Дэлхийн хамгийн эрэлт ихтэй 10 эрэгтэй загвар өмсөгч

0

Эдгээр залуу загвар өмсөгчид зөвхөн биеэ гайхуулаад зогсохгүй сайхан сэтгэлээрээ бусдын хайр хүндэтгэлийг хүлээж чадсан. Загварын ертөнцийн энэ их алдарт хүрч чадсан нь залуучууд зорилгодоо үнэнчээр зүтгэсний шагнал биз ээ.

Шон О’Прай

Дэлхийн хамгийн эрэлт ихтэй 10 эрэгтэй загвар өмсөгч 1

Шон урьд өмнө загвар өмсөгч болно гэж огт боддоггүй байв. Сошиал сувагт тавьсан зургийг нь томоохон загварын агентлагийн эзэмшигч анхааралдаа авч түүнд ажлын байр санал болгожээ.

Ник Бейтман

Дэлхийн хамгийн эрэлт ихтэй 10 эрэгтэй загвар өмсөгч 2

Дэлхийн хэмжээний загвар өмсөгчөөс гадна жүжигчин, тамирчин. Каратэгийн дэлхийн дөрвөн удаагийн аварга, сургуулийнхаа бие хамгаалах урлагийн клубын удирдагч ажээ.

Серж Ригвава

Дэлхийн хамгийн эрэлт ихтэй 10 эрэгтэй загвар өмсөгч 4

Энэ буржгар үст хүү дөнгөж 17 настай гэхэд итгэмээргүй. Германы уугуул, түүний загварын ертөнцөд хөл тавьсан түүх загварын уралдаанд түрүүлснээс эхэлжээ.

Мэтью Терри

Дэлхийн хамгийн эрэлт ихтэй 10 эрэгтэй загвар өмсөгч 3

Авьяаслаг залуу америкийн нэгэн хотод төрж өссөн бөгөөд ээж нь хүүгийнхээ зургийг гоо залуу тэмцээнд илгээжээ. Тэмцээнд Мэтью түрүүлж түүний од болох гараа тавигдсан байна.

Жон Кортахарена

Дэлхийн хамгийн эрэлт ихтэй 10 эрэгтэй загвар өмсөгч 6

Өндөр бие, ногоон нүд, хар үс, өтгөн сормуус, нүүрний зөв хэлбэр – энэ бүгд дэлхийн загвар зохион бүтээгч, гэрэл зурагчид Жонтой хамтран ажиллах хүслийг төрүүлдэг. Тэрээр дэлхийн хамгийн үнэтэй загвар өмсөгчдийн тоонд зүй ёсоор ордог ажээ.

Марлон Тейшейра

Дэлхийн хамгийн эрэлт ихтэй 10 эрэгтэй загвар өмсөгч 5

25 настай бразил залуу салбартаа од болоод багагүй хугацаа өнгөрчээ. Хэдий алдартай ч тэрээр даруухан амьдралаар амьдардаг залуу. Филипп Киркоровын “Снег” дууны клипэнд тоглосон юм.

Роб Эванс

Дэлхийн хамгийн эрэлт ихтэй 10 эрэгтэй загвар өмсөгч 7

Түүний биеийн өндөр 190 см, булчинлаг бие нь боксоор хичээллэснийх болов уу. Тэрээр америкийн загварын шоу болох “Америкийн топ-модель”-д оролцож байв.

Саймон Нессман

Дэлхийн хамгийн эрэлт ихтэй 10 эрэгтэй загвар өмсөгч 8

Саймон Нессман дэлхийн хамгийн үнэтэй загвар өмсөгч болоод удаагүй байгаа юм. Тэрээр эр хүний бүхий л шинжийг агуулсан нэгэн.

Чед Уайт

Дэлхийн хамгийн эрэлт ихтэй 10 эрэгтэй загвар өмсөгч 9

Чед АНУ-ын Портландэд төрсөн, загвар өмсөгч болно гэж бодож ч байгаагүй ажээ. Хүссэн хүсээгүй тэрээр загварынхны анхаарлыг татсан юм. Загвар өмсөгч хийхээс гадна жүжигчин, сайн санааны үйлсэд хүчин зүтгэнэ.

Дэвид Ганди

Дэлхийн хамгийн эрэлт ихтэй 10 эрэгтэй загвар өмсөгч 10

Ганди – загварын салбарын амьд домог бөгөөд Их Британийн хамгийн нөлөөтэй хүнд тооцогдоно. Дэлхийн хамгийн үнэтэй загвар өмсөгчийн жагсаалтыг хэдэн жил тэргүүлж байгаа энэ залуу мэргэжлийн уралдаанч, дэлхийн загварын хэвлэлүүдийн нийтлэлч. Өөрийнхөө цаг болон орлогоосоо буяны үйлсэд харамгүй зарцуулж чаддаг. Нэг гэм нь одоо болтол эхнэргүй.

9
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *