Хамгийн этгээд үстэй жаалууд

0

Хамгийн этгээд үстэй жаалуудЦахим ертөнцийн хүрээнд Дэлхийн өнцөг булан бүрд оршин суугаа хүмүүс нэгдэх боломжтой бөгөөд бараг хүн бүр вэб ажиллуулах, блог хөтлөх, Фейсбүүк хуудсаа ашиглах замаар олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, онлайн үйл явдлуудыг зохион байгуулдаг болсон. Цахим ертөнцөд Mommy Shorts хэмээх вэб хуудсыг ажиллуулдаг Илана Уайлс гэгч нэгэн эмэгтэй хамгийн этгээд, өвөрмөц содон үстэй жаалуудыг тодруулах тэмцээн зохион байгуулжээ. Энэхүү тэмцээнд Дэлхийн улс орон бүрээс эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ зургийг илгээсэн ба нийт 500 орчим зураг хүлээн авсан байна. Тэмцээнийг зохион байгуулагч Илана бяцхан жаалуудыг үсний засалт болон нүүр царайны байдлаар нь алдартнуудын нэрээр нэрлэсэн нь тэмцээний оролцогчдын зургийг үзэхэд илүү хошин мэдрэмж төрүүлэх аж. Ямартай ч Жэк Николсон, Элвис Пресли, Дэнни ДеВито нарын алдартнуудын нэрээр нэрлэгдсэн, хамгийн этгээд үстэй бяцхан жаалуудын зурагнуудыг тухлан үзэцгээе.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *