Ямар ч түүхийн сурах бичгээс хэдэн зуу дахин сонирхол татах, өнгөрсөн үеийн гайхамшигтай 15 олдвор

0

21-р зуунд эртний соёл иргэншил, устаж үгүй болсон ан амьтдын талаар ихийг мэдэх боломжтой болжээ, гэхдээ энэ мэдлэг нь далайд ганц дусал мэт. Өнөөдрийн өдрүүдэд ч гэсэн археологичид шинэ нээлт хийсээр байгаа бөгөөд тэдний олж авсан олдворуудыг харахад бидний нүд өөрийн эрхгүй томрохоос өөр аргагүйд хүрнэ.

Та бүхэндээ нэн сонирхолтой 15 олдворыг танилцуулахаар бэлдлээ.

1. Арслан зааны шүд: 4 мянган жилээс багагүй

© Thomas Quine / Wikipedia, © Magicarpe3 / reddit

Арслан заан 4 метр өндөртэй, 8-12 тонн жин хүрдэг байжээ. Биеийнх нь хэмжээг бодоод үзэхэд шүд нь ч гэсэн аварга том байж таарна. Шүд нь эмал бүрхүүлтэй бөгөөд бүдүүн ургамал зажилж идэх зориулалттай байв.

 

2. Помпеин үеийн хоол хүнс: бараг 2 мянган жил

© Erich Lessing / Album / EAST NEWS, © Erich Lessing / Album / EAST NEWS

МЭ 79 онд Везувий галт уул дэлбэрч эртний хотын мянга гаруй хүний амь насыг авч одсон аймшигтай үйл явдал болж байсныг бид сайн мэднэ. Помпеи хот тэр чигтээ галт уулын үнс, тефра (хад чулууны жижиг хэсгүүд)-д бүрхэгдэж, зарим нэг барилгууд нь бүрэн дарагдсан юм. Агаар болон чийг дутагдсанаас болоод зарим нэг эд хогшил, тэр ч бүү хэл хоол хүнс ч өнөөг хүртэл гайхалтай сайхнаараа хадгалагдан үлджээ.

 

3. Аммонитууд: 66 сая гаруй жилээс наашгүй

© DanielCD / Wikipedia, © DanJeavo / reddit
© JamesPFisherIII / Wikipedia, © Gunnar Ries / Wikipedia

Далайн мөгөөрс дэлхий дээр 409 сая жилийн тэртээ бий болж ойролцоогоор 66 сая жилийн өмнө динозавруудтай цуг устаж үгүй болжээ. Аммонитууд янз бүрийн хэмжээтэй байв. Илүү эртний төрөл нь том биш, харин хойч үеийнх нь диаметрээрээ 2 метр хүрч байсан ажээ.

 

4. Нэн эртний цэнгэг усны яст мэлхий: 5 сая жилээс наашгүй

© quince6 / reddit

Эрдэмтэд дэлхий дээр амьдарч байсан хамгийн том яст мэлхийний чулуужсан хуягийг олжээ. Энэ амьтны хуяг уртаараа 2,3–3,3 метр хүрсэн юм. Харин орчин цагийн арьст яст мэлхий уртаараа 2,5 метрээс дээш гардаггүй ажээ.

 

5. Ромын 120 хос сандаал: ойролцоогоор 2 мянган жил

© Linda Spashett / Wikimedia

Шотландын Камелон хотоос археологичид Ромын эзэнт гүрний үеийн 120 хос сандаал олжээ. 2000 жилийн настай зуны гутал муудаж хуучраагүй байв. Ромчууд өмсөж зүүж явсан эд зүйлээ сувагт хаядаггүй гэдгээс нь үзэхэд эдгээр гутлуудыг тэд хуучирч муудсан гэж үзсэн бололтой.

 

6. Занданшсан динозавр: 66 сая жилээс багагүй

© Claire H. / Wikipedia, © Nobu Tamura / Wikipedia

Эдмонтозаврын занданшсан биеийг 1908 онд малтлагаар гаргаж ирсэн юм. Арьс нь сайнаараа хадгалагдаж үлдсэн анхны динозавр байлаа. Уг олдвор динозаврын гадаад төрхийг сэргээн гаргахад тусалсан. Уг амьтан 12-15 м урт, 4 тонн жинтэй байсан нь судалгаагаар нотлогдсон байна.

 

7. Далайн зараа: 66 сая жилээс багагүй

© Magicarpe3 / reddit

Дэлхийн хамгийн эртний чулуужсан далайн зараа ойролцоогоор 450 жилийн настай. Бидний танилцуулж байгаа үзвэр нь 66-100 сая жилийн настай юм. Далайн зараа нь далайн ёроолоор явах зориулалттай бүдүүн зүүнүүдтэй байжээ. 66-1,8 сая жилийн тэртээгээс л орчин цагийн зарааны дүр төрх бий болж өөрчлөгдөж эхэлсэн, зүү нь нарийхан, харин тэмтрүүл нь хавтгай болж гүн биш усанд амьдрах боломжтой болгожээ.

 

8. Бореалопельта: 110-112 сая жил

© ケラトプスユウタ / Wikipedia, © Nobu Tamura / Wikipedia

Уг үзвэр нь энэ төрлийн хэмжээний олдворууд дундаас хамгийн сайнаараа хадгалагдаж үлдэж чадсан чулуужсан динозавр юм. Цээжний зарим хэсэг, арьс, тэр ч бүү хэл амьтны хамгийн сүүлд идсэн хоол ходоодондоо хадгалагдан үлджээ. Энэ олдворын ачаар эрдэмтэд динозаврыг 5,5 м орчим урт байсан, улаан туяатай арьстай, мөн ихэнхдээ ойм төрлийн ургамлаар хооллодог байсныг тогтоож чадсан юм.

 

9. Chuanjiesaurus anaensis динозавр: 174-163 сая жил

© EAST NEWS

2009 онд хятадын шинжлэх ухаан болон техникийн музейд 3 чулуужсан динозаврыг танилцуулж байв. Уг үзвэр нь зауропод төрөлдөө хамгийн томд тооцогдоно. Хэмжээгээрээ ч бидний төсөөлөлд багтахгүй, урт хүзүүтэй өвсөн тэжээлтэн байсан энэ амьтан амьддаа 27 метр өндөр байжээ.

 

10. Далайн сараана: ойролцоогоор 345 сая жил

© MayMyEnemiesLiveLong / Imgur, © Vassil – Alias Collections / Wikipedia

Хэдий урт удаан жилийн түүхтэй ч гэлээ орчин цагийн сараана өвөг дээдсийнхээ төрхийг хадгалж үлджээ. Аль аль хувилбар нь нягт хөрсөнд сайн суусан иштэй, их бие нь том амсартай аягыг санагдуулам, дундаасаа бас дахиж навч дэлбээлнэ.

 

11. Эртний египетийн талх: 3369–3406 жил

© akg-images / Erich Lessing / EAST NEWS

Эдгээр талхнууд фараон Аменхотепу III-д үйлчилж байсан архитекторын булшнаас олдсон юм. Талх сайнаараа хадгалагдаж үлдсэн нь эртний египетчүүд зөвхөн бие махбодыг занданшуулаад зогсохгүй мөн хоол хүнсийг ч занданшуулж чаддаг байсан нь илт. Давс цацаж өлгөж хатаасан, үнсээр бүрсэн байв. Хойд насандаа ч гэсэн энэ насныхтайгаа адилхан амьдардаг гэж тэд итгэдэг байжээ.

 

12. Мегалаптериксын хөл: 529 жилээс багагүй

© Ryan Baumann / Wikipedia

Нисдэггүй моа шувууны төрөл Дэлхий дээр хүн суурьшиж эзэн болсон цагаас хойш амьдарч байжээ. Мегалаптерикс 1 метр орчим өндөртэй, 17-34 кг жинтэй, зөөлөн ааштай байсан тул маори омгийнхонд амархан олз болдог байв. Энэ нь ч уг шувуу МЭ 1500 оны үед устаж үгүй болоход нөлөөлсөн гэж үздэг. Эрдэмтэд шувууны булчин, өд болон арьсны хэсгийг малтлагаар гаргаж чаджээ.

© Natural History Museum / Wikipedia

 

13. Дипротодон: 44 мянга — 1,6 сая жил

© Ghedoghedo / Wikipedia, © GREG WOOD / Staff / AFP / Getty Images

Дэлхийн түүхэн дэх хамгийн том биетэй уутат амьтан: 3 метр урт, 2 метр өндөртэй амьтан байжээ. Дипротодоны ойрын төрөл – орчин цагийн вомбат болон коала юм. Археологичид энэ амьтны олон чулуужсан ясыг олсон бөгөөд дипротодоны гадаад төрхийг гаргаж чадсан байна. Сиднейн музейд уг амьтны илүү бодит дүр төрхийг гаргасан үзвэр байдаг.

 

14. Динозаврын чулуужсан өндөг: 66 сая жилээс наашгүй

© ASSOCIATED PRESS / East News

Шинжлэх ухааны үүднээс хамгийн түрүүнд 1923 онд динозаврын ясыг баримтжуулсан, тэр цагаас хойш эрдэмтэд адил төрлийн олдвор олсоор байгаа юм. Хамгийн эртний олдворт ойролцоогоор 190 сая жилийн настай өндөг тооцогддог ажээ. Гэрэл зураг дээрх өндөгнүүд нь велоцираптор, тираннозавр болон өөр бусад төрлийнх гэж тодорхойлогдсон. Насны хувьд 75-66 сая жил хэмээгддэг.

 

15. Мегалодоны эрүү болон шүд: 3,6–23 сая жил

© EAST NEWS, © Kalan / Wikipedia

Аварга том махчин загасны нэгээхэн хэсэг л олдсон юм, тиймээс уг амьтны гадаад төрх, биеийн хэмжээг одоогоор тодорхойлох боломжгүй ажээ. Судлаачдын таамаглаж байгаагаар мегалодоны урт нь 14,2–16 м байна. Өнөөгийн цагаан акулын биеийн урт 4-5 метр хүрдэг. Хоёр дахь гэрэл зураг дээр мегалодоны шүдийг цагаан акулын шүдтэй харьцуулан үзүүлжээ.

Эртний ямар олдворыг та өөрийн нүдээр харж байсан бэ? Эсвэл та өөрөө ямар нэгэн эртний зүйл олж байсан юм биш биз?

14
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *