VIP CROWN AUTO CLUB, “Нийгмийн Идэвхитэй залуус“ ТББ

0

VIP CROWN AUTO CLUB, “Нийгмийн Идэвхитэй залуус“ ТББТанд энэ өдрийн мэндийг хүргэе!

2013 оны 06 дугаар сарын 15 ны өдөр VIP CROWN AUTO CLUB, “Нийгмийн Идэвхитэй залуус“ ТББ хамтран Улаанбаатар хотоо цэвэр цэмцгэр байлгах  ажлыг, усны ундарга болсон Туул голын эрэг орчмыг /хог хаягдал хамгийн их цугласан хэсэг/ цэвэрлэх  ажлаар эхэлж , их хотынхоо төлөө гэсэн сэтгэл зүрхтэй ард иргэд, хүүхэд залуус, албан байгууллага  хэн бүхнийг энэхүү бүтээлч ажилд нэгдэхийг уриалж байна.

Хамрах хүрээ:

Ривер Бич Амралтын газраас  Зайсангийн гүүр хүртэлхи голын урд, хойд талын эрэг дагуух нийт 5 км газрыг өглөөний 10.00 – 16.00 цагийн хооронд цэвэрлэх.Үйл ажиллагаанд хамрагдах хүний тоо урьдчилан тооцоолсноор 350 – 400 хүн хамрагдах бөгөөд  энэхүү  үйл ажиллагаанд өөрсдийн идэвхи санаачлага, сэтгэл зүрхээрээ  нэгдэж, мэдээ мэдээлийг уншигч, үзэгч, сонсогчдод хүргэж, олон залуусыг уриалан, нийгмийн сайн сайхны төлөөх аянд хамтран оролцоно гэдэгт итгэлтэй байна.

Уг үйл ажиллагаанд:
 Хан- Уул дүүргийн ТӨТ
 Хан – Уул дүүргийн хөдөлмөрийн хэлтэс 
 Eznis  
 Newcom kорпораци 
 Мах Импекс ХК 
 Талх Чихэр ХК 
 Таван богд ХХК
 Монголын Регбигийн Холбоо 
 Сmуди 3 болон MN25 суваг телевиз, NTV, Эх орон, TV8, FM 99.7, P3 радио, мэдээллийн сайтууд  мэдээллийн хэрэгслүүд сэтгэл зүрхээрээ нэгдэн оролцож байна.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *