Аюултай нөхцөл байдалтай тулгарсан үед таны амийг аврах 9 дүрэм

4
3
154,696

Завьгүйгээр гол гатлах хэрэгтэй болбол юуны түрүүнд гарт таарсан зүйлээс атгаж ав, тэгээд босохгүй бай гэж Марк Лайонс зөвлөж байна. Энэхүү нийтлэлд багтсан зөвлөмжүүд нь зөвхөн аминд тулсан үед ч хэрэг болоод зогсохгүй. Зарим нэг тохиолдолд автомашины урд шил өчүүхэн хөлөрсөн үед ч аймшигтай осолд хүргэх нь бий. Таны адал явдал эрэлхийлсэн аялагч эсвэл гэрийн “мануухай” эсэх нь хамаагүй. Бүх хүн аюултай, эрсдэлтэй нөхцөлд бэлэн байх ёстой.

Энэ л шалтгааны улмаас танд гэнэтийн аюулын үед баримтлах дүрмийг танилцуулахаар бэлдлээ. Наран шарлагын газар, ой эсвэл машинаар зугаалж байхад ч хэрэг болж болзошгүй.

1. Хүрхрээгээр доош унах үед хэрхэн амьд гарах вэ?

Өндрөөс яг доош унахын үед гүнзгий амьсгал аваад хөлөөрөө унах байдлаар бэлдсэн байна. Нэг гараараа толгойгоо хамгаалж дээр нь тавина, нөгөө гараа нугалаад хамранд ус орохоос хамгаална. Булчингаа чангалахын зэрэгцээ хөлөө нийлүүлээрэй. Нүдээ аньж, амаа хаана. Усны гүнд орсны дараа дээш сэлж усны гадаргуу дээр гарч ирнэ.

 

2. Усны хүчтэй урсгалыг давж амь гарах

Нэгдүгээрт, ойрхон харагдсан юмнаас л юуны түрүүнд зуураад авах хэрэгтэй, жишээ нь, мод, бул чулуу. Эдгээр нь аль болох ямар нэг зүйл мөргөхөөс  хамгаална. Хоёрдугаарт, жижигхэн гол байсан ч хамаагүй шулуунаар шууд эрэг рүү сэлэх гэж оролдсоны огт хэрэггүй, яагаад гэвэл урсгал таныг доош нь авч явж болно. Хамгаас түрүүнд аюултай газраас л холдох нь чухал.

 

3. Сордог элснээс яаж гарах вэ?

Биеийн хүндийн жингээ баруун хөлөндөө аваад зүүн хөлийн улыг сэгсэрнэ, ингэж зүүн хөлийг аажим элснээс гаргаж авах юм: зүүн өвдгийг элсэн дээр тавина. Одоо биеийн хүндийн жинг зүүн хөлөндөө аваад баруун хөлөө сугалж аваад өвдгөөрөө суутал урагш тонгой. Аюултай газраас аажим мөлхөж гарна.

  • Үндсэн дүрэм: Хөлөө хүчтэй бас огцом хөдөлгөх, татаж авах гэж оролдож огт болохгүй. Хэрвээ тэгвэл өвдөгний холбоос эд гэмтэж болзошгүй.

 

4. Ундны устай худаг хэрхэн хийх вэ?

Хөрсний худаг хийснээр ундны усны нөөцтэй болж болно. Энэ зөвлөгөө ойд явж байхад аминд орно. Юуны түрүүнд хар эсвэл чийгтэй хөрс олох хэрэгтэй: энэ нь хөрсний гүнд ус байгааг илтгэнэ. Нүхийг 0,5 м өргөнтэй, 0,3 метр гүнтэй байхаар ухаад хананд нь болон ёроолд нь чулуу өрнө. Ингэснээр хөрснөөс шүүрэх цэвэр ус хөрсний шороотой холилдож бохирдохгүй.

  • Үндсэн дүрэм: Ургамлын өнгө хэдий хэр хар бараан байна төдий чинээ тэр газраас ус олох боломж нэмэгдэнэ.

 

5. Автомашины шилийг хөлөргөхгүйн тулд яах ёстой вэ?

Дундуур нь хэрчсэн түүхий төмсөөр урд шилний дотор талыг арчаарай. Төмсний крахмал шилэнд жигд тарсан байх ёстой. Крахмал хатангуут шил хөлрөхөө болино.

 

6. Байгальд саван яаж хийх вэ?

Саван хийхэд 2 орц шаардлагатай: тос болон шүлт. Тосыг бид амьтны эсвэл загасны тосоор орлуулж болно, харин шүлтийг модны эсвэл далайн гаралтай ургамлыг шатаасан үнсээр орлуулах боломжтой. Үнсийг усаар угааж тостой холино. Бүх шингэнийг ширгэтэл савангаа буцалгана, дараа нь хатааж бэхжүүлнэ.

  • Үндсэн дүрэм: Тосыг нь ахиухан, шүлтийг нь бага хийхийг зөвлөж байна. Яагаад гэвэл шүлт нь таны арьсыг хуурайшуулж мэдрэг болгох сөрөг нөлөөтэй.

 

7. Үндсэн 4 зангилааг яаж зангидах вэ?

  • “Хөдөлгөөнт зангилаа” – тохируулах боломжтой бөгөөд майхан гадаслах олс зангидахад нэн тохиромжтой.
  • “Загасчны зангилаа” – хурдан зангидаж болдог үндсэн зангилаа, олснуудыг хооронд нь холбоход хамгийн их тохиромжтой.
  • “Ороох зангилаа” – эд зүйл өргөх, тээвэрлэхэд зориулагдсан, жишээ нь, хүнд гуалин өргөх зэрэг.
  • Сандал зангилаа нь найдвартай, бах бөх зангилаа хэмээгддэг бөгөөд аврах олсны үзүүрт зангидаж хүний бэлхүүсээр орооно.

 

8. Үсэрдэг хавх хийх арга

Газар шаасан хоёр багана модонд гаргасан углуурганд хөндлөн саваа мод бэхлэнэ. Хөндлөн саваа модыг унагаахгүй тогтоохын тулд олсоор ороож модны мөчирт уяна. Дараа нь энэ саваа модондоо хавх болох гогцоог дээр заасан сандал зангилаагаар зангидна. Гогцоо нь газарт хүрсэн байх ёстой, эс бөгөөс олзоо барьж авч чадахгүй. Уг хавх нь жижгэвтэр биетэй амьтан барих зориулалттай, жишээ нь, туулай, үнэг гэх мэт.

  • Үндсэн дүрэм: Саваа модонд хэд хэдэн гогцоо хийсэн ч болно. Амьтны явдаг зам өргөссөн газар ингэж тавих нь илүү үр дүнтэй.

 

9. Дулаан ойлгогч хэрхэн хийх вэ?

  • Дулаан ойлгогч гэдэг нь галын дэргэд барих байгууламж юм, галын халуун дөл задгай агаарт тал тус бүр рүү тарахгүй, мөн утаа нь ч дээшээ явдаг.
  • Хэрвээ мод эсвэл чулуунд нуруугаараа харж сууж байгаа бол галын халуун дөл мөн л ойно, өөрөөр хэлбэл та нуруунаасаа дулаацна гэсэн үг.
  • Хэрвээ ойр орчим мод, чулуу байхгүй бол нуруугаараа тулах ойлгогч өөрөө хийж болох юм. Чулуу овоолж тавьж ч бас болно, ингэснээр дулаан илүү сайн ойно.

Аминд орох өөр бусад аргуудыг та мэдэх үү? Иймэрхүү арга таны аминд орж байсан удаа бий юу?

284
БахархмаарБахархмаар
48
ТэнэглэлТэнэглэл
47
ГоёГоё
43
ГайхмаарГайхмаар
33
БурууБуруу
25
Ха ХаХа Ха
24
ХөөрхөнХөөрхөн
23
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

4 Сэтгэгдэл

  1. Barkhass Bg

    Barkhass Bg

    2020/09/26 at 15:13

    say hurhereenes unj bgd eniig olj unshaad amid garlaa bayrlalaa

  2. Б.Дөлгөөн Баяр

    Б.Дөлгөөн Баяр

    2020/09/26 at 21:41

    Tyga Icecream

  3. Б. Нямсүрэн

    Б. Нямсүрэн

    2020/09/27 at 12:13

    Ануцэцэг Ану

  4. Эрка Эрка

    Эрка Эрка

    2020/09/27 at 18:58

    unaj bhad ingeh zav haan bnaa😂

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.