Гурван хүүгийн ээж ирээдүйн бэрүүддээ зориулан захидал бичжээ. Үүнийг уншсан ямар ч эмэгтэй нулимсаа барьж үл чадна…

3

Амьдралаас харахад хадам бэрийн харилцаа маш олон янз байна: нэгнийгээ хайрлаж дэмжихээс эхлээд хэрүүл уруул, дайсагнал хүртэл. Рэйчел Боули хэмээх гурван хүүгийн эх өөрийн блогдоо ирээдүйн бэрүүддээ хандаж захидал бичсэн нь олон хүний сэтгэлийг хөндөж маш олон хүн коммент бичсэн байна. Энэ захиаг уншсан зарим нэг эмэгтэйчүүд нь захидал дээр бичсэн шиг өөрийг нь ойлгох, анхаарал тавих тийм хадамтай байгаагүй, тийм хүн хүн дутагдаж байсан тухайгаа тоочиж, өөрийн эрхгүй уйлсан тухайгаа ч бас бичжээ.

Ирээдүйн бэрдээ бичсэн захидал

© Three Boys and a Mom / Facebook

Саяхан нэг хүн надаас хүүхдүүд чинь ирээдүйд том болоод ямар хүн болоосой гэж боддог тухай надаас асуусан юм. Би энэ тухай өдөр болгон бодож явдаг хүн.

Би хүүхдүүдээ харахад тэд маань жаахан хүүхэд харагдах боловч би тэднийгээ үргэлж жаахан хүүхэд хэвээр, том болохыг хармааргүй байна. Би нэгэн цагт эцэг болох, эр хүн болох эрчүүдийг өсгөн хүмүүжүүлж байгаа хүн. Энэ үүрэг бол бидний амьдралын хамгийн чухал үүргийн нэг. Ээж хүний хувьд миний ажил бол тэднийг шаардлагатай бүх л зүйлд сургах, цаг нь болоод томчуудын ертөнцөд алхан ороход тэд үүргээ биелүүлж чадах бэлтгэлтэй болгох явдал. Хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэх өдөр болгон бурханы хишиг бөгөөд би энэ хариуцлагатай үүрэгтээ ихээхэн ач холбогдол өгдөг билээ.

Ингээд…

Эрхэм хүндэт ирээдүйн бэр минь ээ, би чамд хэдэн зүйл хэлэх гэсэн юм. Мэдээж бүх л зүйлээ энд  хэлэх боломж үгүй ч бусдыг нь ярих цаг олдох байх.

Би одоогоор чамайг таньж мэдэхгүй боловч аль хэзээний хайрлаж эхэлж. Чи нэгэн цагт миний хүүг хайрлах болохоор би ч чамайг хайрлаж байна. Миний хүү ч бас чамайг бас хайрлах билээ.

Цаг нь болоход энэ жижигхэн, дүрсгүй, тэнэгхэн хүүхэд маань чинийх болно. Тэр үүрд минийх байх боловч түүний хувьд чи миний олон орон зайг эзлэх билээ.

© Three Boys and a Mom / Facebook

Нэгэн өдөр чиний гар минийхийг орлох болно. Чиний нүд, харц түүнийг тайвшруулж, чиний зүрх сэтгэл түүний гэр орон болох байх.

Чухам тэр л чамайг шөнөдөө үнсэж

Чухам тэр л чамтай мөрөөдлөө хуваалцана

Харин чи түүнийг хэцүү үед нь тайвшруулж

Хамаг зүрх сэтгэл нь чиний гарт байх болно – шөнө болгон хүүгээ тэврэхэд миний цээжинд мэдрэгдэх чухам тэр зүрх шүү.

Харин нэг л өдөр би биш чи үүнийг мэдрэх билээ.

Би үргэлж л охинтой болохсон гэж мөрөөддөг байж. Одоо харин тэр охин маань чи болно гэдгийг би мэдэж байна. Би чиний төлөө өдөр болгон, яг л хүүхдүүдийнхээ төлөө залбирдаг шиг залбирч байх болно гэдгийг чамд хэлмээр байна.

Чи одоо аав ээждээ энэ дэлхийн хамгийн чухал зүйл байгаа бөгөөд миний хүүхдүүд ч гэсэн наддаа яг адил. Эцэг эх чинь чамайг хайрлаж, чамайг дэмжиж, чамд итгэж байгаасай гэж би залбирч байна. Чамайг хамгийн түрүүнд өөрийгөө хайрлаж сургаасай гэж залбирч байгаа бөгөөд ийм хайргүйгээр хүн өөр хүнийг хэзээ ч хайрлаж чадахгүй билээ. Чи бол бурхны хишиг юм шүү гэдгийг чамд өдөр болгон хэлж байгаасай гэж залбирч байна. Хэрвээ ойр дотны хүн чинь үүнийг хэлж сануулахыг мартсан бол чи өөрөө бурхан чамайг харж байдаг, өөрийнхөө гүнжийг харж хайрлаж байдаг гэдгийг мэдэж байгаасай гэж би залбирч байх болно.

Би хүүхдээ чамайг яг л дээрх шиг хардаг байгаасай гэж хүмүүжүүлж байна.

© Three Boys and a Mom / Facebook

Чи бусдыг хүндлэхийн тулд өөрийгөө хүндэлдэг, өөрийгөө хэн бэ гэдгийг мэддэг, ойлгодог хүн байгаасай гэж би залбирч байна. Юу бодсоноо шууд хэлж чаддаг, гэхдээ үүнийгээ зөвхөн өөрийн болон ойр дотны хүмүүсийн сайн сайхны төлөө биш бас миний хүүгийн төлөө хийдэг байгаасай гэж залбирч байна. Эрчүүдэд утга учиртай шүүмжлэл хэрэгтэй юм шүү.

Би мэдээж олон алдаа хийх боловч хүү маань чамайг бишрэн хүндэлж байдаг хүн болоосой гэж хүмүүжүүлж байгааг минь чи мэдэх хэрэгтэй. Би хүүхдийнхээ бүх л сайн болон сул талыг нь хариуцаж чадахгүй. Ээж минь үүнд намайг сургасан юм.

Хүү минь өөрөө өөртөө эзэн. Түүнд өөрийн гэсэн хачин гэмээр хүсэл, сонирхол бий. Чи аажим аажмаар тэр бүхнийг мэдэж эхлэх бөгөөд нэг л өдөр чи түүнийг бүхнээс илүү мэддэг болсон байх өдөр тохиох болно. Түүнд өөрийн гэсэн өнгө төрхтэйгөө байх бололцоог нь олгоорой, би ч гэсэн түүнийг чамд яг тийм бололцоо олгох хүн болгон хүмүүжүүлнэ.

Миний хүү чиний нэг хэсэг болохгүй. Чи ч гэсэн түүний нэг хэсэг биш. Гэхдээ та хоёр нэг нэгэн рүүгээ тэмүүлж, аль аль нь нөгөөгийнхөө тусламжтайгаар ганцаараа байснаасаа улам илүү сайн сайхан болоосой гэж би залбирч байна.

Би хүүгийнхээ олон нууцыг чамд дэлгэж, түүний тухай мэдэх бусад зүйлийг чамд хэлж өгснөөр чи түүнийг минь улам бүр хайрлах болно гэж найдаж байна. Би чамайг өөрсдийн амьдралдаа оруулна гэдгээ амлаж байна. Цаг нь болохоор би хүүгийнхээ зүрхийг чамд итгэн даатгах бөгөөд чи хариуд нь өөрийнхийгөө хүүд минь даатгах болно. Энэ бол миний хувьд хоосон үг биш бөгөөд чиний хувьд ч гэсэн бас хоосон үг биш байгаасай гэж залбирч байна. Эмэгтэй хүний зүрх сэтгэл гэдэг бол үнэлэх аргагүй зүйл, түүний итгэлийг алдвал дахиж хэзээ ч урьдынх шигээ болдоггүй юм шүү гэдгийг хүү минь ойлгодог болоосой гэж бодон хүмүүжүүлж байна.

© Three Boys and a Mom / Facebook

Салж хагацах гэдэг дандаа муу зүйл байдаггүй боловч хүү минь чиний зүрх сэтгэлийг шархлуулан гомдоох тэр эр биш байгаасай. Гэхдээ бас шархалж гомдсон зүрх сэтгэлийг эмчлэгч байгаасай гэж бас огт хүсэхгүй нь. Хүү минь бүх л амьдралынхаа туршид чамайг хайрлаж хүндэлж явах хүн болог гэж би хүмүүжүүлж байна. Чи түүний хувьд ямар үнэтэй хүн болохыг хүү минь мэддэг, чи хүүг минь хүндэлдэг шиг тэр маань ч чамайг тэгж хүндэлдэг байлгахын тулд би хүмүүжүүлэх болно.

Хүүхдүүдээ хүчтэй боловч анхааралтай, халамжтай хүн болгохыг би хүсч байна. Зоригтой боловч даруухан. Юунаас ч үл эмээх боловч хүнээс тусламж гуйхаасаа үл айх тийм хүн байгаасай гэж хүсч байна. Тэр маань чамтай цуг амьдралаа холбон, чамайг хөтлөн явж, чиний өмөг түшгийг мэдэрч ойлгож байгаасай гэж залбирч байна. Хүү минь чиний төлөө байж, харин чи үүнийг нь зөв ойлгож хүлээж авч байгаасай гэж залбирч байна.

Хүү минь эр хүнийхээ үүрэг зорилгыг бүрэн мэдэрч, ёс суртахуунтай, шударга, үнэнч, хөгжилтэй хүн болоосой. Түүний маань өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх замд юу ч үл саад болоосой, бүр чи ч гэсэн битгий саад болоосой хэмээн би залбирч байна. Яг ийм зүйлийг чиний хувьд би бас хүсэн залбирах болно.

Би хүүгээ бие даасан хүн болоосой гэж бүхнийг хийж байгаа бөгөөд үүнийгээ ч муугүй хийж байгаа учраас хүү минь чамайг бас нэг ээж минь гэж харахгүй байгаасай гэж залбирна. Би түүний амьдралд мөнхийн өмөг түшиг байж, түүнийг болох бүх л зүйлд сургаж, тэр эмэгтэйчүүдийн тухай, эмэгтэйчүүд гэж ямар ер бусын хүн байдаг тухай мэдээсэй гэж ажиллах болно гэдгээ амлаж байна. Хүү минь чамайг бас хэн нэгний үр хүүхэд, юуны түрүүн Бурхан болон аав ээжийн хүүхэд, дараа нь хүүгийн минь хань гэдгийг үүрд мэддэг ойлгодог байна гэдгийг амлаж байна.

© Three Boys and a Mom / Facebook

Чиний хүүг минь хайрлах хайр өдөр болгон нэмэгдэж аливаа хил хязгаарыг давж байгаасай гэж би залбирах болно. Чиний тухайд ч гэсэн бас ингэж залбирч байна. Та хоёр хамтдаа амьдрал босгож, ингэж босгохын тулд юу хийж байснаа үргэлж санаж яваасай гэж залбирч байх болно. Та хоёр маань хамтдаа хүчтэй байгаасай, нэг нэгээрээ үргэлж дутагдаж яваасай, тэгэх ч болно гэж найднам. Хүүгээ чамтай цуг байх хүслийнхээ дагуу цуг байлгахын тулд түүнийг сургаж байгаа боловч тэр маань чамаар дутагдаж, санах цаг үе ирнэ. Чи ч гэсэн бас хүүгээр минь дутагдаж, санах болно. Цугтаа л байгаарай.

Нэг нэгнийгээ дэмж, нэг нэгнийгээ хайрла, нэг нэгнийгээ сонго.

Заримдаа байгалийн элдэв хүсэл хүчтэй байх цаг бий. Юм үргэлж амархан байдаггүй. Магадгүй чи нэгэн удаа хүүг минь хараад урьд өмнө хийсэн сонголтондоо эргэлзэх үе бий болж болох юм. Чухам ийм үед чи энэ бүхнийхээ үндэс суурийг эргэн санаж, чухам яагаад хүүг минь сонгосноо дахин бодоосой гэж хүсэж байна.

Би хүүгээ ч гэсэн ийм бодолтой болгохын тулд өдөр бүр ажиллах болно гэдгээ амлая. Би хүүхдийнхээ зүрхэнд хайрын үрийг өдөр болгон тарьж байх болно. Хүү минь өөрийнхөө төлөө санаа тавьж, чамайг харалгүй хувцсаа угааж, сав суулга цэвэрлэж чаддаг хүн болгоно гэдгээ амлаж байна. Хүний хань байх гэдэг юу болохыг хүүдээ зааж сургах болно. Хүүгийнхээ халамжтай занг дэмжиж, хүчирхэг зан аашийг нь магтан дэмжиж байх болно. Хүүд минь итгэж дэлгэсэн чиний нууцыг хадгалж чаддаг хүн болгож сургана. Чиний үгийг ойлгодог, чамайг хайрладаг, бүх л сайн зүйлийг чамтай холбож хардаг хүн болгож сургах болно.

Хүүгээ бие даасан эр хүн болж, чамд олон юм өгч чадах хүн болгон өсгөнө гэдгээ тангараглаж байна.

Чамтай учрах болтол дахиад олон жил болох байх. Гэхдээ би өдөр болгон чиний төлөө залбирсаар байх болно шүү. Харин чамтай анх уулзах тэр үед би чамайг одоогийнхоос илүү их хайрлах болно. Яагаад гэвэл чи миний хүүг хайрлах учраас тэр. Ингэж чи миний охин болох билээ.

Танд Рэйчилийн захиа ямар санагдав? Танай гэрт хадам бэрүүд ямар харилцаатай байдаг вэ?

24
ХөөрхөнХөөрхөн
12
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

23 Сэтгэгдэл

  1. Jargal Jagaa

    Jargal Jagaa

    2019/06/27 at 21:10

  2. Warren Batt

    Warren Batt

    2019/06/27 at 21:26

    Цэнгээ Цэнгээ

  3. Dorj Serod

    Dorj Serod

    2019/06/27 at 22:11

    Nergui Hongoroo

  4. Ochir Bolor

    Ochir Bolor

    2019/06/27 at 23:43

    Wendy Bolor гоё бичжээ

  5. Oyun Chimeg

    Oyun Chimeg

    2019/06/28 at 02:43

    Mundag Eej bnaa

  6. Gerelmaa Sambuu

    Gerelmaa Sambuu

    2019/06/28 at 10:22

    Хүүгээ гэвэл бэрээ охиноо гэвэл хүргэнээ хайрла гэсэн сайхан уламжлалт соёл бидэнд бий шүү.

  7. Tsetsegmaa Nina

    Tsetsegmaa Nina

    2019/06/28 at 10:52

    Ухаантай ээж юм,хуухдууд нь ч жинхэнэ эр хун болж есех биз ээ

  8. Munkhchimeg Tsogzol

    Munkhchimeg Tsogzol

    2019/06/28 at 12:12

  9. Doljinsuren Mongolkhuu

    Doljinsuren Mongolkhuu

    2019/06/28 at 13:48

    Bayraa Baki

  10. Dawaamaa Dawaamaa

    Dawaamaa Dawaamaa

    2019/06/28 at 16:12

  11. Ganaa Ganchuluu

    Ganaa Ganchuluu

    2019/06/28 at 17:45

  12. Selenge Erdembayr

    Selenge Erdembayr

    2019/06/28 at 22:07

    huudee hairtai l bol beree hairlah l estoi

  13. Бэтта Бэтта

    Бэтта Бэтта

    2019/06/28 at 23:47

    Enhjargal Jagaa

  14. Bazargur Bazara

    Bazargur Bazara

    2019/06/29 at 00:27

    Mundag ymaa ok

  15. Oyuna Dansran

    Oyuna Dansran

    2019/06/29 at 07:29

    Duustal unshaarai ymar gaihaltai hunii ug be

  16. Altai Jargal

    Altai Jargal

    2019/06/29 at 08:13

  17. Erdenechimed Bayarmaa

    Erdenechimed Bayarmaa

    2019/06/29 at 12:49

    Хэтэрхий хэлбэр

  18. Б. Твшнб

    Б. Твшнб

    2019/06/29 at 20:58

    Очирбат Энхжин

  19. AkhErke Khamit

    AkhErke Khamit

    2019/06/30 at 02:59

    Нургүл Хамит

  20. Ema Saikhan

    Ema Saikhan

    2019/06/30 at 08:44

    yr ni hadam ber.n haritsaa het oir bish het hundii bish banz dooz hachir ni taarsn l bval blchdog zuildee

  21. Tseegii Tseegii

    Tseegii Tseegii

    2019/06/30 at 13:40

    Zarim xvmvvs oir baiga setgeliig holduuldag

  22. Darmaa Darambazar

  23. Naranbolor Togtokh

    Naranbolor Togtokh

    2019/06/30 at 20:04

    Ireeduin beruuddee hadgalj uldie baiz

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *