Хөгшрөлтийг зогсоох, удаашруулах боломжтой юу?

3

Юун түрүүнд хөгшрөлт нь биологийн өөрчлөлт бөгөөд бодисын солилцоо удааширж, эд эс гэмтэж, эргэн нөхөн төлжиж чадахгүй нь улмаас бий болж үйл явц юм. Хамгийн түрүүнд хүзүү, нүүрний арьсанд ажигладана. Биологийн хөгшрөлт 40 нас наас эхэлдэг гэж үздэг боловч  дотоод болон гадаад хүчин зүйлээс шалтгаалан 25 наснаас хөгшрөлт эхэлдэг байна.

  • дотоод хүчин зүйл (арьсны шинж чанар, удамшил, цусан дахь сахарын хэмжээ)
  • гадаад (амьдралын хэв маяг, орчны бохирдол, нарны хэт ягаан туяа г.м)

Дотоод хүчин зүйлээс илүүтэй гадна хүчин зүйл хүний арьсанд 80-иад хувь нөлөөлдөг байна. Архи тамхи, хооллолт зэрэг буруу зуршлууд  арьсанд нөлөөлөхөөс гадна өдөр тутмын буруу хэв маяг нь аажмаар нөлөөлж байдаг. Жишээ дурдвал буруу суух, алхах,  зөвхөн нэг талаараа унтах, толгойгоо массажлаж самнахгүй байх,  духаа үрчлийлгэн харах, ярихдаа далий буруу байрлалтай байх зэрэг нь хүний арьсанд ихээхэн нөлөө үзүүлдэг байна.  Мөн нарны UVA/UVB туяа арьсанд үрчлээ, сэвх нөсөө толбо үүсгэх, уян хатан чанарыг алдагдуулах, арьсыг улайлгах, харлаж борлуулах зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг. Хүйтэн сэрүүн уур амьсгал, орчны нөлөөлөл ч арьсны нөхөн төлжих чадварыг бууруулж, арьсны уян хатан байдал болон чийгшлийг алдагдуулдаг юм.

Хөгшрөлтийн гадаад шинж тэмдэгүүд

  • Жижиг хялгасан үрчлээ ажиглагдана.
  • Гүн үрчлээ тодорно.
  • Арьс уян зөөлөн байхаа болино.
  • Сулбайж унжиж эхэлнэ.
  • Чийгшлээ эрчимтэй алдаж эхэлнэ.
  • Эрүүл, гэрэлтсэн өнгөө алдна
  • Нөсөө толбо тодорно.
  • Хуурайшилт мэдрэгдэж тэжээлээ алдана

Тэгвэл гоо сайхны салбарын хамгийн том хүлээлт болох хөгшрөх процессыг удаашруулах, зогсоох боломжтой юу?

Арьс нь хамгийн гадна эрхтэн учраас бидний хоол тэжээлээр авч байгаа амин дэм, эрдэс бодис нь бүрэн гүйцэд арьсанд хүрч тэжээл өгч чадахгүй. Тиймдээ ч таны арьсандаа түрхэж буй тос, гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь  ямар үйлчилгээ үзүүлж, үр дүнг амлаж байгааг анхаарч байх нь чухал юм.

Ургамлын био технологийн  10 жилийн судалгаа шинжилгээний үр дүнд манай судлаачид өөрийгөө  шинэчлэх онцгой чадвар бүхий “Голт бор цэцэг”- нээс хамгийн сүүлийн үеийн 4G технологиор түүний зүрхэнд орших үүдэл эсийг ялган авч,  Anti Age Global  иж бүрдлийг бүтээжээ. Энэхүү ургамлын нахианы ханд нь NAT  технологийн тусламжтайгаар арьсны дерма давхарга дахь Фибробласт эсийн М-тор холбоосонд хүрч, өөрт тохирох хэсэгт очин 72  цагийн дотор төгс нэгдэж чаддаг. Энэ нь шинэ залуу эсүүдийг бий  болгон улмаар коллаген, эластин, гиалураны хүчлийн ялгаралыг идэвхжүүлэн арьсыг эрчимтэй  залуужуулж, хөгшрөлтийн эсрэг бүхий л үйлчилгээг үзүүлдэг.

Мөн манай судлаачид олон жилийн өмнө Өмнөд Америкт ургах нэгэн далдуу модноос зааны ясан өнгөтэй, маш хатуу, өөгүй гөлгөр “Тагуа” самар ургадгийг нээн илрүүлсэн юм. Тэрхүү самар нь гэрэл ойлгох гайхалтай чадвартай бөгөөд ялган авсан гэрлийн нектар нь арьсны өнгөнд нөлөөлдөг эсүүдэд хүрч үйлчилснээр меланин ялгарлыг 32%-иар бууруулж, гэмтсэн кератиноцит эсүүдийг 33%-иар эмчилдэг байна. Меланины нийлэгжилтийг бууруулснаар арьсан дээр ирэх нарны хэт ягаан туяаг ойлгох чадвар ихсэн, арьсны хамгаалалт 22%-иар сайжирдаг.

Мөн Ив Роше брэнд нь ургамлын орц найрлагыг сонгохдоо түүний тархвар зүй хийгээд биологийн органик байдлыг ихэд анхаарч ирсэн төдийгүй хүн ба байгальд хүндэтгэлтэй хандах, түүний сав баглаа боодол нь байгальд ээлтэй байх зэрэг GREEN зарчмын  дагуу үйлдвэрлэлээ явуулдаг.

Байгаль ба хүн хоорондын харилцааг илүү ойр байлгаж гүүр болохыг эрмэлздэг бөгөөд байгалийн гайхамшигт хүчийг өдөр бүр арьсандаа мэдэрч гэрэлтэх боломжийг эрхэм хэрэглэгч та бүхэндээ хүргэж байна.

www.yvesrocher.mn

9
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *