
Хятад гэж хэлэхээр таны толгойд ямар бодол хамгийн түрүүнд төрдөг вэ? Тоо томшгүй өндөр барилгууд, этгээд хачин амттай хоолнууд эсвэл хөл тавих зайгүй шигүү хотууд? Гэхдээ Хятад улс өөрийн гэсэн гайхамшигтай, өөрийн гэсэн онцлогтой – эдгээр нь бүгд давтагдашгүй (зарим нь бүр этгээд хачин гэж хэлж болохоор).
Сүүлийн жилүүдэд тус улс танигдахгүй болтлоо өөрчлөгдөж байна. Ихэнх өөрчлөлтөөс орчин үеийн технологи, өндөр боловсролыг олж харж болно. Хятад – амжилттайгаар хөгжиж буй улс. Зөвхөн шинжлэх ухаан, барилга байгууламж, эдийн засгийн хөгжил дэвшлээрээ гайхагдаад зогсохгүй мөн сонирхол татахуйц соёлын өвөөрөө ч гайхагдана.
Та бүхэнд танилцуулахаар бэлдсэн гэрэл зургууд нь Хятадын өнөөгийн амьдралыг харуулах юм.
Хятадын худалдааны төвүүдэд нэгэн тусгай бүхээг бий. Эхнэрүүд дэлгүүр хэсэж байхдаа нөхрүүдээ эдгээр бүхээгт амар тайван орхиж болох нь ээ

Хуучин Хятад шинэ хөгжил дэвшилтэй нүүр тулгарсан нь

Чэндун дахь шинэ номын дэлгүүр, Хятад

Номонд дурлагчдын хувьд жинхэнэ диваажингийн газар болох байх. Энэ олон номоос өөрт хэрэгтэйгээ олж чадах болов уу?
Хятадын зарим нэг хотууд модондоо дусал залгаж амин дэмээр хангадаг

Далайн эрэг дээр байрлуулсан хяналтын камер

Зууш тараадаг робот. Зочин санал болгосон зуушнаас татгалзсан тул бага зэрэг гомдчих шиг боллоо

Хятадын тэнгэр баганадсан ууланд кемпинг хийж болно

Уламжлалт хэв маяг бүхий автобусны буудал

Урлагийн их сургуульд элсэн орох шалгалт явагдаж байна, Хятад

Усны замагт сэлэх – хятад хүмүүсийн хувьд ердийн үзэгдэл

Төр засгаас усны замагтай жил бүр тэмцэж байгаа ч нэг л үр дүнд хүрэхгүй байгаа юм. Гэхдээ хүмүүс хэт их халууны үед бага ч болов сэрүүцэхийн тулд замагтай усыг үл тоомсорлох ажээ.
Нэг ижил байшингууд, Хятад

Төвдийн хаа нэгтээ

Хятадын KFC-ийн савлагаа

Хятад гайхамшигтай барилга байгууламжаараа гайхагддаг улс. Жишээ нь Гуанжоу-Юань гэх энэ барилга – зоосон хэлбэртэй дэлхийд хамгийн өндөрт тооцогдох ажээ

Уг барилгыг 2013 онд барьсан. 138 метрийн өндөртэй.
Хулсны баавгай нь Хятадын хувьд – улсын бэлгэ тэмдэг. Энэ өхөөрдмөөр амьтан зөвхөн тус улсын нутаг дэвсгэр дээр л амьдардаг юм

Хятадын үндэсний хоол – хот-пот

Ширээний голд байрлах зуухан дээр хоолтой савыг тавьдаг ба нэгэн зэрэг мах, далайн гаралтай хүнс, мөөг, ногоо болон гурил, гоймонгоо болгож иднэ.
Гуилин – байгалийн үзэсгэлэнгээрээ гайхагдах нэгэн муж

Байлун цахилгаан шат – дэлхий дээрх ил явдаг хамгийн өндөрт тооцогдох цахилгаан шат юм

330 метрийн өндөрт гардаг. 2002 онд үүд хаалгаа нээжээ.
Эндээс та бүхэн Япон улс гэдэг бол бага зэрэг этгээд хачин, гэхдээ л сонирхол татахуйц газар болохыг харуулсан гэрэл зургуудыг үзэж болно.







