3D кино үзэх нь хүний тархинд сайн нөлөөтэй гэнэ

1

3D хувилбар бий болсноор ихээхэн хэмжээний төсвөөр боссон кино уран сайхны хувьд илүү баяжихын зэрэгцээ бокс оффисын зах зээл дээр өндөр байр суурийг эзлэх болжээ. 3D үйл явцын үр дүн нь янз бүр байх бөгөөд студийн борлуулж байгаа киног шууд худалдан авдаг үзэгчид байхаа больжээ. Британийн судлаачдын үзэж байгаагаар 3D кино үзэх нь тархины чадварыг нэмэгдүүлдэг гэнэ. The Guardian сэтгүүл дээр Голдсмит их сургуулийн мэдрэл судлаач Пэтрик Фегэн, Трилл лабораторын профессор Брендэн Волкер нар 3D киног сонирхон судалжээ.

Энэ төрлийн киног үздэг хүмүүсээс танин мэдэхүйн тест авч, тархийг нь уншин мэдээлэл цуглуулахад 3D кино нь үзэгчдийн тархины танин мэдэхүйн үйл явцыг дэмжиж өгдөг болох нь батлагджээ. Зарим тохиолдолд бүр 2 дахин сайжруулж байсан байна. Гэхдээ богино хугацаанд л үргэлжилсэн гэнэ. Энэхүү үйл явц нь энергийн ундаатай адил хэлбэрээр тархинд нөлөөлж байв.

3D киноны тархинд үзүүлэх нөлөө нилээн тодорхой байсан байна. Хоёр судлаачийн үзэж байгаагаар 3D кино үзсэнээр хүн илүү их мэдээллийг цуглуулан авч, танин мэдэхүйтэй холбоотой тархины бусад хэсгийн чадварыг нэмэгдүүлдэг ажээ. Киног үзсэнээс хойш 20 минутын турш тархины мэдээлэл боловсруулах чадвар 23 хувиар нэмэгдэж байлаа. 2D киног үзвэл ердөө л 11 хувиар нэмэгддэг юм. Хүн хөгшрөхийнхөө хэрээр танин мэдэхүйн чадвар нь нэмэгддэг гэж эрдэмтэд дүгнэжээ.

Судлаачид 3D киног “тархи дасгалжуулах тоглоом” гэж таамаглаж байгаа ажээ. Тэдний бодлоор 3D кино нь үлэмж их хэмжээний сэтгэлийн хөөрлийг үзэгчдэд өгч, аз жаргалыг бий олгодог баяр хөөрийг үүсгэн, мэдээлэл боловсруулах чадварыг нэмэгдүүлдэг гэнэ. Улмаар насжиж буй тархинд сайнаар нөлөөлөн, тархи муудах явцыг удаашруулдаг ажээ. Жэймс Камеруны “Аватар” кино 2009 онд дэлгэцэнд 3D хэлбэрээр гарч, Блокбастер компани олон хувиар борлуулж, 3D киног давуу талгүй гэж үзэцгээж байсан юм. 3D кино нь толгой өвтгөж, толгойг дүүргэдэг гэж байнга л шүүмжилж байгаа билээ.

Мэдээж хэрэг киноны салбар бүхэлдээ алсын гараг дээр байгаа цэнхэр хүмүүсийн хагас цэрэгжсэн амьдралыг кино театрт нүдний шил зүүн үзэх нь эрүүл мэндэд тустай гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ. 3D киноны чанар өнөөг хүртэл маргаантай хэвээр байгаа бөгөөд үүнийг батлахад урт хугацаа шаардагдах байх гэж бодож байна.

3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Tamir Gantumur

    Tamir Gantumur

    2015/06/16 at 10:53

    hudlaadaa kino teatruud orlogoo nemeh gej sain sain l gene emch nar bolohoor muu muu l gene medeej emch zov helelgvi yaahav haha

  2. Б. Баасанцэрэн

    Б. Баасанцэрэн

    2015/06/16 at 15:31

    Аль мэдээлэл нь зөв юм бээ. Би лав удаан үзэх нь хараанд муу гэж уншиж байсан. Одоо болохоор шал өөр мэдээлэл байхын мэдэх ээ байлаа.

  3. hudlaa reklam2,humuus 3d sonirhohoo boliod ehleheer ingej reklamddagin.

  4. Зочин

    2015/06/16 at 21:57

    SAIKHAN SHAALAADAA. OR UNDSELGUE HUDLAA MEDEE

  5. Боогий

    Боогий

    2015/06/17 at 20:15

    Тархинд сайн хараанд муу юм биш үү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *