Таны арьсыг хэт хурдан хөгшрөхөөс сэргийлэх 8 лайфхак. Эрдэмтэд хүртэл үр дүнг нь хараад алмайрч байна!

2

Хэдийгээр бид бие организмын хөгшрөлтийг зогсоож чадахгүй ч, хөгшрөх үйл явцыг удаашруулах бүрэн боломжтой. Бухимдал төрүүлэм үрчлээс болон гарны унжсан махнаас гоо сайхны мэс ажилбар хийлгүүлэлгүй сэргийлж болох бөгөөд үүний тулд ид шидийн бэлгээр дүүрэн байгаль эхийн бэлгийг ашиглаж, улмаар арьсаа дахин шинээр төрсөн мэт залуужуулж болно.

Бид та бүхэнд, таны биеийн хөгшрөх үйл явцтай тэмцэж, байгалиасаа хөгшрөх үед мэдэгдэхүйц илрэх шинж тэмдгүүдийг багасгах ач тустай 8 энгийн лайфхакыг хүргэхээр дараах мэдээллийг бэлтгэлээ.

1. Хоол хүнсэндээ нэрс хэрэглэх

Бидний арьс исэлдүүлэгч ДНК-ийн гэмтлээс болж хөгширч бас унждаг бөгөөд үүнийг зогсоох боломжгүй, гэвч нэрсийг тогтмол хэрэглэснээр үүнийг удаашруулж болно. Энэ бяцхан жимс антиоксидантаар баялаг бөгөөд хөгшрөх үйл явцад илрэх шинж тэмдгүүдийг багасгана. Хоол хүнсэндээ тогтмол хэрэглэж үр дүнг нь хараарай.

© Depositphotos.com © Pixabay.com

 

2. Сахарын хэрэглээгээ хязгаарлах

Саяхны нэгэн судалгаагаар, сахарын хэрэглээ хүний биеийн хөгшрөх үйл явцыг түргэсгэж, нүдний доогуур бараан тойрог үүсгэх болон хуурайшуулах, мөн үрчлээс тогтоодог болох нь батлагджээ. Хөгшрөлттэй тэмцэхийн тулд мэргэжилтнүүд сахарын хэрэглээгээ хязгаарлаж, чихэрлэг бүтээгдэхүүн болон уух зүйлсээс боломжийнхоо хэрээр татгалзах хэрэгтэй талаар зөвлөж байна. Оронд нь ус сайн уух хэрэгтэй.

© Pixabay.com © Depositphotos.com

 

3. Нүүрээрээ дэрээ дэрлэж унтахаас татгалзах

Хэрэв та нүүрээ дэрэн дээр тавьж, доош харж унтдаг бол бид танд энэ дадал зуршлаа даруйхан өөрчлөхийг санал болгож байна. Саяхан хийсэн хэд хэдэн судалгаа болон мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, нүүрээ дэрэн дээр тавьж доош харж унтах нь үрчлээс үүсгэдэг бөгөөд ингэж үүссэн үрчлээс насан туршдаа тогтож үлддэг болохыг олж илрүүлжээ. Хамгийн сайн эмчилгээ бол урьдчилан сэргийлэлт юм. Хөгшрөлтийн эхэн үеийн шинж тэмдгүүдээс татгалзахын тулд нуруугаараа дээш харж унтаж хэвшээрэй.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

4. Кальцийн хэмжээгээ шалгаж байх

Хүн бүр кальци ясанд сайн нөлөө үзүүлдэг гэдгийг мэдэх боловч, дийлэнх нь хөгшрөлтийн эхэн үеэс хүний биеийг хамгаалдаг гэдгийг мэддэггүй. Дээрээс нь бие организмд үзүүлэх бүх сайн шим тэжээлүүдээс нь харахад, кальцийн хэмжээ ямар байхаас хамаарч, хөгшрөх үйл явцад шууд нөлөөлдөг бөгөөд их байх тусам ясны бэхжилт улам сайжирдаг байна.

© Depositphotos.com

 

5. Ногоон цайг сайн найзаа болгох

Ногоон цай бол бидний бие организмын гадна болон дотор хэсэгт тус болдог бэлэг юм. Антиоксидантаар баялаг энэ шингэн арьсны эсүүдийг засварлаж, таны залуухан харагдуулна. Мөн тууралт гарч байгаа болон цочрол өгсөн хэсгийн арьсыг тайвшруулна, яагаад гэвэл үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Ногоон цайг тогтмол хэрэглэх нь таны арьсыг өө сэвгүй бас эрүүл байлгах гол хүчин зүйл юм. Мөн та хэрэглэсэн ногоон цайныхаа хандыг цөөн хэдэн минут нүдэн дээрээ тавьбал, бараан тойрог үүсэх болон хавагнахаас сэргийлэх ач тустай.

© Shutterstock.com © Shutterstock.com

 

6. Шүршүүрт орох хугацаагаа багасгах

Хөгшрөлтөөс сэргийлэхийн тулд та урт хугацаагаар шүршүүрт орох эсвэл ваннд хэвтэх дадал зуршилдаа баяртай гэж хэлэх хэрэгтэй. Удаан хугацаагаар ваннд хэвтэх эсвэл шүршүүрт орох нь арьсыг гэмтээх, хуурайшуулах сөрөг нөлөөтэйг олж тогтоожээ. Үүгээр ч зогсохгүй үрчлээс тогтох болон арьс унжих гэх мэт хөгшрөлтийн эхэн үеийн шинж тэмдгүүд илрэхэд хүргэдэг байна. Шүршүүрт орох хугацаагаа багасгаж, арьс арчилгаандаа илүү анхаараарай.

© Elf / Warner Bros

 

7. Нарнаас өөрийгөө хамгаалах

Нар хөгшрөлтөд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд та нарны туяанд хэдий чинээ удаан байна, төдий чинээ өөрийнхөө биеийг хөгшрөх эрсдэлд оруулж байна гэсэн үг юм. Наранд биеэ борлуулах нь хүмүүсийн хувьд хэвийн асуудал мэт боловч, үнэндээ үл мэдэгдэхүйц байдлаар биеийг хөгшрүүлэхэд нөлөөлдөг. Иймээс өдөр бүр нарны тос хэрэглэх нь чухал. Өөрийгөө нарны хортой туяанаас сэргийлснээр биеэ хөгшрөлтөөс хамгаалах ач тустайг санаарай.

 

8. Бясалгах, стрессээс хол байх

Стресс биед хөгшрөх үйл явц явагдахад дэмжлэг үзүүлдэг. Түүнчлэн бодолд автах болон сэтгэл зовних нь эрт хөгшрөлтөд хөтөлдөг. Өөрийгөө стресстэхэд хүргэх асуудлуудаас аль болох хол байхыг хичээгээрэй. Хэлэхэд амархан, хийхэд хэцүү ч та бясалгал хийж болно. Бясалгал мэдрэлийг тайвшруулах, бие дэх аз жаргалын гормоныг ялгаруулахад тусалдаг бөгөөд таны сэтгэл санааг дээрдүүлнэ. Энэ бол хөгшрөлтөөс сэргийлэх хамгийн хямдхан арга юм.

© Eat Pray Love / Sony Pictures

Та бидний дурдсан лайфхакуудаас алийг нь туршиж үзэх вэ? Та арьсаа хэрхэн арчилдаг вэ? Сэтгэгдэл үлдээх хэсгээр дамжуулан, бидэнтэй мэдлэг туршлагаасаа хуваалцаарай!

8
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *