Гэрийн нөхцөлд шүдээ цайруулах 9 үр дүнтэй арга

0

Бид бүгдээрээ Холливуд смайл буюу танан цаган шүдийг мөрөөддөг ч шүдний эмч дээр очоод шүдээ цайруулах боломжтой нь ховор.

Гэрийн нөхцөлд шүдээ цайруулах олон аргууд байдаг учраас юу юугүй шүдний эмчид хандах гэсний хэрэггүй.

Идэвхжүүлсэн нүүрс

Идэвхжүүлсэн нүүрстэй цайруулагч бодис нь хамгийн энгийн, хямд аргуудын нэг юм. Нэг ширхэг эм байхад л хангалттай ба чийгтэй сойзон дээрээ буталж тавиад шүдээ угаана.

 

Хуурай сүү ба шүдний оо

Хуурай сүүг шүд цайруулахад төдийгүй шүдийг бэхжүүлэхэд хэрэглэдэг. Сойзон дээрээ оогоо тавиад дээр нь бага зэрэг хуурай сүү цацаж шүдээ угаана.

 

Сода ба нимбэгийн шүүс

Энэ цайруулах аргын хувьд сойзон дээрээ нэг чимх сода дээрээс нь нимбэгийн хэдэн дусал шүүс хийх хэрэгтэй. Гэхдээ энэ аргыг 7 хоногт нэгээс илүү удаа хэрэглэж болохгүйг сайн санаарай.

 

Устөрөгчийн хэт исэл

Үүнийг хэрэглэхээсээ өмнө таны шүд хэт их мэдрэмтгий биш байх нь хэрэгтэй. Хэрвээ бүх зүйл хэвийн бол хөвөнтэй модыг хэт ислээр чийглэж шүдээ зөөлөн үрнэ. Энэ нь шүдний пааланг гэмтээж мэдэх учраас үүнийг туршиж үзэх тийм ч хэрэгтэй биш шүү.

 

Бялууны хөөлгөгч ба нимбэгийн шүүс

1 цайны халбага хөөлгөгч, 1 цайны халбага нимбэгийн шахсан шүүсний холимог нь 2 минутанд л таны шүдийг ид шидийн мэт цайруулна. Анхаарах зүйл гэвэл энэ холимогийг 2 минутаас илүү шүдэн дээрээ байлгаад хэрэггүй.

 

Далайн давс, нимбэгийн шүүс, шүдний оо

Жижиг саванд тал цайны халбага далайн давс мөн бага зэрэг оотой хамт шахсан нимбэгийн шүүс хийж холино. Нэг минут байлгаад угааж амаа зайлна.

 

Нимбэгийн шүүс ба ус

Ус, нимбэгийн шүүсийг ижил хэмжээтэй хийж бэлтгэсэн холимог нь шүдийг цайруулаад зогсохгүй амны хөндийг халдваргүйжүүлдэг.

 

Алимны цуу ба ус 

Тал цайны халбага алимны цууг 1 аяга устай хольж шингэлнэ. Энэ уусмалаар өдөр бүр шүдээ угаахын өмнө амаа зайлах хэрэгтэй.

 

Гүзээлзгэнэ

Нэг гүзээлзгэнийг нухаж шүдний оо шиг шүдээ угаахад л хангалттай.

Энэ бүх аргыг нэг дор бүгдийг нь хэрэглэж болохгүй ба хэрвээ шүд тань асуудалтай бол гэртээ турших гэсний хэрэггүй.

34
ГайхмаарГайхмаар
10
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Darisuren Daidaa Danzan

    Darisuren Daidaa Danzan

    2017/08/16 at 12:03

    Зүгээр энгийн аргууд байна

  2. Пунсаа Н. Ц.

    Пунсаа Н. Ц.

    2017/08/17 at 15:12

    Сш

  3. Tsogzolmaa Tserendeleg

    Tsogzolmaa Tserendeleg

    2017/08/17 at 20:50

    ????

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *