Луйварчид үүнийг “Алладиний шидэт дэнлүү” хэмээн нэгэн Энэтхэг эмчид итгүүлж 42,000 доллароор заржээ

0

Эмч шидэт дэнлүүг өөрийн болгохын тулд 42,000 долларыг зарцуулсан байна.

Эмч мэргэжилтэй Энэтхэг эр залилан мэхлэгчдийг өөрт нь худал хэлж, өндөр үнээр хуурамч бараа зарсан гэж гомдол мэдүүлжээ. Тийм ээ, тэд эмчид “Алладин” кинон дээр гардаг үлгэр домгийн шидэт дэнлүү гэж итгүүлэн зарсан байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэ хэрэг саяхан Энэтхэгийн Уттар Прадеш гэх газар болсон гэнэ. Залилан мэхлэгчдийг цагдаа нар олж баривчилжээ. Харин хууртаж, худалдан авалт хийсэн эмч болох Laeek Khan хэлэхдээ залилан мэхлэгчид энэ дэнлүүг өөрт нь “эд хөрөнгө, эрүүл мэнд болон сайн сайхан зүйлс” авчирна гэж худалж хэлж зарсан гэжээ. Мөн түүнд дэнлүү дотроос нь кинонд гардаг бирд гарч ирнэ гэж итгүүлсэн байна.

Залилан мэхлэгчид уг дэнлүүг эхэндээ 201,200 доллароор үнэлж байсан ч, хямдруулаад 41,584 доллароор заржээ.

“Times of India” эх сурвалжийн мэдээлснээр энэ эмч өмнө нь нэг эмэгтэйг эмчилж байсан бөгөөд залилан мэхлэгчид тэр эмэгтэйн хүүхдүүд юм шиг жүжиглэж, эмчийг дэнлүү худалдаж авахад хүргэсэн байж болзошгүй гэнэ.

Эмч залилан мэхлэгчдийн талаар ийн хэлжээ:

“Тэд надад өөрсдийнх нь гэрт бурхан заларсан. Сайн сайхан зүйлс тохиолдож эхэлсэн. Бүгд энэ дэнлүүтэй холбоотой гэж надаар авахуулахын тулд маш их арга заль хэрэглэсэн.”

“Дэнлүүг алтаар хийсэн. Жин нь 5 кг. Мөн дотор нь бирд байгаа. Хүсэл бүхэн чинь биелэх болно.” хэмээн хэлж итгүүлсэн гэжээ.

Цагдаагийн офицер Amit Rai хэлэхдээ:

“Залилан мэхлэгчид өмнө нь олон гэр бүлийг энэ мэтчилэн хуурч байсан. Тэд олон сая долларын залилан хийж байсан нь тогтоогдсон.” гэж мэдэгдсэн байна.

10
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *