Дэлхийн олон улсад хаврын дунд сарын жаварлаг өдрүүд үргэлжилж байна

0

Дэлхийн олон улсад хаврын дунд сарын жаварлаг өдрүүд үргэлжилж байна


Урин хаврын анхны бороо орж, хаврын улирал аль хэдийнээ дундаа орсон ч хүйтэн жавар тачигнуулсан өвөл цаг байр сууриа тийм ч хурдан тавьж өгөхийг хүсэхгүй байна. Нэг өдөр нь алтан наран таатайяа ээж, болжмор шувууд жиргэн зузаахан хувцастай явахад халууцах шинжтэй байх боловч маргааш нь жавар сэнгэнэж, цас хуйрганан байх нь олон ааштай хаврын улирлын онцлог. Дэлхийн олон оронд энэ Гуравдугаар сар цастай хэвээр байсаар байна. Хүмүүс дулаан хүрэмнээсээ хараахан салаагүй, хүйтэн жаварт хацар нь улайчихсан алхаж байна.Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын олонх улс орнууд урин хаврын өдрүүдийг мэдрээгүй байгааг харуулсан жаварлаг Гуравдугаар сарын фото багцыг та бүхний өмнө дэлгэж байна.
1. Америкийн Милваукее хотын дэлгүүрт ажилладаг Жессика Халверсон зогсоол дээр удаан зогссон машиныхаа цасыг цэвэрлэж байна. /Mike De Sisti / MDESISTI @ JOURNALSENTINEL.COM/

2. Милваукее хотын цасанд дарагдсан замаар 4 настай охин Габриельтайгаа сургууль руу явж байгаа Дэвид Файн. /Mike De Sisti / MDESISTI @ JOURNALSENTINEL.COM/

3. Берлиний Сприй голын эрэг дээрх цасан дунд дугуйтай явж байгаа хүн. /Fabrizio Bensch / Reuters/

4. Английн Брайтоны ойролцоо Өмнөд Даунсын цасан дундах машинууд. /Luke MacGregor / Reuters/

5. Францын Шебург-Октевиллегийн гудамжин дахь цасанд дарагдсан унадаг дугуйнууд. Цасан шуурга болсны улмаас Францад 68,000 гаруй айл цахилгаангүй болж, олон зуун хүн машиндаа хаагдан суужээ. /Jean-Paul Barbier / AFP Photo/

6. Берлиний гудамжин дахь унадаг дугуйн дээр мөс хонгорцоглон унжжээ. /Emily Wabitsch / AFP Photo/

7. Францын 117-р зам дээрх моторт дугуйн жолооч. /Franck Fife / AFP Photo/

8. Германы Кассел хотын гудамжин дахь Хятадын уран барималч Би Хэний Трансформер хөшөөний дэргэдүүр цас орж байх үеэр алхаж байгаа хос. /Uwe Zucchi / AP Photo / Dpa/

9. Франкфурт-на-Майне /Frankfurt am Main/ нисэх буудлын цасанд хучигдсан талбай дээрх нисэх онгоцнууд. Европт томоороо гуравт тооцогдох уг нисэх буудлын нислэг цаг агаарын байдлаас болж түр хаагдсан юм. /Daniel Roland / AFP Photo/

10. Парисын Эйфелийн цамхгийн дэргэдүүр цасанд дарагдсан замаар унадаг дугуйтай явж байгаа эр. /John Schults / Reuters/

11. Парисын Сейнт Мартины суваг дээрх гүүрэн дээрээс цасанд дарагдсан газрын зураг авч байгаа ганц хүн. Гэнэтийн орсон цаснаас болж Баруун Европт галт тэрэг явах боломжгүй болж, олон зуун нислэг хойшилжээ. /Thibault Camus / Associated Press/

12. Францын баруун хойд хэсгийн Бомонт-Гаагын зам дээрх машинуудын эзнийг тодорхойлохын тулд машины дугаарыг нь ил гаргаж байгаа цагдаагийн ажилтан. /Alain Jocard / AFP Photo/

13. Лондонгийн цас бударсан өдрөөр алхаж байгаа явган зорчигч. /Kirsty Wigglesworth / Associated Press/

14. Английн Эссекс мужийн Брентвуд хотын замын хажуу тал мөсөн хонгорцог болж хувирчээ. /Nick Ansell / PA Wire/

15. Америкийн Канзас мужийн Салина хотод цасан дундаас цухуйх улбар шар өнгөт цэцэгс. /Tom Dorsey / Salina Journal/

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Maru

    2013/03/20 at 22:15

    goe goe…

  2. McTavish

    2013/03/20 at 22:52

    муухай байна аа нэг өдөр нь халууцаад, энд тэнд нуль шавхаа… тэгснээ дараа өдөр нь майр хүйтэн майр жавартай салхи *** гэж байгаам чинь ядаргаатай байна аа

  3. kabuki

    2013/03/21 at 08:46

    goy goy

  4. uniQu3

    2013/03/21 at 18:15

    dajgue

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *