Цөөн хэдхэн хүмүүсийн л мэддэг байсан кинонуудын талаарх 11 баримт. Одоо та бас мэддэг боллоо

2

Энэтхэгийн сансар судлалын Марс ажиллагаа “Gravity” киноны зураг авалтаас хямд төсвөөр хийгдсэнийг та мэдэх үү? эсвэл Нигер улс жилд АНУ-аас илүү их кино хийдгийг? Энэ мэт кино салбарын сонирхолтой баримтуудыг энэхүү нийтлэлээр хөндлөө. Хачирт нь: сансрын нислэг болон 1929 оны германы кино хоёрт нийтлэг шинж юу байгааг олж мэднэ. Нийтлэлийг дуустал нь уншаарай, тэгээд хариултыг мэдэх болно.

Та бүхэндээ маш сонирхолтой баримтуудыг дэлгэнэ. Попкорноо идээд тухлан уншаарай.

10. “The Hobbit” кино Шинэ Зеландын бүх алтан өнгийг дуусгасан

Смауг луутай хэсэгт ямар их хэмжээний “алт” орсон гэж бодож байна? Шинэ Зеландын алтан өнгө хүрэлцэхгүй Германаас ачуулжээ.

 

9. “Skyfall”-ын зодоонтой хэсэг үнэхээр явж байгаа галт тэрэг дээр зураг авалт хийсэн

Дэниэл Крейг орлон тоглогчоос татгалзаж өөрөө зодооны хэсгийг хурдтай яваа галт тэрэг дээр гүйцэтгэжээ.

 

8. Жеймс Бондын тухай бас нэгэн баримт

Бондианагийн алдартай зураглал жинхэнэ бууны нүхээр хийгджээ. Киноны бичгийн зургийг хариуцсан зураач Морис Биндер продюсертой уулзахаас 20 минутын өмнө энэ санааг олсон гэдэг. Ажил гүйцэтгэх сүүлчийн хугацаа хүний уран бүтээлч сэтгэлгээг хурцалдаг бололтой.

 

7. “Saving Private Ryan” кино үнэхээр бодит болсон

Уг кино ахмад дайчдыг стрессийн байдалд оруулжээ. Зарим нэг байлдаан тулаантай хэсэг үнэхээр бодит дүр зургийг харуулсан байна.

 

6. “The Fifth Element” киноны хэл зохиомол

Лилугийн ярьдаг хэлийг Люк Бессон зохиосон юм. Жүжигчин Милла Йовович хэлийг “баяжуулаад” зогсохгүй найруулагчийн зохиосон хэлийг чөлөөтэй эзэмшиж чаджээ.

 

5. “The Departed” киноны үеэр Жек Николсон Леонардо Ди Каприо руу жинхэнэ буу тулгажээ

Киноны үйл явдал өрнөж байхад Николсон гар буу сугалж ирнэ – Ди Каприо найруулагч Мартин Скорсезийн адил мэдээгүй байсан юм. Тиймээс Леогийн нүүр царайны хувирал жинхэнэ гэж хэлж болно. Николсоны хэлснээр яг энэ үйл явдал дээр ямар нэгэн тэсрэх зүйл дутагдаад байсан болохоор жинхэнэ гар буу гаргаж ирсэн гэжээ.

 

4. “Charlie and the Chocolate Factory” кинон дээр жинхэнэ хэрэм тоглосон

Найруулагч Тим Бертон нарийлахгүйгээр шийдэж 40 хэрэм худалдан авч бүх үйлдлүүдийг бие даан хийлгүүлж сургажээ.

 

3. Халкын ногоон өнгө хэвлэгч машины алдаанаас болсон

Энэ аварга том амьтныг өөр өнгөтэй байсан гэж төсөөлж чадахгүй байна уу? Халкыг саарал өнгөөр төсөөлж байв. Хэвлэгч машин алдаа зааж ногооноор хэвлэгджээ, энэ өнгө найруулагчид таалагдсан гэдэг.

 

2. Дэдпүл таксинд буутай цүнхээ зүгээр ч нэг мартаагүй

Киноны зураг авалтын төсвийг 7 сая доллараар танасан учраас эцсийн мөчид хэмнэлт гаргах шаардлагатай болсон юм. Ингээд л бүх буу зэвсгээ машинд орхиж. Өөрөөр хэлбэл сүүлчийн зураг авалтыг илүү хэмнэлттэй болгох гэж.

 

1. “Pulp Fiction” киноны адреналин тарьдаг хэсгийн зураг авалтыг эсрэгээр нь хийсэн

Яг хэрэгтэй газар нь зүүгээ зоох амаргүй. Квентин Тарантино энэ хэсгийг ингэж авахаар шийджээ: Жон Траволта зүүгээ эхлээд Ума Турманы цээжинд хатгана, дараа нь сугалж авна, авахдаа яг л зоох гэж байгаа мэт – энэ бол тус киноны дурсгалтай хэсгүүдийн нэг мөнөөс мөн.

 

Бонус: кино үйлдвэрлэл болон сансар хоёрт нийтлэг юу байна вэ?

1929 оны “Frau im Mond” кинон дээр пуужин нисгэхдээ урвуугаар тоолжээ. Киногоо илүү уянгын болгох санаатай байсан бололтой. Энэ арга өөрийн мэдэлгүй пуужин нисгэх практикт ашиглагдсан. Үүгээр ч дуусахгүй. Найруулагчийн туслахыг Вернер фон Браун гэдэг байв. Тийм ээ тийм, чухам энэ хүн Гуравдугаар Рейхийн пуужингийн хөтөлбөрийн санаачлагч байсан юм.

84
ТэнэглэлТэнэглэл
24
Ха ХаХа Ха
22
ГайхмаарГайхмаар
17
ГоёГоё
10
ХөөрхөнХөөрхөн
6
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *