Биеэс ялгарах таагүй үнэрийг дарахад туслах, гэртээ хийх боломжтой 7 хялбархан жор

0

Дэлхий дээрх хүн бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц үнэртэй байдаг. Хүний бие организм байгалийн жамаар өөрийн өвөрмөц үнэрийг ялгаруулж байх явцдаа зарим тохиолдолд хэт хүчтэй, тааламжгүй үнэр гаргах нь бий. Гэвч үүнд санаа зовох хэрэггүй. Учир нь энэхүү эвгүй үнэртэй тэмцэх маш хялбархан аргууд байдаг бөгөөд магадагүй танай гэрт ч орц найрлагууд нь аль хэдийн байж болох юм шүү.

1. Хөлөө алимны цуутай усанд дүрэх

Алимны цуу бол мөөгөнцөр тэргүүтэй бактерийн эсрэг маш сайн тэмцэгч гэр ахуйн бүтээгдэхүүн. Алимны цууны хүчил нь хөлний эвгүй үнэрийг маш сайн дарж өгдөг гэдэг нь батлагдсан байна.

Хөлөө угаах алимны цуутай усыг хэрхэн бэлдэх вэ?

  • 1/3 хэмжээтэй цуу
  • 2/3 хэмжээтэй ус
  • Маш бага хэмжээний эфирийн тос

Дээрх орцыг саванд хийж найруулаад хөлөө 10-20 минутын турш дүрээрэй. Та өдөрт нэг удаа энэхүү угаалгыг хийснээр хөлний тань эвгүй үнэр аажмаар үгүй болж буйг мэдрэх болно.

 

2. Нунтагласан кофегоор биеэ цэвэрлэх

© flockine / Pixabay, © Shutterstock.com

Кофены нунтаг нь элдэв төрлийн үнэрийг маш сайн шингээдэг гэдгээрээ онцогтой. Кофены хурц үнэрийг ашиглан гал тогооны өрөөнд шингэсэн загас, саримс, сонгино зэргийн үнэрийг дардаг. Тэгвэл та үүнийг ашиглан арьсаа гуужуулж, биенээс гарч буй эвгүй үнэрийг дарахад ч ашиглаж болох талтай.

Кофены нунтаг ашиглан хэрхэн биений эвгүй үнэрийг арилгах вэ?

  • ½ кофены нунтаг
  • ½ кокос эсвэл оливын тос
  • Маш бага хэмжээний эфирийн тос

Жижиг саванд дээрх орцуудаа бүгдийг нь холиод, нойтон арьсан дээр түрхэж зөөлөн үрж хэрэглэнэ. Арьсаа гуужуулж дууссаны дараагаар зөөлөн савантай усаар зайлж угаагаарай. Үүнийг та 7 хоногт нэг удаа хэрэглэж хэвшээрэй.

 

3. Нимбэгтэй цэвэрлэгч ус

© everydayfork / instagram

Энэхүү жимс нь С амин дэм болон нимбэгний хүчил ихээр агуулдаг тул таны биеийг элдэв эвгүй үнэр өдөөгч бактери нянгаас маш сайн хамгаална. Нимбэгтэй ус уух, нимбэгний шүүсийг суганы орчимд түрхэх нь биеийн тань pH-ийн түвшин болон биенээс ялгарах үнэрийг ч өөрчилдөг. Мэргэжилтнүүд нимбэг дотор агуулагдах хүчлүүд нь нарны туяанд сөрөг нөлөөтэй гэдгийг баталсан тул шөнийн цагаар эсвэл гадагшаа гарахгүй тохиолдолд энэхүү цэвэрлэгч усыг хэрэглэхийг зөвлөж байна.

Хэрхэн нимбэгтэй ус бэлдэх вэ?

  • Хагас нимбэгний шүүс
  • 1 аяга ус

Уусмалаа хөвөн даавуунд шингээгээд арьсаа арчиж цэвэрлээрэй.

 

4. Үнэр саармагжуулагч спирт

© Frederic Cirou / PhotoAlto Agency RF Collections / Getty Images

Таагүй үнэр бактери нянгаас үүдэлтэй байдаг бол спирт нь нян бактерийг устгагч билээ. Хэрэв танд яаралтай үнэр дарагч хэрэгтэй болон бол суга хэсгийн арьсаа спирттэй хөвөнгөөр арчаад үзээрэй. Дөнгөж үсийг нь хуссан болон вакс хийсэн арьсанд түрхэж болохгүй.

 

5. Кокосын тосооp ам зайлагч хийх

Кокосын тос нь бактери нянгийн эсрэг үйлилгээтэй төдийгүй амны эрүүл ахуйд нэн хэрэгцээтэй байдаг гэнэ. Энэхүү олон талын тустай тос нь буйлны үрэвсэл дарж, амнаас гарах эвгүй үнэрийг ч арилгах шидтэй.

Кокосын тосыг хэрхэн хэрэглэх вэ?

  • 1 эсвэл 2 халбага цэвэр кокосын тосоор 5-20 минут хүртэл хугацаагаар амаа сайтар зайлж асгаад бүлээн усаар амаа цэвэрлэж угаана.

 

6. Хүнсний содыг үнэр дарагч болгон хэрэглэх нь

© Evita Ochel / Pixabay, © Congerdesign / Pixabay

Хүнсний сода нь маш сайн үнэр шингээгч тул олон янзаар хэрэглэгддэг гэдгийг бид мэднэ. Та магадгүй аль хэдийн хүнсний сода өөртөө агуулсан үнэр дарагч бүтээгдэхүүний сурталчилгаа гарч буйг олж үзсэн байх. Гэсэн хэдий ч хүнсний сода нь шууд арьсанд түрхэж хэрэглэхэд сөрөг нөлөөтэй тул нэмэлт орц хольж үнэр дарагчаар хэрэглэх боломж бүрддэг.

Хэрхэн хуурай үнэр дарагч бэлдэх вэ?

  • 1/7 хэмжээтэй хүнсний сода
  • 6/7 хэмжээтэй эрдэнэ шишийн цардуул бэлдэж холигчид хийж зөөлөн холиод түрхэж хэрэглэнэ.

Хэрхэн шингэн үнэр дарагч бэлдэх вэ?

  • 1/3 хэмжээтэй хүнсний сода
  • 2/3 хэмжээтэй кокосын тос бэлдэж холиод арьсандаа зөөлөн иллэг хийж түрхэнэ. Тосгүй үнэр дарагч хийхийг хүсвэл кокосын тосны оронд ус ашиглаж болно. Та үнэр дарагчаа сугандаа түрхэж бүрэн хаттал хүлээгээд хувцаслаарай.

 

7. Үнэр дарагч саримсны шингэн

© iMattSmart / Unsplash, © Daniel West / FreeImages

Хэдийгээр маш хурц бөгөөд эвгүй үнэр ялгаруулдаг хэдий ч саримсанд элдэв үнэр өдөөгч нянгийн эсрэг тэмцэх бодис агуулагдаж байдаг. Та саримсыг өдөр тутмын хэрэглээндээ оруулснаар биеэс ялгарах элдэв үнэрийг дарж болох юм.

Үүнийг хэрхэн бэлдэх вэ?

  • 3 ширхэг хальсалж бэлдсэн саримс
  • 2 аяга ус
  • Бэлдсэн зүйлсээ хутгаад 10-15 минут буцалгана. Буцалгасан уусмалаа шүүж хөргөөд, биедээ түрхээд 30 орчим минут байлгаад угааж цэвэрлэнэ. Энэхүү уусмалыг өдөр тутам хэрэглэж хэвшвэл та өөрчлөлтийг маш сайн мэдрэх боломжтой.

Та биеийн эвгүй үнэртэйгээ тэмцэж байсан уу? Хэрхэн биеийн эвгүй үнэрээсээ салсан бэ?

11
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *