Арьсан дээрх хар толбыг бүрмөсөн арилгах байгалийн гаралтай 5 арга

4

Хөгшрөлттэй, элэгтэй холбоотойгоор үүсэх хар толбо болон батганы сорви. Эдгээрийг хайперпигментаци гэх ба биднийг гадаад төрхдөө санаа зовниход хүргэдэг зүйл юм. АНУ-ын арьс судлалын төвийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хайперпигментаци нь арьсны хэвийн өнгө алдагдаж, хар толбууд үүсэх ба үр дүнд нь өвчтөн сэтгэл санаагаар унадаг байна. Хар толбо үүсэх гол шалтгаан нь бор өнгийн пигмент ялгаруулдаг меланины хэмжээ ихсэх явдал аж. Түүнчлэн нарны хурц туяа болон батга, батганы сорви зэрэг үрэвсэл үүнд нөлөөлдөг байна. Хар толбо үүсэхээс урьдчилан сэргийлэх болон хар толбоны эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүн байх боловч үүнийг гэрийн нөхцөлд байгалийн гаралтай аргуудын тусламжтай эмчлэх боломжтой.

 

1. Хэрчим түүхий төмс

Төмс төрөл бүрийн шим тэжээл болон витамин В амин дэмээр баялаг учраас арьсны эс буюу ниацинамидыг төлжүүлж, арьсыг илүү гэрэлтсэн мэт болгодог байна. Үүний тулд түүхий төмсийг хальсалж, нэг хэрчмийг нүүрэндээ тавьж 10 минут байлгах хэрэгтэй. Ингэхдээ өдөрт 3-4 удаа энэ аргыг хэрэглэнэ гэдгийг бүү мартаарай. Хэрэв хэрчим төмс хэтэрхий хуурай эсвэл арьсанд ширүүн санагдвал төмсийг усанд хийж бага зэрэг зөөллөж болно. Хэд хэдэн удаа энэ аргыг хэрэглэснээр та үр дүнг нь мэдрэх болно.

 

2. Цэвэр тараг

Хөрөгчинд байгаа зүйлээ ашиглан арьсан дээр үүссэн хар толбыг арилгаж болно гэвэл та итгэх үү? Инээдтэй санагдаж болох ч гэлээ мэргэжлийн арьсны эмч нарын зөвлөж байгаагаар тараг нь найрлагандаа сүүний хүчил болон гидроксилын хүчил агуулдаг учир арьсыг гуужуулж, зөөллөхөөс гадна хар толбыг бүдгэрүүлдэг байна. Ингэхийн тулд таргийг нүүрэндээ түрхэж 20 минут байлгасны дараа угаахад л хангалттай.

 

3. Зуун наст ургамал

Зуун настын ургамлын найрлаганд фермент агуулагдах ба энэ нь хар толбыг арилгах үйлчилгээтэй юм. Өөрөөр хэлбэл зуун наст ургамлын шингэн гел нь үхэжсэн арьсыг устгаж, шинэ эсүүдийг нөхөн төлжүүлдэг аж. Зуун наст ургамлын навчны хальсыг авч, гелийг нь шөнийн цагаар нүүрэндээ зөөлөн түрхэнэ. Хэрэв хүсвэл та уг гелд бага зэрэг зөгийн бал нэмж хэрэглэвэл бүр ч илүү үр дүнг богино хугацаанд мэдрэх болно.

 

4. Алимны цагаан цуу

Алимны цагаан цуу арьсыг гүнд нь цэвэрлэх, гөлгөр болгох сайн нөлөөтэй. Асуудалтай хэсгүүд дээрээ зориулалтын хөвөн бөмбөлөгт шингээн түрхэнэ. Сард нэг удаа энэ аргыг ашиглахад тохиромжтой. Хэрэв та эмзэг арьстай бол алимны цагаан цууг устай хольж хэрэглээрэй.

 

5. Куркума

Куркумаг зөвхөн хоолонд хэрэглэдэг гэж бодож байвал та эндүүрч байна. Куркума нь арьсанд сайн нөлөөтэй ба таны өвчилсөн арьсыг хэвийн болгох ач тустай юм. Мөн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй учир 7 хоног бүр куркумаг найрлагандаа агуулсан маск нүүрэндээ тавих нь хар толбыг асуудалгүй арилгахад туслах аж. Маскыг бэлтгэхийн тулд танд ердөө куркума болон зөгийн бал, тослог тараг, зуун наст ургамал, нимбэгийн шүүс байхад л хангалттай.

13
ГайхмаарГайхмаар
9
ХөөрхөнХөөрхөн
7
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
6
ХарамсалтайХарамсалтай
4
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Мөрөн О.

    Мөрөн О.

    2018/08/31 at 10:50

    ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *