Мэргэжлийн дизайнерууд хүртэл хараад атаархмаар, өөрийн гараар гэр орноо янзын гоё болгож тохижуулсан 20 эрчүүд

0

Бидний толгойд бас их буруу ойлголт явж байна аа. Ялангуяа жендэрийн тухайд. Өрх гэрийн эмэгтэй нь – гэр орныхоо ажлыг хийнэ, харин эрчүүд нь – гэр орноо тэжээх ёстой. Үнэн хэрэгтээ энэ дэлхий ертөнц сүүлийн жилүүдэд маш их өөрчлөгдөж байна, үүнтэй холбоотой өрх гэрийн үүрэг хариуцлага ч өөрчлөгдөх нь мэдээж. Жишээ нь, өнөөдрийн нийтлэлд орсон эрчүүд гэр орноо ямар тав тухтай болгож чадахыг тодорхой харуулжээ.

Бид гэр орны тохижилтын талаар хэд хэдэн гэрэл зураг үзэж байгаад хамгийн мундаг шийдэлтэйг нь танд сонирхуулахаар сонгосон юм. Харин бонуст нь – тав тухын тухай ойлголт ердийнхөөс арай өөрөөр ч ойлгогдож болохыг харуулна.

Өмнө ба дараа нь: угаалгын өрөөгөө засах гэсэн анхны оролдлого. Муугүй болсон гэж бодож байгаа шүү

© Kakazam / Reddit

 

Миний анхны өөрийн гэсэн орон байр, мөрөөдөл амьдралд хэрэгжиж болдгийг ашгүй нэг юм мэдэрлээ

© RoryBowcott / Reddit

 

Таагүй харилцааг дуусгавар болгов. Миний байр одоо ингэж харагддаг болсон

© allvoid / Reddit

 

Эхнэр надаас яваад өгсөн, миний байшин ч ийм болж өөрчлөгдлөө. Бараг ихэнх зүйлийг өөрийнхөө гараар хийсэн гэдгийг хэлмээр байна.

© MasterOfTimberframe / Reddit

 

Ашгүй нэг юм, би хана руу харсан биш харин цэлийсэн талбай руу харсан цонхтой боллоо

© Ilovewingsnthings / Reddit

 

Найз бүсгүй маань надаас явахдаа хоолны ширээг аваад явжээ… Яаж ийж байгаад дасан зохицох хэрэгтэй биз дээ…

© Nwhite32 / Reddit

 

Амьдралдаа анх удаа зочны өрөө тохижуулж үзлээ. Цонхоор харагдах байдал – үнэхээр сэтгэл сэргэм

© SpaceWarrior1 / Reddit

 

Гал тогооны тавилгын өнгийг эсрэгээр нь сольчихлоо

© Drewgill / Reddit

 

Анх удаа ганцаараа амьдарч үзэж байна, амьдрал ямар аз жаргалтай байна гэж санана

© sneakysheeky / Reddit

 

2 хямдхан тавиур худалдаж авсан юм, зэрэгцүүлээд тавьсан чинь бодож байснаас ч илүү үр дүнд хүрчээ

© Bergetson / Reddit

 

Би 28 настай, анх удаа ганцаараа амьдарч байна. Миний өөрийн байр, өөрөөрөө бахархаж байна

© i_stan_goats / Reddit

 

Сүүлийн 4 жил их ч нүүж суулаа. Энэ бол миний эцсийн зогсоол – байнгын унтлагын өрөө минь! Дөнгөж тохижуулж дуусаад байна

© XANYBOY / Reddit

 

Нийтийн байшингийн дээвэр дээр байрлах миний хувийн оромж

© Skelator555 / Reddit

 

26 настайдаа бий болгосон миний анхны байр, би өөрөөрөө бахархаж байна

© Conman3880 / Reddit

 

Миний байрны бүх тавилга бүгд second-hand-ынх

© emennace / Reddit

 

Аавынх олигтой хоолны ширээгүй байсан юм. Энэ мөчөөс өмнө шүү дээ.

© Thorbjorn_DWR / Reddit

 

Энэ байшинг ургамалгүйгээр төсөөлбөл – байшин биш болно

© Designfanatic88 / Reddit

 

Шинэ байрныхаа гал тогоог тохижуулж дууслаа

© littleleach / Reddit

 

Миний бүтээл “өмнө ба дараа нь”

© Jao_ / Reddit

 

Зочны өрөөгөө тохижуулах гэж 2,5 жил зарцуулжээ. Үр дүн үнэхээр таалагдаж байна

© navytank / Reddit

 

Бонус: Миний зочны өрөө бүрэн бэлэн боллоо :)

© insaneMIKY / Reddit

Гэр орны тав тух гэдгийг та юу гэж ойлгодог вэ? Таныг гэрэл зургаасаа хуваалцвал бид баярлах болно.

13
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *