Өргөн хэрэглээний бараануудын бодит өртөг нь хэд байдаг вэ?

3

Бид дэлгүүрээс худалдан авалт хийхдээ бараа бүтээгдэхүүний үнэ үнэхээр бодит эсэх талаар огт боддоггүй. Та бодит өртгөөс 40%-иар нэмсэн бараа бүтээгдэхүүн авч байгаагаа гадарлах ч үгүй. Дэлгүүр явахаасаа өмнө авах зүйлсийнхээ жагсаалтыг сайтар хараарай, өндөр үнэтэй байвал мөнгөө үрэх хэрэг байна уу?

Барааны эцсийн үнэд олон зүйл шалтгаална: үйлдвэрлэх өртөг, татвар хураамж, тээврийн зардал… мэдээж дээрээс нь үйлдвэрлэгч бас худалдагч өөрийнхөө ашгийг нэмнэ. Үнэндээ дэлгүүрт харж байгаа үнэ шударга байдаггүй юм.

Бид үнэнийг мэдээд багагүй гайхшралд орсон юм. Дараах 12 бараа бүтээгдэхүүнд бид хэтэрхий их үнэ төлж авч байна.

iPhone X

Apple өөрийн үйлдвэрийн зарлагаа задлахгүй ч гэлээ, судалгааны IHS Markit компани нэг iPhone X (64 Гб) үйлдвэрлэхэд 370,25 доллар зарцуулж байгааг тооцоолжээ. Энэ төрлийн гар утас дэлгүүрт – 1000 доллараас эхэлнэ, өөрөөр хэлбэл үнэ 170%-иар нэмэгджээ.

 

Бриллиант

Байгалийн алмаз эрдэнэ олборлон боловсруулж, борлуулдаг De Beers олон улсын корпораци 1947 онд маш амжилттай зар сурталчилгааны кампанит ажил зохион байгуулжээ. Бриллиантан шигтгээтэй сүйн бөгж гэдэг бол уламжлалт ёс гэдгийг хүмүүсийн толгойд суулгасан юм. Уг кампанит ажлын үр дүнд эрэлт, хэрэгцээ эрс өсөж үүний зэрэгцээ үнэ ч өссөн. Өнөөдрийн үнэ 100%-иар нэмэгдсэн.

 

Хуримын даашинз

Хуримын даашинз нь адилхан загвартай цагаан даашинзаас 3,9 дахин үнэтэй байна. Хуримын даашинзын үнэ брэнд, худалдагчаас хамааран 100-600%-иар нэмэгдэх ажээ.

 

Попкорн

Кинотеатрын попкорн дэлгүүрийнхнээс хэд дахин үнэтэй байдаг гэдгийг бид хүлээн зөвшөөрсөн. Харин бодит өөрийнх нь өртөг дэлгүүрт зарж байгаагаас хэд дахин бага байдгийг бид огт мэддэггүй. Зарим нэг тооцооноос харахад, кинотеатрт зарагдаж байгаа попкорны үнэ өөрийн өртгөөс 1275%-иар их байдаг байна.

 

Савласан ус

Савлагаатай усны үнэ гоожуурын уснаас 250 дахин илүү үнэтэй. Үнэндээ бид шүүж цэвэрлэсэн гоожуурын ус л ууж байгаа юм шүү дээ. Усыг шүүж цэвэрлэхэд ийм өндөр өртөг гардаг гэдэг нь нэг л эргэлзээтэй.

 

HDMI кабель

ТВ болон тоглоомын консолын борлуулалт нь өдөр тутмын хэрэглээний барааг бодвол бага учраас цахилгаан барааны дэлгүүр энэ төрлийн бараа бүтээгдэхүүнээс төдийлөн өндөр орлого олж чадахгүй. Энэ шалтгаанаар цахилгаан бараанд дагалдах жижиг сажиг төхөөрөмжийн үнэ өндөр байх ажээ. Өөрөөр хэлбэл борлуулах үнэ өөрийн өртгөөс 10 дахин нэмэгдэнэ.

 

Матрасс

Худалдан борлуулах үнэ нь өөрийн өртгөөс 100-900%-иар нэмэгдэнэ. Ийм өндөр хувиар нэмэгдэж байгаагийн гол шалтгаан бол хүмүүс байнга матрас худалдан авдаггүй, зарим нэг нь амьдралынхаа турш ганц матрас хэрэглэх нь ч бий. Зөвхөн шаардлагатай гэж үзсэн тохиолдолд л матрасаа сольдог. National Sleep Foundation-ий тоо баримтаас харахад америкчуудын 67% нь 2 жилийн өмнө матрас худалдаж авсан байжээ.

 

Принтерийн хор

Хямд үнэтэй принтер үйлдвэрлэгчид бага орлогоо үнэтэй хороор нөхөх зорилготой байдаг, өөрөөр хэлбэл худалдан борлуулах үнэ өөрийн өртгөөс 10 дахин нэмэгдэнэ. Зарим нэг тооцооноос харахад үнэтэй архи эсвэл шатахуунаас ч үнэтэй тусдаг байна.

 

Мессеж

Зарим нэг тооцооноос харахад 1 гб текстэн мессежний үнэ Улаан нүдэн гаригаас NASA руу илгээж буй 1 ГБ мэдээллээс ч үнэтэй үнэлэгддэг байна.

 

Ил захидал

Жирийн ил захидлын зарагдах үнэ өөрийн өртгөөс 50-100%-иар нэмэгдэнэ. Тоон эрин үе дарангуйлж байгаа өнөө цагт ч гэсэн ил захидал алдартай хэвээр үлджээ: АНУ-д гэхэд л жилд 7 тэрбум гаруй ил захидал борлуулагддаг.

 

Кока-кола

355 мл-ын лаазтай ундаа үйлдвэрлэхэд 0,16 доллар болно. Дэлгүүрт ямар үнээр зарагддаг билээ? Өөрөөр хэлбэл лаазтай ундаа дэлгүүрийн лангуун дээр ирэхдээ үнэ нь 12,5 дахин нэмэгдсэн байна.

Илүү үнэтэй кока-кола ч байгаа – зарим нэг ховорт тооцогдох буюу үйлдвэрийн алдаанаас болоод хоосон гарсан лаазнууд байдаг. Нэг ийм хоосон лаазыг 250 доллараар зарж байжээ.

 

Жимс, ногооны цуглуулга

Эрүүл хөнгөн зууш зооглох дуртай хүмүүс дэлгүүрээс жимс, ногооны цуглуулга авдаг. Гэхдээ өөрийн өртгөөс 55-370% хүртэл нэмэгддэг гэдгийг дараа удаа авахдаа мартаж болохгүй шүү.

Та ямар нэгэн бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа хэд дахин нугалсан үнэ төлмөөр байна уу? Хэрвээ тийм бол ямар тохиолдолд?

257
БурууБуруу
48
ТэнэглэлТэнэглэл
32
ГайхмаарГайхмаар
24
БахархмаарБахархмаар
23
ХарамсалтайХарамсалтай
16
ГоёГоё
15
Ха ХаХа Ха
15
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

24 Сэтгэгдэл

  1. Д. Туул

    Д. Туул

    2018/03/07 at 09:41

    Өргөн хэрэглээний барааны бодит үнийг ингэж харицуулдаг газар байна уу.Ингэж үзвэл худалдаачид бизнес эрхлэгчид ард түмнээ ингэж шулж чадахгүйш дээ.Арай дэндүү юм аа

  2. Энхсаруул Саруул

    Энхсаруул Саруул

    2018/03/07 at 11:22

    Худлаа бн.бар цэнгээний газар л ийм бдаг бх даа

  3. Yah gej ingej hudlaa medeelel oruuldag yum bol doo…

  4. Olz Olz Olz

    Olz Olz Olz

    2018/03/07 at 13:45

    Enethegt 900 tug bna

  5. 베.빌궁

    베.빌궁

    2018/03/07 at 14:55

    Uneheer iim ortogtein bol haanaas awahiig ni bas oruulah heregtei shde???

  6. 베.빌궁

    베.빌궁

    2018/03/07 at 14:55

    Uneheer iim ortogtein bol haanaas awahiig ni bas oruulah heregtei shde???

  7. Bilguun Tsogtsaikhan

    Bilguun Tsogtsaikhan

    2018/03/07 at 14:59

    Humuus min dee yasan ym oilgodogguin uuriin urtug gher yag tuhain baraag uildwerlehed garsan zardaliig helj bna. Ternees uuldwerees delguurt hangadag une bish.

  8. Bilguun Tsogtsaikhan

    Bilguun Tsogtsaikhan

    2018/03/07 at 14:59

    Humuus min dee yasan ym oilgodogguin uuriin urtug gher yag tuhain baraag uildwerlehed garsan zardaliig helj bna. Ternees uuldwerees delguurt hangadag une bish.

  9. Ulzii Delger

    Ulzii Delger

    2018/03/07 at 15:38

    Borluulaltiin kompaniud dund ni aimar nemdegiin bn..whtF

  10. Зочин

    2018/03/07 at 15:58

    Үнэ өртгөөрөө тодорхойлогдох ёстой гэж ойлгодог бололтой. Үгүй л дээ. Эрэлт, нийлүүлэлтээр тодорхойлогддог юм.

  11. Зочин

    2018/03/07 at 15:58

    Үнэ өртгөөрөө тодорхойлогдох ёстой гэж ойлгодог бололтой. Үгүй л дээ. Эрэлт, нийлүүлэлтээр тодорхойлогддог юм.

  12. Жамсран Оюун

    Жамсран Оюун

    2018/03/07 at 16:00

    Хэзээ лаазтай 550 төг үнэтэй ирдэг бсан худлаа мэдээлэл битгий оруулаад бай нөгөө юм ойлгож мэддэггүй хэсэг хүмүүс тэнэгтэж өгнө

  13. Жамсран Оюун

    Жамсран Оюун

    2018/03/07 at 16:00

    Хэзээ лаазтай 550 төг үнэтэй ирдэг бсан худлаа мэдээлэл битгий оруулаад бай нөгөө юм ойлгож мэддэггүй хэсэг хүмүүс тэнэгтэж өгнө

  14. С.Аюуш

    С.Аюуш

    2018/03/07 at 16:00

    jishee ni… gen urguulsan huns organic huns 2 iin geneer urguulsan huns arai unetei bh ystoi zardal gargaj bordoo ene ter zartsuulna getel organic iluu unetei. organic gedeg ner une shingeesen uchiraas. Er ni damjlaga bolon her ih masstai uildverldegees ymnii une hariltsan adilgui bn.

  15. С.Аюуш

    С.Аюуш

    2018/03/07 at 16:00

    jishee ni… gen urguulsan huns organic huns 2 iin geneer urguulsan huns arai unetei bh ystoi zardal gargaj bordoo ene ter zartsuulna getel organic iluu unetei. organic gedeg ner une shingeesen uchiraas. Er ni damjlaga bolon her ih masstai uildverldegees ymnii une hariltsan adilgui bn.

  16. Б. Батаа

    Б. Батаа

    2018/03/07 at 16:04

    Uildverlhed zartsuulsan ortog n 550

  17. Б. Батаа

    Б. Батаа

    2018/03/07 at 16:04

    Uildverlhed zartsuulsan ortog n 550

  18. Мдл

    2018/03/07 at 16:15

    COGS бол бараа бүтээгдэхүүний үнийг дорхойлох зүйл биш. Үүн дээр OPEX, VAT, TAX, Margin гэх зөндөө л юм нэмэгдэж байж зах зээлд нийлүүлэгдэх үнэ гарна үүний дараа Retail үнэ буюу хрэглэгчид очих үнэ гарна. Энэ сайтыг гайгүй юм уу гэхээр ОРКУУДАД зориолж үндэслэлгүй нийтлэл хийхийн нөгөө туйлшраад явчихана. энэ мэдээ нтр хянадаггүй юм уу? Дөф сайт юм аа

  19. Davgasuren Otgonbayar

    Davgasuren Otgonbayar

    2018/03/07 at 16:16

    Дэлгүүрийн үнэн биш ээ. Шөнийн барны үнэ байна.

  20. Davgasuren Otgonbayar

    Davgasuren Otgonbayar

    2018/03/07 at 16:16

    Дэлгүүрийн үнэн биш ээ. Шөнийн барны үнэ байна.

  21. Tsengel Cook

    Tsengel Cook

    2018/03/07 at 16:32

    Restaurant d 5000

  22. Buyan Baatar T Hero

    Buyan Baatar T Hero

    2018/03/07 at 18:04

    Ene chin urtugiin une buyu tuuhii edees belen buteegdehuun bolgoj bgaa ortsiin une gesen ug shdee. Enen deer chin uuldverleh yavtsiin tog tsahilgaan us uur yu bdagiin tiimerhuu ashiglaltiin zardal deer ni ajilchdiin tsalin uildveriin bairnii tureestei bol tureesiin tulbur tatvar teeverleltiin zardag deer ni nemeed ashig zereg olon yumnii une nemegdej bj bodit une ni garna.

  23. Хасаа Б.

    Хасаа Б.

    2018/03/08 at 01:43

    Ажилчиддаа цалин хоол түгээх машины бензин цахилгаан ажлын байр түрээс энэ бүх юм чинь нэмэгдүүл тэгээд дэлгүүр яааж оччих нь тодорхой наад чинь зүгээр л өртөг нь

  24. Maxim Bat Maximus

    Maxim Bat Maximus

    2018/03/08 at 03:38

    kola uudag humuus jinken teneguud!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *