
Аялалын тэмдэглэл хөтлөдөг Матт Карстен эхнэрийн хамтаар завь руу үсрэн гарахаар оролдож буй нэгэн оцон шувууны бичлэгийг хийсэн нь ийнхүү олны анхаарлын төвд оржээ. Оцон шувуу завь руу гарах хоёр дахь оролдлогоороо хийлдэг завь дээр гарч ирж чаджээ. Энэ үйл явдлын талаар тэрээр ярихдаа, “Ийм гaлзуу зүйлийг харах завшаан тохиосон нь гайхалтай хэрэг. Тэр явдал яг л National Geography сувгийн баримтат кино үзэж байгаа мэт л сэтгэгдэл төрүүлж билээ” хэмээжээ.

Мөн тэрээр, “Тэд яг камерны дурангийн урд сэлж байтал махчин халим загас тэдэн рүү гэнэтхэн дaйрсан. Ингээд л махчин халим оцон шувууг хөөж эхэлсэн юм. Гэтэл өнөөх оцон шувуу амиa аврахын тулд дэргэдүүр нь өнгөрч явсан завин дээр гарахаар үсэрч эхлэх нь тэр. Эхний оролдлого нь бүтэлгүйтсэн боловч дараагийн удаа тэр завин дээр гарч ирж чадсан юм. Махчин халим ч завийг хэсэг эргэж тойрч, дагасан боловч төд удалгүй өөрийн замаа хөөн явж, оцон шувууг шинэхэн хүн гэх найзуудтай нь үлдээгээд одсон доо” хэмээн тэрээр ярьжээ.








