Зураг олон мянган үгийг хэлж чадна, гэвч зураг бүхэн тийм биш. Бид та бүхэнд ихэвчлэн өхөөрдөм, гоо үзэсгэлэн, хөгжилтэй эсвэл сэтгэл татам зургуудыг сонирхуулдаг бол энэ удаа хүчтэй сэтгэгдэл төрүүлэх бас гүн утга санаа агуулсан зургуудыг сонирхуулахаар бэлдлээ. Эдгээр зургууд хүн төрөлхтний гэгээлэг болон сөрөг бараан талуудыг харуулсан учир хэзээ ч мартагдахааргүй сэтгэгдлийг танд үлдээх болно. Цэцгийн хүч, дaйны зургууд, цунами болон Курскийн тулaаны үеийн зургуудыг үзэж сонирхоорой.

1. Тураалдаа ортлоо өлссөн хүү болон номлогч

 

2. Аушвитц дэх үхлийн хийтэй өрөө

 

3. 23 цагийн турш үргэлжилсэн зүрх шилжүүлэн суулгах мэс ажилбар амжилттай болсны дараа. Туслах эмч цаана харагдах буланд унтаж байна.

 

4. Аав хүү хоёр /1949 он болон 2009 он/

 

5. Диего Фразао Торкуато, 12 настай Бразил хүү багшийнхаа оршуулгын ёслол дээр хийл тоглож байна. Багш нь түүний ядуу амьдралыг өөрчилж, хөгжим тоглохыг зааж өгчээ.

 

6. Орос цэpэг эзэнгүй болж хаягдсан төгөлдөр хуур тоглож байна, Чечен, 1994 он

 

7. Энэ залуу ахыгаа амь үрэгдсэнийг дөнгөж мэдсэний дараа

 

8. 2011 оны бослогын үеэр Христийн шашинтнууд Лалын шашинтнуудыг хамгаалж байна, Каир, Египет

 

9. Гал сөнөөгч хар бямба гарагт болсон гал түймрийн үеэр харангадаж цангасан коала баавгайд ус өгч байна, Виктория, Австрали, 2009 он

 

10. Терри Гуррола 7 сар Иракт алба хаасны дараа охинтойгоо уулзаж буй агшин

 

11. Энэтхэгийн орон гэргүй эрчүүд Эйд аль-Фитр Лалын сүмээс үнэгүй тарааж буй хоолыг авахаар хүлээж байна, Шинэ Дели, Энэтхэг

 

12. Занжийр гэх нохой 1993 оны 3-р сард Мумбайд болсон цуврал дэлбэрэлтийн үеэр олон мянган хүний амь насыг аварсан бөгөөд тэрээр 3,3 кг дэлбэрэх бодис, 600 тэсрэх бөмбөг, 249 гранат болон 6406 ширхэг зэвсгийг илрүүлжээ. 2000 онд түүнийг ёслол төгөлдөр оршуулж, хүндэтгэл үзүүлсэн байна.

 

13. 9-р сарын 11-ний өдөр “Дэлхийн Худалдааны Төв”-өөс унаж буй залуу. “Унаж буй залуу” гэх нэртэй зураг

 

14. Архичин аав хүүгийнхээ хамт

 

15. Сүйрсэн үйлдвэрт тэврэлдсэн чигээрээ амь насаа алдсан хосууд

 

16. Ангараг гараг дээр нар мандаж буй агшин

 

17. 5 настай цыган хүү 2006 онд өмнөд Францад болсон Сэйнт Жак Перпинан дахь цыган хүмүүсийн нийгэмлэгийн Шинэ жилийн баярын үеэр. Сэйнт Жакад балчир насны хөвгүүд тамхи татах нь энгийн үзэгдэл ажээ

 

18. Ххаинг Тэ Юу, 29 настай залуу Мьянмарын нийслэл Янгоноос холгүйхэн сүйрсэн гэрийнхээ өмнө нүүрээ даран, бороонд норж зогсоно. 2008 оны 5-р сард Наргис хар салхи Мьянмарын өмнө зүгийг дайрч өнгөрсөн бөгөөд олон сая хүн гэр оронгүй болж үлдсэнээс гадна 100,000 гаруй хүн амь насаа алджээ.

 

19. Леао гэх нэртэй нохой өдөр бүр эзнийхээ булшны өмнө ирж, хэдэн секундын турш байдаг бөгөөд түүний эзэн нь 2011 онд Рио де Жанейрод болсон газар хөдлөлтийн үеэр амь насаа алдсан байна.

 

20. “Намайг хүлээгээрэй аав аа” гэх нэртэй энэ зургийг Клод П.Деттлофф 1940.10.01-ний өдөр авчээ, Шинэ Уэстминстер, Канад

 

21. Дaйны турш унаж байсан тaнкаа Дэлхийн Хоёрдугаар дaйнд оролцож явсан хөгшин тaнкчин эр олжээ – Оросын жижигхэн хотод түүний унаж байсан тaнкыг дурсгалт хөшөө болгож тавьсан байна

 

22. Цэцгийн хүч

 

23. Газар хөдлөлтөөс болж үүссэн цунамид хот нэрвэгдсэний дараа нэгэн бүсгүй юу болоод өнгөрснийг ч мэдэх сөхөөгүй сууж байна, Натори, Японы хойд хэсэг, 2011 оны 3-р сар

 

24. Католик болон протестант шашинтай эхнэр нөхөр хоёрын бунхан, Голланд, 1888 он

 

25. Грен Күүк удаан хайсны эцэст 2012 оны 3-р сард болсон Торнадо хуй салхинд сүйдсэн гэрээсээ өөрийн нохой болох Кокогоо олсон байна

 

26. Бэлгэвч хэрхэн хэрэглэхийг олон нийтийн дэлгүүрт зааж байна, Жаяапура, Папуагийн нийслэл, 2009 он

 

27. Орос цэpгүүд Курскийн тулaанд ороход бэлдэж байна, 1943 оны 7-р сар

 

28. 2011 онд Энэтхэгийн Куттак хотод их хэмжээний үер буух үеэр тосгоны баатарлаг залуу гудамжны хэд хэдэн муурыг сагсанд хийж, толгойдоо тавиад үерийн усыг гаталж байна

 

29. Афганийн нэгэн хөгшин эр цэpэгт цай өгч байна

 

30. Зарим эцэг эхчүүд 70 хүрсэн ч гэсэн, одоог хүртэл алга болсон хүүхдээ хайсаар л байна…

Хэрэв танд дээрх зургууд ямар нэгэн сэтгэгдэл төрүүлж чадсан бол та бидэнтэй өөрт төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаарай.

1445
ХарамсалтайХарамсалтай
230
ГоёГоё
110
ГайхмаарГайхмаар
67
БурууБуруу
66
ТэнэглэлТэнэглэл
49
ХөөрхөнХөөрхөн
46
БахархмаарБахархмаар
43
Ха ХаХа Ха
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Д. Нандэ

    Д. Нандэ

    2018/12/31 at 13:46

    Архичин аавтай зураг арай л нийцэхгүй зураг байнаа

  2. Od Ever Green Tugs

    Od Ever Green Tugs

    2018/12/31 at 19:10

    Эх нутагаа хайрлаж хамгаалсан байна үр хүүхдээ эцэсээ хүртэл хамгаалсан байна үнэнч нохой нь эзнээ хүлээж байна
    Монгол хүн харин архинд толгойгоо мэдүүлж үр хүүхэд ирээдүйгээ гигэж байна даа муу муухай бүхэн болгон монгол хүнээс гарах болж дээ

  3. Tsoogii Sereeter

    Tsoogii Sereeter

    2019/01/01 at 02:25

    Gaihaltai shan

  4. Doogii Doogii

    Doogii Doogii

    2019/01/01 at 10:35

    Vnheer gaihaltai

  5. Gankhuyag Khuyag

    Gankhuyag Khuyag

    2019/01/01 at 15:51

    14 монголд уу?

  6. Turuu Sh

    Turuu Sh

    2019/01/01 at 18:29

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *