90-ээд оны телевизийн цувралын одод

0

90-ээд оны телевизийн цувралын ододӨнгөрсөн зууны 90-ээд онуудад сэтгэл хөдөлгөсөн олон телевизийн цувралууд гарч, айл болгон тэдгээрийг анги алгасалгүй үздэг байсныг санаж байна уу? Үзэгчид хайртай баатруудынхаа амьдралыг шимтэн үзэж, тэдэнтэй хамт баярлаж, хамт гунигладаг байсан. Тэрхүү телевизийн цувралуудын эерэг дүрийн гол баатруудыг бурхан мэт шүтэж, тэдэн шиг болохыг хүсдэг байсан. Тэгвэл тухайн үеийн дэлгэцийн алдартнууд өдгөө ямар хүмүүс болцгоосон бол? Дараах зургууд танд энэ асуултын хариуг өгөх болно. Тухлан үзээрэй.

Ескрава Изаура /Escrava Isaura/ нэртэй Бразилын телевизийн цувралын гол дүрийг бүтээгч Луцелия Сантос /Lucelia Santos/ одоо 56 настай. Шоуг орхисныхоо дараа 20 гаруй уран сайхны кинонд тогложээ.
Лос Рикос Тамбиен Ллоран /Los Ricos Tambien Lloran/ хэмээх Мексикийн телевизийн цувралын гол дүрийг бүтээсэн Вероника Кастро /Veronica Castro/ одоо 60 настай. Насанд хүрсэн хоёр хүүтэй ч гэрлээгүй тэрээр Роза Салваже /Rosa Salvaje/ хэмээх алдартай цувралд ч дүр бүтээсэн.
Симплементе Мария /Simplemente Maria/ киноны Виктория Руффо /Victoria Ruffo/ өдгөө 51 настай. Латин Америкийн телевизийн цувралын хатан хаан гэгддэг тэрээр 2005 онд уран бүтээлийн багахан хэмжээний завсарлага авсан ч их урлагтаа удалгүй эргэн ирсэн юм.
Мануэла /Manuela/ киноны жүжигчин Гресия Кольменарес /Grecia Colmenares/ одоо 50 настай. 80-аад оны үед Латин Америк даяар алдаршиж байсан Венесуэл-Аргентин гаралтай жүжигчин эмэгтэй гэрлэж, нэг хүүтэй болсон.
Денсин Дейс /Dancing Days/, Кабокла /Cabocla/ зэрэг кинонуудаараа алдартай Глория Пирес /Gloria Pires/ одоо 49 настай.
Санта Барбара /Santa Barbara/ киноны гол дүрийг бүтээсэн Америкийн жүжигчин Мерси Уолкер /Marcy Walker/ одоо 51 настай. Таван удаа гэрлэсэн тэрээр христийн санваартан нэгэн.
Антонелла /Antonella/ киноны жүжигчин Андреа Дель Бока /Andrea Del Boca/ анх 4 настайдаа телевизийн шоунд оролцож байсан. Өдгөө 47 настай тэрээр 1990-ээд оны сүүлээр бизнесмэн Рикардо Биасотти /Ricardo Biasotti/-тай сүй тавьж, 2000 онд түүнд охин төрүүлж өгсөн.
Рикос и фамосос /Ricos y famosos/ киноны дүрийг бүтээсэн Уругвайн жүжигчин Наталия Орейро /Natalia Oreiro/ одоо 35 настай бөгөөд гэрлэж, нэг хүүтэй болсон. 2011 оноос хойш НҮБ-ын хүүхдийн сангийн сайн санааны элчин сайдын үүргийг гүйцэтгэж байгаа ба ойрын ирээдүйд телевизийн урлагт дахин өрсөлдөхөөр төлөвлөж байгаа аж.
Мүүнлайтин /Moonlighting/ киноны жүжигчин Сибилл Шеферд /Cybill Shepherd/ одоо 63 настай. Тухайн үед Брюс Уиллис /Bruce Willis/-тай хамт тоглож байсан тэрээр одоо ч сериалуудад тоглосоор байгаа.
Икс-Файлес /X-Files/ киноны од Жиллиан Андерсон /Gillian Anderson/ өдгөө 45 настай. Дана Скалли /Dana Scully/-гийн дүрээрээ алдартай тэрээр одоо ч кино жүжигчний карьераа хөөсөөр байгаа билээ.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *