Дархлаа дэмжих ногоон смузи: унтахаасаа өмнө маш энгийн 3 орцтой энэ бэлдмэлийг хийж уугаарай. Бүтэн жилийн турш ханиад, томуу тусахгүй!

0

Хэрвээ та эрүүл мэнддээ анхаарал тавьдаг, зөв хооллодог, мөн өвдөхийг хүсэхгүй байгаа бол энэхүү шим тэжээлтэй жортой танилц. Бид та бүхэндээ дархлаа дэмжих, хүнд ажлын өдрийн дараа эрч хүчээр сэлбэх нэгэн сайхан коктейлийн жорыг танилцуулахаар бэлдлээ.

 

Кивитэй смузи

Амттай бас шим тэжээлтэй смузид орох бүтээгдэхүүний орц айл болгоны хөргөгчинд бэлэн байгаа болов уу.

Орц:

  • Бүрэн болсон 1 бүтэн киви
  • 200 мл тараг
  • Чимх нунтаг цинамон

Тарагны тослогийг өөрийн хүсэлд нийцүүлэн сонгоорой. Кивиг хальслаад жижиглэж хэрчинэ, дараа нь цинамоноор амталсан таргандаа хийнэ. Бүгдийг сайтар буталж хутгаарай. Ид шидийн ундаа ингээд л бэлэн болох нь тэр.

Смузигийн орцод багтсан бүтээгдэхүүнүүд бүгд шим тэжээлтэй тул эрүүл мэндэд ашиг тустай.

 

Анагаах чадал

1. Киви

Дунд зэргийн хэмжээтэй нэг кивинд ойролцоогоор 75 мг С амин дэм, 2,5 г ширхэглэг агуулагддаг байна. Уг жимс нь судас цэвэрлэх үйлчилгээтэй. Хоол хүнсэндээ киви байнга хэрэглэж чадвал судас нарийслаас өөрийгөө хамгаалж чадна. Паркинсон, зүрхний дутмагшил болон зарим нэг төрлийн хорт хавдраас хамгаалахад тустай.

 

2. Тараг

Тараг нь ходоод гэдэсний микро орчинд эерэг нөлөө үзүүлдэг. Кальци, уураг болон үнэ цэнэтэй амин дэм ихээр агуулна. Дархлаа дэмжих үйлчилгээтэй, ядаргаа тайлахын зэрэгцээ амны цангаа тайлдаг. Тасалгааны хэмтэй тараг хэрэглэх нь эрүүл мэндэд тустайг анхаараарай.

 

3. Цинамон

Цинамонд маш их хэмжээний эрдэс бодис (кальци, кали, төмөр, магни, фосфор, цинк) агуулагдахын зэрэгцээ В-ийн бүлгийн амин дэм, С, А болон РР ихээр агуулагддаг. Анхилуун үнэртэй энэ амтлагч нь инсулины ялгаруулалтыг өдөөж цусан дахь сахарын хэмжээг багасгана. Тархи болон хараанд сайнаар нөлөөлдөг.

Кивитэй смузиг хүйтний улиралд унтахаасаа цагийн өмнө уухыг зөвлөж байна. Уунгуут л эрч хүчээр дүүрч байгааг та мэдэрнэ. Энэ өвөл та дахиж ханиад хүрэхгүй ээ.

Туршиж үзэхэд буруудах юмгүй. Нэг уусан бол энэ ид шидтэй ундааг байнга уудаг болно.

2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Suvd-Erdene Gankhuyag

    Suvd-Erdene Gankhuyag

    2020/11/05 at 20:17

    Смузи😄

  2. Baysgalan Horloo

    Baysgalan Horloo

    2020/11/07 at 20:18

    Tsinamoniig haanaas awah we

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *