
Тимати, Егор Крид болон Жиган нар “Rolls Royce” нэртэй шинэ дуугаа дүрсжүүлэн цацжээ. Энэ бол Black Star лейблээс явснаас хойших анхны хамтарсан уран бүтээл болж байгаа юм. Дууны шинэ клипний найруулга НТВ сувгаар гарч алдаршиж байсан дээрэмчдийн тухай олон ангит киноны үйл явдлыг санагдуулам. Зураглаачаар нь Павел Худяков ажиллажээ.
Гэхдээ үзэгчдийн хувьд таван минут үргэлжлэх энэ клипний төгсгөл илүү гэнэтийн бэлэг болсон юм. Кадрт нь гэнэт Сергей Безруков гарч ирнэ, зүгээр ч нэг гарч ирэхгүй хамгийн алдартай дүрээрээ буюу 2000-аад оны үед шуугиулж байсан “Бригада” олон ангит киноны Саша Белов дүрээр.
Тимати, Жиган болон Егор Крид нарын дуулсан Rolls Royce дууны клип
Клипний үйл явдлаас товч дурдвал, Крид, Тимати болон Жиган нар гэмт хэрэгтнvvд бөгөөд Егор хувийн алyyрчин, Тимати казинод тоглодог, харин Жиган Москва хотын төвд байрлах харилцаа холбооны худалдаа, үйлчилгээ эрхэлдэг төвийн хамгаалагч. Өөрсдийн ажил төрлөө дуусгаад тэд уулзалдаж өрсөлдөгчийнхөө бааз руу дайрдаг. Тэр бааз нь угтаа сүши-бар нэр дор халхлагдсан хууль бус үйлдвэрлэл явуулдаг төдийгүй мөнгөө хадгалдаг газар нь юм.
Егор Крид Rolls Royce дууны клипэнд тоглож байгаа нь
Тимати Rolls Royce дууны клипэнд
Гэмт хэрэгтнvvд цүнхээ бэлэн мөнгөөр дүүргэж аваад хотоос зугтахыг оролдоно. Дээрэмчид эхлээд төлбөртэй замаар явахаар шийддэг, гэсэн хэдий ч эцсийн мөчид Жиган энэ шийдвэрээс татгалзаад “мөнгөө хэмнэх” үүднээс илүү тойруу замаар явах санал тавина. Тимати, Егор хоёр ч энэ саналыг нь дэмжжээ. Дараагийн кадр гарахад тэд машиныхаа бүхээгт аль хэдийн алyyлсан байдаг.
Тимати, Жиган хоёр Rolls Royce дууны клипэнд
Сергей Безруков Rolls Royce дууны клипэнд
Найруулагч үзэгчдэд гэмт хэргийн газраас хөдөлж байгаа гартаа буу барьсан хүнийг араас нь харуулжээ, тэр хүн өөрийн эрхгүй Жиганыг санагдуулмаар. Клипний төгсгөлд багтай хүн багаа авч харагдана, энэ үед л Саша Беловын дүрээрээ Сергей Безруков гарч ирнэ дээ. Тэр камер рүү харж нүдээ ирэмчихээд цааш явснаар клип дуусдаг.
Сергей Безруков 2000-аад оны үед алдаршиж байсан гэмт хэргийн бүлэглэлийн тухай олон ангит киноны дүрээрээ дахин гарч ирсэн нь интернет хэрэглэгчдийн дунд багагүй шуугиан тарилаа.
Сергей Безруков уг нь Саша Беловын дүрээр дахин дэлгэцнээ гарах төлөвлөгөөгүй байгаа гэж саяхан ярьж байсан удаатай. 2010 онд алдартай киноны богино хэмжээний үргэлжлэлийг найруулагч Денис Алексей хийхэд ч Безруков кинонд тоглохоос татгалзсан юм. Тэр үед Безруковыг орлон тоглогч орложээ.
Энэ оны 9 дүгээр сард “Известия” сонинд өгсөн ярилцлагаараа ч Саша Беловын дүрийг дахин тоглохгүй гэж ярьж байсан:
“Зүгээр нэг залхсандаа ч тэгж байгаа юм биш л дээ, бүр муухай санагдаад байгаадаа би дахиж тоглохгүй гэж байгаа юм: би одоо 47 настай, тэгээд би Саша Белов хэвээрээ байх юм уу? Бидэнд “Бригада”-гийн үргэлжлэл хэрэггүй. Анхны сайхан сэтгэгдэл байгаа, тэрийг эвдэх ямар ч хэрэг алга. “Загалмайлсан эцэг” болсон Саша Беловын дүрийг би 27 настайдаа бүтээж байсан. Дэлхийн “загалмайлсан эцэг” дундаас би хамгийн залуу нь – тэр үед залуу ч байж, омголон ч байж.”
Тимати, Егор Крид, Жиган нар Сергей Безруковыг яаж ятгасан нь тодорхойгүй нууц хэвээр үлдлээ. Клип ч үнэхээр алдаршжээ: ганц хоногийн дотор гэхэд л YouTube дээр сая гаруй үзэлттэй болсон байна.
Жиган Rolls Royce дууны клипэнд
Тимати болон Егор Крид Rolls Royce дууны клипэнд
Видео клипийг бүтнээр нь үзэх








Гэндэн Гэрэл
2020/11/05 at 20:28
Мундаг жүжигчин шүү
Oogii Hvrelsum
2020/11/05 at 23:46
Это отличная игра . Вы отличный парень .Усnex
Baagii Batbold
2020/11/06 at 14:58
aluurchin deeremchin reketching aldarshuulaad
Negen Nuutslag
2020/11/06 at 16:38
Amjaagui b
Rusty Rothschild
2020/11/07 at 04:43
Temuujin Tsolmontuya я начал жызнь…
Narantsogt Altanbuyan
2020/11/07 at 05:29
Aashad bgara
Temuujin Tsolmontuya
2020/11/07 at 06:35
troshobah gradskih
Ганбаатарын Цэцэн
2020/11/07 at 09:01
Гоё ч кино, гоё ч дүр дээ…
Ganzorig Shinen
2020/11/07 at 11:50
ynziin clip boljee
Tengisu Jargalsaikhan
2020/11/07 at 14:19
Dashnyam Kheruuga
Dashnyam Kheruuga
2020/11/07 at 14:46
Tengisu Jargalsaikhan 😮😮😮🖤🖤🖤
Batbayr Horloo
2020/11/07 at 15:07
Сайхан сайхан залуу тоголсон шүү
Аврора Мустанг
2020/11/07 at 20:38
үхчихсэн шдээ
Д. Төмөрхуяг
2020/11/07 at 20:42
Гоё жүжигчин шүү
Dorj Gantumur
2020/11/07 at 21:40
goe hvn aatai
Ataraa Tsetsegeenee
2020/11/07 at 23:27
Аврора Мустанг hen?
Sergelen Od
2020/11/07 at 23:38
6.2-г эсэргүүцэхийг уриалж байна.
Batdelger Byambaa
2020/11/08 at 06:41
Uheegui amid bga ug ni odoo 1angi bgada aabtaigaa uulzah tsag bolloo gd baga huuhdee abad nisdeggui dusdiishu 2ni
Batdelger Byambaa
2020/11/08 at 06:41
Ehner
Б. Хадка
2020/11/08 at 10:38
Aleks Muugii
Aleks Muugii
2020/11/08 at 11:04
Б. Хадка thh unshsan 1yum heleel bgaamdaa 😏😏
Б. Хадка
2020/11/08 at 11:05
Aleks Muugii thh
Bunny Misheel
2020/11/08 at 13:01
ямар кино вэ нэр нь
Егор Крид
2020/11/08 at 16:31
yuun svrtei bichdiin lol. zvgeer l duunii clipend l svvl hesegt ni garch irsiishd
Tserennyam Baatar
2020/11/08 at 17:05
Д. Дашзэвэг 😆
Өнөболд С.
2020/11/08 at 19:25
У. Сэргэлэн shuteen chn comeback hiije
Aivuun Enkhtsog Damba
2020/11/08 at 20:27
Егор Крид харин тийн. Үнэн залхуугүй бичжээ
Soko Soko
2020/11/08 at 21:24
Саша Бeлов хөгшрөхгүй хэвээрээ л байх юмаа.
Батмөнх Бямбатулга
2020/11/08 at 21:38
Тимати Rolls-Royce клипний сүүлийн хэсэгт хэсэгхэн гардаг дүр ш дээ сүрлэхээ л боличихолдоо.
Nymdorlig Hvrelbaatar
2020/11/09 at 03:26
Сергей Безруков
Bayaraa Bayaraa
2020/11/09 at 09:01
Хэсгийн төлөөлөгч гээд гоё кино байдаг даа. Нэг үзэх юмсан🤣