“Matrix” киноны талаарх таны өмнө нь сонсож байгаагүй 15+ нууцлаг баримтууд. Үүнийг уншсаны дараа танд уг киног дахин үзэх хүсэл төрөх нь гарцаагүй

0

Тас хар өнгийн хувцаслалт, энгийн хүний хийж чадахгүй хурдан хөдөлгөөн, нисч буй бууны сумыг удаашруулах зэрэг чадварыг эзэмшсэн Нео, Тринити, Морфеуc нарын түүхийг өгүүлэх “Matrix” цувралын анхны анги 1999 онд дэлгэцнээ гарч байсан билээ. Улмаар кино ертөнцөд тэдний орон зай ихэсч, үзэгчдийн дунд нэр хүнд нь өссөөр 4 оскарын (шилдэг эвлүүлэг, шилдэг дуу оруулалт, шилдэг дууны найруулга, шилдэг эффект) шагнал хүртсэн билээ.

Тэгвэл манай сайт уншигч танд эл цувралд гардаг хэдий ч таны анзааралгүй өнгөрүүлсэн байж болох баримтуудыг түүвэрлэн хүргэж байна.

  • Эл киноны зураг авалтыг Австралийн Сидней хотод хийсэн бөгөөд 1998 оны 9 сарын 1-ээс эхлэн нийт 118 өдрийн хугацаанд үргэлжилжээ.
  • Зураг авалтанд зориулж ирээдүйг зөгнөн хийсэн 30 тайзыг ашигласан.
© The Matrix / Warner Bros. Pictures
  • “Matrix” цувралын нэрийн хуудас болсон дижитал бороог “Ghost in the Shell” хүүхэлдэйн киноноос санаа авчээ.
© The Matrix / Warner Bros. Pictures, © Ghost in the Shell / Kōdansha
  • Киноны Неогийн дүрд Уилл Смит (Will Smith), Бред Питт (Brad Pitt), Леонардо ДиКаприо (Leonardo DiCaprio) нар тоглохоос татгалзсан бөгөөд улмаар “Warner Bros” студи гол дүрээр эмэгтэй хүн байж болох юм гэсэн санааг гаргаж Сандра Буллокыг (Sandra Bullock) тоглуулахаар сонгож байжээ. Кино багийнхан ч үүнтэй санал нийлж Сандрад гол дүрийн санал илгээсэн ч тэрээр мөн л татгалзсан хариуг өгснөөр өнөөгийн бидний мэдэх “Matrix” хийгдсэн түүхтэй ажээ.
© Evan Agostini / Invision / AP / East News, © AP / East News
  • Мөн Морфеусийн дүрд Лоренс Фишбернээс (Laurence Fishburne) өмнө Арнольд Шварценеггер (Arnold Schwarzenegger), Майкл Дуглас (Michael Douglas), Вал Килмер (Val Kilmer) нарыг тоглуулахаар ярилцаж байжээ.
  • Зохиолч Лана Вачовски (Lana Wachowski) болон Лили Вачовски (Lilly Wachowski) нар өндөр технологийн хөгжилтэй хэдий ч, нийгмийн амьдрал нь тийм ч таатай бус “Matrix” ертөнцийг комик номнууд, Кунфутэй кинонууд, япон анимейшн, Жон Ву (John Woo) найруулагчийн кинонууд дээр тулгуурлан зохиосон хэмээжээ.
  • Зураг авалтын эхэн үед кино зохиолыг хэнд ч ойлгомжгүй дүрс бичиг хэмээн шоглон нэрлэдэг байжээ. Тиймээс ч кино багийн зүгээс зөвхөн эхний хэсгийн зуралт авалтыг хийхэд 3 сая еврогийн төсөв хэрэгтэй болно гэдгийг анхааруулж байжээ. Харин Керри Анне Моссын (Carrie-Anne Moss) алдарт удаашруулсан хэсгийн зураг авалтыг хийх болоход өмнө хэлсэн төсөв нь улам нэмэгдэх шаардлагатай болж байжээ.
© The Matrix / Warner Bros. Pictures
  • Жүжигчдийг зохиолынхоо тухай улам илүү ойлголттой болгохын тул кино зохиолчид болох ах дүү Вачовски нар Жан Бодрилардын постмодерн болон гиперреализмын үзэл баримтлалын тухай “Simulacra and simulation” номыг уншихыг санал болгож байжээ.

 

 

  • Киноны эхлэл хэсэгт “Алиса гайхамшгийн оронд” киноноос сэдэвлэсэн хэд хэдэн үйл явдлууд гардаг. Тухайлбал: Морфеусын цэнхэр эсвэл улаан эмийг сонгох тухай яриа, Неог Матрикстай танилцуулах үеийн яриа (Сэрээрэй, Нео. Чи Матрикст байна. Цагаан туулайг дагаарай. Тог тог, Нео), Дүжүрийн (Dujour) шивээс.
© The Matrix / Warner Bros. Pictures, © The Matrix / Warner Bros. Pictures
  • Кино зохиолыг дүрсэлсэн зурган самбарууд “The Dark Knight Returns, Born Again, Sin City, 300 y Rōnin” нарын зохиолч Френк Миллерээс (Frank Miller) сэдэвлэжээ.
  • 1999 онд “Matrix” нээлтээ хийснээр Хонг Конг хэв маягийн тулаант кино Холливудын зах зээлд нэвтэрсэн түүхтэй.
  • Тулааны хэсгийн зургийн даргаар Юэн Ву-пин ажилласан бөгөөд тэрээр хожим “Kill Bill”,  “Crouching Tiger, Hidden Dragon” кинонд ажиллаж байв. “Matrix” кино багийнхан түүнтэй 5 сарын турш бэлтгэл хийсэн байна.
© Mary Evans Picture Library / East News
  • Домогт суман цаг буюу нисч буй сумыг удаашруулан зогсоож буй хэсгийг хэт удаашруулагч (extreme slowdown) хэрэглэн бий болгосон бөгөөд маш хурдтай хөдөлгөөнд буй дүрсийг энэ аргаар нүдэнд харагдахуйц болгон хувиргадаг байна.
  • Киноны туршид өрнөх тулааны хэсгүүдийг илүү бодит болгох үүднээс кино багийнхан 120 камер ашиглаж байжээ. Ингэснээр тулааны хэсгүүдийг бүх талаас нь гайхалтай харуулах нөхцөл бүрдсэн ажээ.
© The Matrix Reloaded / Warner Bros. Pictures
  • “Matrix” киног найруулснаас хойш 15 жилийн дараа Чад Стахельски (Chad Stahelski) Киану Ривзтэй (Keanu Reeves) дахин хамтран ажиллах боломж тохиосон нь “John Wick” байлаа.
  • “Matrix” бол “Warner Bros” студийн хувьд “Casablanca”-тай дүйх хэмжээний бүтээл гэнэ шүү.
  • Нэрт найруулагч Квентин Тарантино 1992-2009 оны хооронд бүтээгдсэн хамгийн шилдэг бүтээлүүдийг нэрлэхдээ “Matrix”-ыг 14-т эрэмбэлжээ.
© The Matrix / Warner Bros. Pictures
  • “Matrix” цуврал 2003 онд дуусгавар болсон ч “Warner Bros” студи дараагийн ангийг хийхээр төлөвлөж буйгаа мэдэгдээд байна.
  • “Matrix” цувралын дараагийн буюу дөрөвдүгээр ангийг зохиолч Лана Вачовски найруулан хийхээр болсон байна.
  • “John Wick” киноны найруулагчид болох Чад Стахельски болон Дэвид Лэйч (David Leitch) нар мөн цувралын дөрөвдүгээр ангид ажиллах гэнэ. Тэдний хувьд киноны тулаантай хэсэгт хамтран ажиллах ажээ.
  • Хамгийн гоё нь Киану Ривз болон Керpи-Анне Мосс нар өөрсдийн дүрдээ тоглохоор болоод буй гэнэ.
  • Лоренс Фишберний хувьд дахин тоглох эсэх нь эргэлзээтэй байгаа тул Морфеусын дүрд өөр жүжигчин сонгохоор хайж эхэлсэн байна.

Таны бодлоор эл цувралын шинэ анги өмнөх ангиудынхаа амжилтыг эвдэж чадах болов уу? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй бодлоо хуваалцаарай.

5
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *