ

© Shuttersrock.com

Индонезид үсний крем эмчилгээ нэн алдартай. Тэд үсэндээ авокадо жимсний маск түрхээд уураар утдаг бөгөөд үүнийхээ дараа хуйх, хүзүү, мөрөнд зөөлөн иллэг хийгээд үсээ угааж зaйлдаг аж. Энэхүү эмчилгээ нь биеийн алжаал тайлахаас гадна үс бэхжүүлж, үсний химийн xордлого тайлж, эрүүлжүүлдэг байна.

 

6. Долоо хоногт хоёр удаа иллэг хийлгэдэг

© Depositphotos.com

Индонези бүсгүйчүүдийн хувьд иллэг бол эрүүл мэнд, гоо сайхнаа хамгаалах гол аргуудын нэг болдог. Энэ тухай Нонита Респати хэлэхдээ, “Гоо сайхан байдлаа хадгалахын тулд хатуу дэг журмыг ягштал баримтлах хэрэгтэй болдог. Тухайлбал, долоо хоног бүр үсний эмчилгээнд орж, нүүрний арьсны маск зэргийг тавьж, долоо хоногт хоёр удаа иллэг хийлгэдэг” хэмээж байжээ.

 

7. Аз жаргал

© puspadewihc/instagram, © puspadewihc/instagram

Индонезийн нэгэн алдартай блог хөтлөгч бүсгүй 53 настай ч 35 настай залуу бүсгүй мэт харагддаг шалтгаан нь аз жаргалтай амьдралын хэв маягтай холбоотой хэмээжээ. Түүний хувьд хүн хэдий чинээ аз жаргалтай байна, гадаад үзэмж төдий чинээ сайхан байдаг хэмээн үздэг аж.

Таны хувьд залуу сайхан харагдах нууц тань юу вэ?

5
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *