Халуун усанд суух эмчилгээ: таныг олон төрлийн өвчнөөс ангижрахад тусална

1

Жижиг хэмжээтэй ваннд бүсэлхийнээс доогуурх биеэрээ сууна гэж үү? Тоглоогүй биз дээ? Гэвч энэ нь үнэн юм. Суудаг ванн – шамбарам, шулуун гэдэсний урагдал, суулгах, простатит, үтрээний мөөгөнцрийн халдвар зэрэг өвчнүүдийг эмчлэх үйлчилгээтэй.

Хэрэв танд суудаг ваннын орц байхгүй бол та халуун ус ашиглаж суух боломжтой. Халуун ус цусны урсгалыг нэмэгдүүлж, дээрх өвчнүүдийг эмчлэхэд тусална. Ингээд суудаг ванны 5 орцыг танилцуулъя.

1. Самрын мод

Жижиг хэмжээтэй ваннд ½ хэмжээтэй эпсом давс, 2 цайны халбага хүнсний сод, 2 цайны халбага модны самар, 1 цайны халбага оливын тос, 8 дусал алтан товч цэцгийн тос болон 8 дусал лавандагийн тосыг хийж, дээрээс нь халуун ус гоожуулж сууна.

 

2. Нэрс

Хэрэв та шамбарамаас болж шаналж байгаа бол 1 аяга усан дээр 2 аяга хатаасан нэрсний навч хийж 20 минут буцалгаарай. Навчийг усанд шингэмэгц ваннд хийх хэрэгтэй. Мэдээж дээрээс нь халуун ус гоожуулж 15-20 минут суугаарай.

 

3. Ургамлын ханд

2 аяга алтан товч цэцэг, 2 аяга розмарины навч, 2 аяга симпитим цэцгийн навч, 2 аяга олон навчит цэцэг, 1 аяга лавандагийн цэцэг, 1 аяга бяцхан хумс цэцэг болон 2 аяга эпсом давс байхад хангалттай. Орцуудыг саванд хийж сайтар холих хэрэгтэй. Танд суудаг ваннд суух хэрэг гарах үед бэлэн болсон хольцоос торон уутанд хийж 4 литр усанд 20 минут буцалгаарай. Бэлэн болсон уусмалыг ваннд хийж дээрээс нь халуун ус гоожуулна.

 

4. Хүнсний сод

Хүнсний содтой ванн бэлтгэхийн тулд ½ хэмжээтэй эсвэл 1 аяга хүнсний содыг халуун ус дүүргэсэн ваннд хийхэд л хангалттай.

 

5. Эпсом давс

Давстай суудаг ванн илүү үр дүнтэй байдаг байна. ¼ хэмжээтэй эпсом давс эсвэл энгийн давсыг халуун усанд хийнэ. 30 минут суухад болно.

 

6. Гүгэл болон цайны модны тос

1/3 аяга эпсом давс, ¼ аяга далайн давс, 2 цайны халбага модны самар, 10 дусал цайны модны тос, 8 дусал гүглийн тос, 8 дусал лавандагийн тосыг хамтад нь ваннд хийнэ. Дээр нь халуун ус хийж, суугаарай.

Та суудаг ваннын ач тусыг мэдэж авлаа. Танд эрүүл энхийг хүсье!

7
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Alimaa Sambuu

    Alimaa Sambuu

    2018/08/31 at 10:34

    Jargal Tsogtbayar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *