Хар-цагаан гэрэл зургийг яаж өнгөтэй болгох вэ? Энэхүү сонирхолтой арга танд ид шид гэж үнэхээр байдаг юм байна гэж итгэхэд хүргэнэ

0

Бидний тархи, нүдийг хуурахад бодож байснаас үнэхээр амархан бололтой. Харааг хуурах ганц л арга байхад бид илбэ байдаг гэдэгт итгэж орхино. Харааг хуурах аргыг гэрэл зурагчин, биологич Эндрю Стил бидэнд танилцуулж байна: тэр хар-цагаан гэрэл зургийг өнгөтэй болгож өөрчлөхийг заана.

Хуурмаг үзэгдлийн тусламжтайгаар хар-цагаан гэрэл зургийг өнгөтэй болгох аргыг гэрэл зурагчин зааж байна

Andrew Steele

Гэрэл зурагчин, биологич Эндрю Стил өөрийнхөө “хамгийн дуртай” хуурмаг үзэгдлийг бидэнтэй хуваалцсан юм.

 

Нууц нь нүд болон тархины ажиллагаанд оршино

Andrew Steele

 

Голд байгаа цэгийг зураг хар-цагаан болж солигдох хүртэл нь удаан гэгч анхааралтай хараарай

Andrew Steele

Хэдхэн секундийн дотор зураг өнгөтэй болж байгааг нь анзаарав уу? Хэрвээ үгүй бол дахин нэг сайтар хар. Өөр бусад зүйлд анхаарал хандуулахгүйгээр голд байгаа цэгийг л хараад бай.

 

Хогвартсаас өөр ямар илбэ гараад ирэв ээ? Одоохон нууцыг мэдэх болно

Andrew Steele

Эхний хурц өнгөтэй зургийн энгийн өнгүүд нь комплиментар өнгөөр өөрчлөгдөж байна, өөрөөр хэлбэл өнгийн тойргийн эсрэг талд байгаа өнгүүдээр. Ийм зураг руу харахад та хүлээж авсан өнгөндөө дасах гэж хичээнэ, харин тархи эсрэг талд байгаа зүйлд дасахыг чармайна (тухайн тохиолдолд байгалийн өөрийн өнгийг). Зураг хар-цагаан болж өөрчлөгдөнгүүт та бодит өнгөөр харж эхэлнэ.

Харааны өнгө болон гэрэлд дасах байдлыг өнгөний нэг байдалд тогтох гэж нэрлэдэг. Төрөл бүрийн гэрэлтүүлэгтэй байсан ч объектын өнгийг өөрчлөхгүйгээр харах хүний харааны чадвар юм.

 

Өнгөний нэг байдалд тогтох үзэгдлийг Эндрю цагаан цаасан дээр үзүүлжээ

Andrew Steele

Жишээ нь, цагаан цаас сүүдэрт хөх харагдана, харин нар жаргахад ягаавтар.

Хэрвээ та хөх, ягаанаар хуваагдсан дэлгэц рүү удаан харж байгаад дараа нь хуудас болгон руу сөөлжиж харвал удалгүй цагаан болж хувирна.

Andrew Steele

 

Цаастай илбийг Эндрюгийн хийсэн бичлэгээс илүү тодорхой харж болно

Хар-цагаан дүрс дээрх өнгөний эффект маш хурдан арилж байна, ийм л учраас Эндрюд энэ илбэ их таалагддаг ажээ.

Хуурмаг үзэгдэл төд удалгүй арилах хэдий ч бидний хараа хэрхэн ажиллаж байгааг мэдэхэд их сонирхолтой мэдрэмж төрнө. За, тэгээд зугаацаад байж дээ.

15
ГайхмаарГайхмаар
10
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *