Гэрэл зурагчин коронавирусын нөхцөл байдал эмнэлгүүдэд ямархуу байгааг дараах 10 гэрэл зургаар бодитоор харуулжээ!

0

Бидний ихэнх нь гэртээ хөл хорионд байгаа энэ үед Ковид-19 вирустай нүүр тулан тэмцэж буй хүмүүс тэмцлийн урд шугамд хэрхэн тyлaлдаж байгаа нь нууцлаг зүйл. Бид зөвхөн эмнэлгийн ажилтнуудыг өөрийн эрүүл мэнд, эрч хүчээ золиослож, өвчин туссан хүмүүсийг цар тахалд нэрвэгдээд байгаа хүнд хэцүү цаг үед эмчлэхээр цурам ч хийлгүй хичээж байгааг л мэдэж байгаа төдий.

Тэгвэл Го Накамүра гэх гэрэл зурагчин бидэнд эмнэлэгт нөхцөл байдал яг ямархуу байгааг бодитоор харуулахыг хүсжээ. Хьюстон хотод ажиллаж амьдардаг энэ фото-сэтгүүлч жилийн өмнө Техаст нүүж ирсэн юм байна. Тэрээр “United Memorial Medical Center”-т өнгөрсөн 5-р сараас хойш нийт 20-иос илүү олон удаа очиж, нөхцөл байдлыг өөрийн нүдээр харжээ.

Өнгөрсөн даваа гаригт гэхэд коронавирусаар нас барсан хүний тоо АНУ-д 300,000-ыг давсан бөгөөд энэ нь ард иргэдийг аль болох гэртээ байж, өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ аюулгүй байдлыг хангах хэрэгтэйг анхааруулж байгаа хэрэг юм.

1. “11-р сарын 26. Эмч Joseph Varon коронавирусын халдвар авсан өвчтөнийг тайвшруулж байна.” Би энэ гайхалтай мөчийн амьд гэрч болсондоо туйлын баяртай байна. Мөн амралтын үеэр ч гэсэн шаргуу хөдөлмөрлөж байгаа эмнэлгийн бүх ажилтнуудад талархаж байгаагаа хэлье

gonakamu / Instagram

 

2. Ковид-19 вирусын эрчимт эмчилгээний багийн гишүүн, эмнэлгийн ажилтан сэнсний өмнө хэсэг хугацаанд ч болов амарч байна. 6-р сарын 30, Хьюстон

gonakamu / Instagram

 

3. Ковид-19 вирусын эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй өвчтөний орыг дахин байрлуулахын тулд эмнэлгийн ажилтан түүний гараас барьж байна. 10-р сарын 31, Хьюстон

gonakamu / Instagram

 

4. Ковид-19 вирусын эрчимт эмчилгээг хариуцаж буй “United Memorial Medical Center”-ийн ажилтнууд түр амсхийж байна. 7-р сарын 2, Хьюстон

gonakamu / Instagram

 

5. Эрчимт эмчилгээний эмч Jaqoues Bistre Varon Ковид-19 вирусын халдвар авсан өвчтөнийг уруугаа харж хэвтэхэд нь тусалж байна. 12-р сарын 7

gonakamu / Instagram

 

6. Эмнэлгийн ажилтнууд бүтэн хамгаалалтын хувцас өмсөж, коронавирусын халдвараас болж, амьсгал хураасан өвчтөний цогцсыг гадна байрлах машин руу дамнуургаар зөөж байна. 6-р сарын 30, Хьюстон

gonakamu / Instagram

 

7. Эмнэлгийн ажилтнууд хамгаалалтын малгай бүхий агааржуулагч өмссөн Ковид-19 вирусын халдвар авсан өвчтөнийг эмчилж байна. 7-р сарын 28, Хьюстон

gonakamu / Instagram

 

8. Зүрхний цохилт болон бичлэг хийдэг төхөөрөмжүүд Ковид-19 вирусын халдвар авсан өвчтөний өрөөнд хэд хэд харагдаж байна. 12-р сарын 7, Хьюстон

gonakamu / Instagram

 

9. Ковид-19 вирусын эрчимт эмчилгээний ажилтан Gabriel Cervera Rodriguez түр нүдээ анингаа амарч байна. 12-р сарын 2

gonakamu / Instagram

 

10. Ковид-19 вирусын халдвар авсан өвчтөнийг эмнэлгийн ажилтнууд эмчилж байна. 11-р сарын 10, Хьюстон

gonakamu / Instagram
45
ХарамсалтайХарамсалтай
10
ТэнэглэлТэнэглэл
10
БахархмаарБахархмаар
9
ХөөрхөнХөөрхөн
7
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. Оргил

    Оргил

    2020/12/18 at 15:12

    Muu eriin owchin yumaa neeree haramsaltai yumaa 😞😞

  2. Altantsetseg Khajidsuren

    Altantsetseg Khajidsuren

    2020/12/18 at 15:44

    Энэ өвчний ямар аюултай болохыг ойлгуулахад тустай

  3. Munkhzul Dorjsuren

    Munkhzul Dorjsuren

    2020/12/18 at 15:47

    Mongold iim sain tonog tuhuurumj bhgui, tom emnelguud ch bhgui. Ajillah huchin ch hangalttai bhgui. Tiimees uvchinuu aldaj herhevch bolohgui.

  4. Тунгалаг Баатар

    Тунгалаг Баатар

    2020/12/18 at 17:09

    Манай эмч нар мундаг ажиллаж байгаа та нартаа гялайлаа та нар минь эрүүл л байгаарай даа

  5. Otse Tengis

    Otse Tengis

    2020/12/18 at 17:45

    Tom uls guren emnelegin tonog tohooromj hamgaalaltin hubtsas sain tegehed ingej ydarsh barits aldaj baihad manai heden emsh nar unendee l hund nohtsold ajillaj bgaa gehed mash mundag shuu. Ta nartaa bayrlalaa

  6. Энхцэцэг Сүхээ

    Энхцэцэг Сүхээ

    2020/12/18 at 17:57

    Яана да

  7. Meegii Meegii

    Meegii Meegii

    2020/12/18 at 18:47

    Ymar aimar yum be yuch bolj bsan gertee l baiya😟😟😟

  8. Tuya Damdin

    Tuya Damdin

    2020/12/18 at 19:00

    Бурхан минь 2020 он дуусч байдаг өвчин улам эрчимжээд байна яана даа 😪😪😪

  9. Horichar Mergen

    Horichar Mergen

    2020/12/18 at 19:20

    Сайн эр ч өвддөг байх өө

  10. PA MA

    PA MA

    2020/12/18 at 19:25

    😪💖💖💖

  11. Цэрэнбат Мөнхзул

    Цэрэнбат Мөнхзул

    2020/12/18 at 19:57

    Өмхий хужаа нараас эхэлсэн өвчин

  12. Д. Сугар

    Д. Сугар

    2020/12/18 at 20:07

    Зүгээр л ханиад гээд бгаа хүмүүс хараасай . Эмч сувилагч эмнэлэгийн ажилтануудадаа БАЯРЛАЛАА.Та нар минь өөрсдийгөө хамгаалаарай🎉🎉🎉🌹🌹🌹🌹

  13. Budka Budka

    Budka Budka

    2020/12/18 at 21:25

    Бурхан ивээж бушуухан энэ муухай өвчин намдаасай!

  14. Б. Одгэрэл

    Б. Одгэрэл

    2020/12/18 at 22:43

    Хөөрхийдөө эмч мэргэжил ч бас бахархмаар шүү өвчтөнөө эдгээхийн төлөө манай эмч нар мундаг шүү амжилт

  15. Ochiroo Ochiroo

    Ochiroo Ochiroo

    2020/12/18 at 23:42

    1 yum oilgoxgvi bna Ene zuragnuudaar xvmvvsiin setgel sanaag vxvvleed bnu amidruulax geed bnu

  16. Munkhtur Byambajav

    Munkhtur Byambajav

    2020/12/19 at 00:33

    2020 онтой хамт энэ өвчин намдах болтугай.

  17. А. Ундрах

    А. Ундрах

    2020/12/19 at 02:02

    Хүнд өвчтэй хүмүүс нь настай хүмүүс байх шив дээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *