43 жилийн өмнө нээлтээ хийж байсан алдарт “Rocky” кинонд гардаг яст мэлхийнүүд одоог хүртэл амьд байгаа бөгөөд жүжигчин Sylvester Stallone тэдэнтэй уулзжээ

1

43 жилийн өмнө залуухан жүжигчин Sylvester Stallone дэлхий дахинд “Rocky” киноны дүрээрээ танигдаж байв. Уг кино тухайн цаг үедээ тэсрэлт хийж байсан бөгөөд өнөөдөр бүх насныхан киноны гол дүр болох Rocky Balbao-г сайн мэднэ. Кинонд Rocky, Adrian гэх эмэгтэйн ажилладаг амьтны дэлгүүрээс 2 ширхэг яст мэлхий худалдаж авдаг. Гэнэтийн байдлаар тэдгээр яст мэлхийнүүд (Cuff болон Link) одоог хүртэл амьд байгаа бөгөөд жүжигчин Sylvester Stallone тэдэнтэй уулзсан байна.

Өнгөрсөн жил Sylvester Stallone, “Rocky” кинонд гардаг яст мэлхийнүүдтэй цуг авахуулсан сельфи зургаа постолж байв

Өнгөрсөн жил Sylvester Stallone, “Rocky” кинонд түүний тэжээвэр амьтанд тоглосон Cuff болон Link гэсэн нэртэй яст мэлхийнүүдтэй уулзжээ. Сельфи зургийг “Creed II” киноны зураг авалтын үеэр жүжигчин Инстаграмдаа постолж, “Rocky кинонд цуг тоглосон хуучны андуудтайгаа уулзлаа, Cuff, Link хоёр, тэд одоо 44 настай!” хэмээн тайлбар бичсэн байв. 1976 онд нээлтээ хийж байсан алдарт “Rocky” киноны фенүүд эдгээр яст мэлхийнүүдийг магадгүй таньж байгаа байх. Тэд “Creed II” кинонд бас гарах бөгөөд энэ нь тэдний 5 дахь дэлгэцийн бүтээл болж байна. Өмнө нь “Rocky II”, “Rocky Balboa” болон “Creed” зэрэг кинонуудад тоглож байсан юм.

officialslystallone

 

Эхний кинонд Rocky эдгээр яст мэлхийнүүдийг Adrian-ийн амьтны дэлгүүрээс худалдаж авдаг

Зарим нь магадгүй Rocky-г яст мэлхийнүүдээ дуулж, бүжиглэдэг байгаасай гэж хүсдэг хөгжилтэй хэсгийг санаж байгаа гэдэгт итгэлтэй байна. 1975 оны 12-р сард тэрээр зураг авалтад амжилттай орж дууссаны дараагаар яст мэлхийнүүдийг хаанаас худалдаж авсан, тэр газраа эргүүлэн өгчээ. Өөрөөр хэлбэл яст мэлхийнүүдийг дэлгүүрийн жинхэнэ эзэн болох Joseph Marks эдгээр жилүүдэд тэжээж, амьд байлгаж байжээ.

Marie Ruggirello

 

Яст мэлхийнүүд эмэгтэй бөгөөд “Rocky” киноны зураг авалтыг хийж байх үед 5 настай байв

Жүжигчин Sylvester Stallone киноны зураг авалт хийх байршил хайгаад явж байх үедээ амьтны дэлгүүрийн жинхэнэ эзэнтэй тааралджээ. “Би өөртөө, түүн дээр очоод сайн байна уу гэж асуух хэрэгтэй байх тийм үү гэж хэлсэн. Түүнтэй гар барьж, намайг таньж байна уу гэж асуусан. Харин тэр тийм ээ, таньж байна гэсэн. 2 долоо хоногийн дараа надад дуудлага ирсэн.” хэмээн Joseph Marks хэлжээ. Кино багийхан яст мэлхийнүүдийг амьд байгаа гэдгийг мэдмэгцээ, одоо хийж байгаа кинондоо дахин гаргахаар шийдсэн байна. Жүжигчин Stallone болон амьтны дэлгүүрийн эзэн Marks хоёрын хувьд, олон жилийн турш эдгээр яст мэлхийнүүдээр дамжуулан, хамтарч ажилласаар өнөөдрийг хүрчээ.

Marie Ruggirello

Экологич мэргэжилтэй интернет хэрэглэгч ингэж тайлбарлажээ, “Жүжигчин болон яст мэлхийнүүдийн харилцаа энэ хэвээрээ үргэлжилсээр байвал яст мэлхийнүүд 50 жил амьдрах боломжтой, тэд өнөөдрийн байдлаар 44 насыг зооглоод байна.”

UnusualExistance

 

Та Cuff болон Link яст мэлхийнүүдтэй киноны хэсгийг эндээс үзээрэй:

5
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *