Хөлдөөж хэрэглэж яасан ч болохгүй 8 хүнсний бүтээгдэхүүн. Амт чанар, хэлбэрээ алдаж бүр бактери ч үржих эрсдэлтэй

0

Хөлдөөгч – хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон хоолоо урьдчилж бэлдэх дуртай хүмүүст маш их тохиромжтой. Энд юу хүссэнээ хөлдөөж болно, жишээ нь, зохих хэмийг тохируулж чадвал цацагт хяруул эсвэл тахианы махыг 12 сар хүртэл хугацаанд, жимсгэнийг 8-12 сар хүртэл хадгалах боломжтой. Гэхдээ хөлдөөх хэрэггүй хоол хүнсний төрөл гэж байдгийг мартаж болохгүй.

Өнөөдрийн нийтлэлээр хөлдөөхгүй байвал зохих хоол хүнсийг танд танилцуулна. Хөлдөөлөө гээд ямар ч сайн зүйлд хүргэхгүй хоол хүнс юм.

Чанаж болгосон гоймон

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хөлдөөсөн гоймонг гэсгээхээр крахмал амтагдсан нялцгай гурил л байна. Чанасан гоймонг хөлдөөгчид хадгална, гэхдээ 2 хоногоос илүүгүй хугацаагаар. Хөлдөөх зайлшгүй шаардлага гарсан бол гоймонгоо дутуу чанаж оливын тостой сайтар хутгаарай. Тостой хольсон гоймон хоорондоо наалдахгүй.

 

Хөнгөн цагаан савлагаатай хийжүүлсэн ундаанууд

© Egor4eg / Pikabu

Болохгүй юм байна гэдгийг насан туршдаа санахын тулд нэг л удаа хөлдөөхөд хангалттай: лаазтай ундаа хөлдөөгчид байх эд биш. Ойлгоход маш энгийн: хөлдсөн шингэн тэлж лаазыг зад авна. Ундаа хагас хөлдсөн байх учир хөлдөөгчид байсан бусад хүнс руу цацарч асгардаг.

 

Нунтаг цацлагатай амтат десерт

© Depositphotos.com

Баярын дараа бялуунаас тань үлдсэн бөгөөд ойрын хугацаанд идэж чадахааргүй байгаа бол хагацахаас өөр аргагүй. Бялууны хуурай, нунтаг цацлага хөлдөөгчид хийсний дараа чийг авч зөөлөрдөг – ингэснээр амт нь шууд алдагддаг байна. Бялууг хөргөгчид хамгийн ихдээ долоо хоног л хадгалж болдог.

 

Цэлцэгнүүр суурьтай хоол хүнс

© Nattarada_N / Shutterstock

Желатин орсон хоол хүнсийг хөлдөөж болохгүй, яагаад гэвэл хөлдөөсний дараа талстууд үүсдэг. Үүнээс болоод цэлцэгнүүр хэлбэр, амтаа алддаг. Энэ төрлийн хүнсийг хөлдөөгчинд 6 сар хүртэл хадгалж болно.

 

Соус

Гурил эсвэл эрдэнэ шишийн крахмал орсон соус, шингэн амтлагчийг хөлдөөвөл ээдсэн юм шиг задардаг. Тиймээс соусыг битүү саванд хийгээд хөлдөөгчид долоо хоногоос илүү гаргалгүй хадгалаарай.

 

Хальстай өндөг

© Depositphotos.com

Өндөгний цагаан дунджаар 76% -ийн ус агуулдаг. Өөрөөр хэлбэл түүхий өндгийг хөлдөөвөл хальс хагарах магадлал маш өндөр, цаашлаад хальсны гадаргуу дээр байгаа элдэв бактер өндгөнд шингэх аюултай. Харин нарийн боов хийхэд илүү гарсан өндөгний шарыг тагтай жижиг саванд хийгээд хөлдөөж болох юм.

 

Авокадо

Цөцгийтэй бяслагны адил хөлдөөгчид хөлдөөсөн авокадо зөөлөн чанараа алдана. Авокадог битүү уутанд хийж хөлдөөгчид 1-2 өдөр шинээр нь хадгалж болох юм.

 

Төмсний нухаш

© Ahanov Michael / Shutterstock

Төмсний нухшийг маш онцгой тохиолдолд л хөлдөөнө. Хөлдөөж гэсгээсэн төмсний нухашны амт эрс сулардаг. Гэхдээ нухаш байдлаар идэхээргүй болсон үед төмсний хучмал хийхэд ашиглах боломжтой.

Танд хөлдөөж болохгүй хоол хүнсийг хөлдөөж бүтэлгүйтэж байсан үе бий юу?

7
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *