Гоо сайхны мэс засал, шивээс зэргээр гадаад төрх, нүүр царайгаа арай л дэндүү болтол нь өөрчилсөн 10 хүн

1

Өөрөө өөрийгөө хайрлах хайрыг сэтгэл судлаачид хэрэгжүүлэхэд хамгийн хэцүү даалгавар гэж үздэг. Тийм учраас хүмүүс хаана ч байхгүй төгс төгөлдөршлийн араас хөөцөлддөг ажээ. Хүн өөрийгөө байгаагаар нь хүлээж авч чаддаггүй. Тиймээс гоо сайхны мэс засал хийлгэхээр шийднэ. Мэс хүргэсний үр дүн заримдаа гарна. Мөн танигдахааргүй болтлоо өөрийгөө өөрчилсөн эрэгтэй, эмэгтэй хүмүүс ч цөөнгүй бий. Сайн, муу гэж үнэндээ дүгнэж чадахгүй байна. Хувь хүний сонголт шүү дээ. Гэхдээ өөрийн биедээ мэс хүргэж өөрчлөгдсөн эцсийн үр дүн үнэхээр онцлог.

Луис Падрон – эльф-хүн

luispadron.elf / luispadron.elf

Аргентин залуу Луис Пардон үлгэрт гардаг амьтан шиг болох мөрөөдлөө биелүүлэхийн тулд 60 мянган ам.доллар зарцуулжээ. Хэд хэдэн удаа мэс заслын ширээн дээр хэвтсэн бөгөөд ринопласт, эрүүний липосакц, арьс цайруулах, нүдний өнгө өөрчлөх, ботокс тариа зэрэг олон ажилбар хийлгүүлсэн байна.

 

Рик Женест – алдартай зомби-залуу

The Sun / zombie_girl_official

Рик араг ясны болон олон тооны шивээснийхээ ачаар алдаршсан төдийгүй нэр хүндтэй загвар өмсөгч болсон юм. Залуу 2009 онд анхныхаа кинонд тоглож байсан удаатай. Тэр цагаас хойш сошиал сүлжээнд шүтэн бишрэгчдийнх нь бүлэг байгуулагдаж Женестийн амьдралын тухай хэлэлцэх болжээ. Түүнийг Леди Гагагийн загварын менежер Никола Формичетти анзаарч дуучны клипэнд тоглуулж байсан удаатай.

 

Валерия Лукьянова – амьд Барби болохыг мөрөөддөг байсан бүсгүй

abriell_clinic / imgur

Загвар өмсөгч Валерия Лукьянова өөрийнхөө “хүүхэлдэй” төрхөөр алдаршсан нэгэн. Бүсгүй амьдралын эрүүл хэв маяг сурталчилдаг бөгөөд сэтгэл санаагаа тайван байлгах хичээл заадаг. Гадаад төрхөө өөрчлөхийн тулд цөөн тооны л мэс засал хийлгэсэн гэж Валерия өөрөө хэлсэн, бусад нь бүгд генийн ач гэжээ. Гэхдээ сэтгүүлчид түүний цөөнгүй тооны мэс засал хийлгэж байж л ингэж өөрчлөгдсөн гэж үздэг юм.

 

Мария Хосе Кристерна – айдас төрүүлмээр цус сорогч-эмэгтэй

ikon_tattoo_art / skeleton_queen

Мария Хосе Кристернагийн аймшигтай дүр төрхийн цаана дөрвөн хүүхдийн хайрт эх, халамжит хань, чадварлаг шивээсний-мастер байгаа юм. Энэ эмэгтэйн бүх бие шивээсээр дүүрэн, пирсинг, арьсны гүнд хийсэн имплант бас аймшигтай хиймэл шүд. Бүсгүй төрөлх Мексиктээ их алдартай тул байнга л зурагтаар гардаг ажээ.

Зүүн гар талын гэрэл зураг дээр Мария том охинтойгоо харагдана.

 

Деннис Авнер мөрөөдлөө биелүүлж бартай адилхан болжээ

prestonbj / inf.news

Деннис АНУ-даа алдартай, тэрээр өөрийн бие махбодыг их мөнгө зарж өөрчилсөн гэдгээрээ алдаршжээ. Түүний хийлгэсэн мэс заслын тоо дээд амжилт тогтоосон. Мэс заслын ачаар танигдахгүй болтлоо өөрчлөгдөж араатантай адил болжээ.

 

Эрик Спраг өөрийгөө зориудаар хэвлээр явагч болгож одоо энэ дүр төрхөөрөө мөнгө олж байна

onedio / tattooedceo

Эрикийн шивээс гүрвэлийн арьсыг санагдуулна. Мөн тэрээр хөмсгөндөө имплант хийлгүүлэхийн зэрэгцээ хэлнийхээ үзүүрийг салаалах мэс засал хийлгүүлж шүдээ хурцалжээ.

 

Гербарт Чавес шүтээнтэйгээ адил болохыг хүссэн төдийгүй зорьсондоо ч хүрчээ

Chakushangaza

Гербарт Чавес – Супермений үнэнч шүтэн бишрэгч. Залуу амьдралынхаа 16 цаг, арав гаруй мянган долларыг гоо сайхны мэс засалд зарцуулжээ. Тэрээр ринопластик хийлгүүлж арьсаа цайруулсан, ази нүдний хэлбэрээ өөрчлүүлсэн, цээжиндээ имплант суулгуулсан. Чавес өөрөө супер баатрынхаа хувцсыг оёдог. Хувцсаа өмсөөд гудамжаар нүүр дүүрэн алхах дуртай.

 

Энтони Лоффредо – дэлхийд алдартай цорын ганц харь гарагийн хүн

the_black_alien_project / the_black_alien_project

Залуу харь гарагийн амьтантай адилхан болохын тулд хэдэн арван удаа гоо сайхны мэс засал хийлгүүлсэн. Үүний тулд Энтони зөвхөн биедээ шивээс хийлгүүлээд зогсохгүй мөн нүдний алимдаа хүртэл шивээс хийлгэжээ. Арьсан доороо хэчнээн ч удаа силикон шахуулсан юм бүү мэд. Харь гаригийн хүнтэй адилхан болох хүсэлдээ автаж чих, хамар, уруулынхаа зарим нэг хэсгийг авсан байна.

 

Анастасия Покрищук – дэлхий дээрх хамгийн том шанаатай бүсгүй

Лучшее

Анастасия Покрищук – блогер бүсгүй, филлер, гоо сайхны тарианд хэтэрхий дoнтой гэдгээрээ алдартай.

 

Пенни Браун – Жессика Рэббитийн галбиртай болохыг хүссэн бүсгүй

natandead / agderyabin

Пенни Браун хүүхэлдэйн киноны дүр Жессика Рэббитэд үнэхээр дурлажээ, ямар сайндаа л өөрийнхөө галбирыг өөрчлөхөөр шийдэх вэ дээ. Бүсгүй байнга корсет өмсдөг, шөнө ч тайлдаггүй. Мөн хөxөө томруулахын тулд хэд хэдэн удаа гоо сайхны мэс засал хийлгүүлсэн. Өнөөдөр Пеннийн бэлхүүсний тойрог 66 см, цээж – 140 сантиметр байна.

Уншигч та гоо сайхны мэс заслын хувьд ямар бодолтой байдаг вэ?

134
ТэнэглэлТэнэглэл
34
ХарамсалтайХарамсалтай
21
Ха ХаХа Ха
17
ГайхмаарГайхмаар
15
БахархмаарБахархмаар
14
ГоёГоё
11
ХөөрхөнХөөрхөн
10
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Янжинлхам Янжка

    Янжинлхам Янжка

    2022/04/24 at 15:31

    өмнөөс нь сэтгэл өвдчихлөө

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *