“Gamer Girl” нэрээрээ алдартай, цахим сүлжээгээр видео тоглоом тоглодог Belle Delphine яаж сарын 1 сая долларын орлоготой болсон бэ?

0
  • Belle Delphine сүүлийн үед цахим сүлжээгээр олны хэл амны бай болоод буй шалтгаан нь түүний орлого огцом нэмэгдсэнтэй холбоотой ажээ.
  • Та магадгүй түүнийг “Ваннд сууж буй видео тоглоомчин охин” нэртэй бичлэгээр нь санаж буй биз ээ.
  • Харин тэрээр энэ удаад ирэх зул сарын баяраар өөрийн найз залуугийн хамтаар нэгэн бичлэг цахим сүлжээнд цацахаар болсноо мэдэгджээ.

Belle Delphine бол яах аргагүй өнөө цагт цахим сүлжээнд олны анхаарлын төвд байдаг хүмүүсийн нэг билээ. Тэрээр Youtube, Instagram сүлжээнд ихээхэн алдартайн дээр тус сүлжээнүүдээс чамгүй өндөр орлого олдог гэдгээрээ алдартай. Түүний жинхэнэ нэрийг Mary-Belle Kirschner гэдэг бөгөөд тэрээр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад төрсөн бөгөөд багадаа Их Британи руу нүүж, христийн үнэнч шүтлэгтэй гэр бүлд өсөж торнижээ. Тэрээр 14 настайдаа сургуулиа хаяж, косплей дүрд хувирсан зурагнуудаа цахим сүлжээнд нийтэлж, нүүр будалт хийж, моделоор ажиллаж олны анхааралд өртөх болсон байна.

Түүнийг олны анхаарлыг төвд аваачсан зүйл нь түүний гаргадаг “ahegao” буюу эpoтик дүр төрх гаргадаг үйлдэл нь байжээ. Unilad-д өгсөн ярилцлагадаа тэрээр, “Тийм царай гарган зураг авхуулсан маань энэ бүхний эхлэл болсон юм. Яг зөв цагтаа, зөв зүйлээ хийсэн гэхэд болно. Миний амьдрал нүд ирмэхийн зуурт л өөрчлөгдөж эхэлсэн” хэмээжээ. Улмаар тэрээр түүхий өндөг идэх, компьютер эвдэх, үхсэн наймаалжаар тоглох зэрэг хачин жигтэй үйлдлүүдээ бичлэг болгон цахим сүлжээнд нийтэлж, олны анхаарлыг өөртөө илүү ихээр татах болжээ.

“Би зөв гэж бодсон зүйлээ л хийсэн. Мэдээж тэр бүхнийг анх удаа хийж байгаа хүн би биш учраас YouTube сүлжээнээс олон бичлэгүүдийг үзэж, дүгнэлт хийсэн. Гэхдээ аливаа зүйлсийг хэн хийхдээ гол нь биш, хэний ч төсөөлөөгүй зүйлсийг гэнэт хийх нь л гол нь байдаг шүү дээ. Иймээс л тэдгээр зүйлсийг хийж, цахим сүлжээгээр нийтэлж эхэлсэн” хэмээн тэрээр ярьжээ.

Belle Delphine-д тоглоом наргиа болгон “Видео тоглоомчин охины ваннд орсон ус” нэртэй бичлэг нь олны анхаарлыг татаж эхэлсэн тул түүнийгээ худалдаж байсан түүх ч бий. Тэрээр уг бичлэг дээрх савтай усаа нэг хүнд 30 доллараар зарж байсан бөгөөд энэ нь цахим сүлжээ ашиглан маш их орлоготой болох боломж бий гэдгийг түүнд мэдрүүлсэн хэмээжээ. Улмаар тэрээр P*rnhub сайтад бүртгэл үүсгэж, удахгүй би насанд хvрэгчдэд зориулсан бичлэгээ тус сайтад нийтэлнэ хэмээн зарлаж эхэлжээ.

Мөн тэрээр “Эхэндээ энэ зүгээр л миний наргианы нэг хэсэг байсан юм. Учир нь би миний энэ наргиа хэдэн хоногийн дотор хоёр сая хүнд таалагдаж, P*rnhub сайтын зүгээс дэмжлэг авна гэж бодоогүй юм” хэмээжээ.

Энэ бүх галзуу гэмээр санаанууд түүнийг олны анхаарлын төвд оруулаад зогсохгүй, Patreon сүлжээнд өдөр бүр оруулдаг нийтлэлүүдийнхээ ачаар сарын 20,000 долларын тогтмол орлоготой болгожээ. Мөн түүнчлэн OnlyFans сүлжээнд нэгдэн орж, долоо хоногийн дотор 45,000 дагагчтай болсноор сар бүр 1 сая долларын орлогыг ч өөрийн болгож чаджээ. Энэ тухайд тэрээр, “Ийм хэмжээний тоо харна гэдэг үнэхээр итгэмээргүй байсан. Үнэхээр итгэмээргүй зүйл гэж үүнийг л хэлнэ” хэмээжээ. Өдгөө тэрээр зул сарын баярт зориулан насанд хvрэгчдийн бичлэгийг цахим сүлжээнд нийтлэх болсноо зарлаад буй ажээ.

Тэрээр “Хэв маягаа эвдсэн зүйл хийх би дуртай. Бусад хүмүүст зориулан б*лгийн хaрилцаанд орж буй бичлэгээ хийнэ гэдэг үнэхээр солиотой хэрэг шүү. Энэ бол миний хувьд ирээдүйдээ хөрөнгө оруулж буй том алхам юм” хэмээн ярьжээ.

17
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *